Туйлшрал №1
-Бид үндэснийхээ цөөхөн баярыг яаж тэмдэглэхээ мэддэггүй байж гадаадын хэрэгтэй хэрэггүй баяруудыг юунд туйлширан тэмдэглэнэм.Үндэстэн гэдгийн онцлог нь юу болж таарах уу? Харийн соёлыг манайх шиг хүлээж авж,уусгадаг орон байгаа болов уу? Бидний намба сууж үс бууралтах тэр үед бидний хойч үе ямар байхыг төсөөлөхөөс ч айж байна.
- - Шинэ жил Намайг багад баярууд их сайхан болдог байжээ. Миний хувьд 2хон өдрийг тэсч ядаж хүлээдэг байж. Сургуулийн багт наадам шинэ жил , гэртээ үдшийг өнгөрүүлэх шинэ жил. Багт наадамдаа жүжигчилсэн тоглолт, маскарат маягийн баг / тэрхүү өмсөхийг мөрөөддөг баг нь ҮКҮН,БААЖИЙ-н багнууд л байсан /,тэрүүхэн тэндээ байгаа бүхнээрээ хөөрхөн бэлдэнэ. Гангалахаас илүү цэвэрхэн хувцаслах ёстой л гэдэг ойлголтыг аав ээж,багш нар маань суулгаж өгчээ. Шинэ жилийн ширээн дээр Мандарин,Алим,Витафитийн ундаа ,Бялуу. Маш энгийн ширээ засалт, ямар ч тансаг зүйл байхгүй. Одоо бодоод байхад ямар ч сайхан Grey Goose , Chivas , Жүүс-нээс илүү кайфтай оройг өнгөрөөдөг байж. Яагаад гэвэл бүх зүйл энгийн байсан учраас ангийхан,найзууд маань бүгд чөлөөтэй байгаагаараа байсан хэрэг.
- Том болох тусам шинэ жилийн баяр үнэ цэнэ алдаад байх шиг ... Фракц болгон шинэ жил тэмдэглэх гэнэ, ангийн , сургуулийн , сургуульд нийлдэг найзуудын , секц дугуйлангийн, сургалтын, ажлын,намын,холбооны гээд л... Жаахан авьяастай нөхөр бол пянг нь даахааргүй шинжтэй.Миний хувьд найзуудаараа болон клубээрээ тэмдэглэсэн 2хон шинэ жил сайхан байсан, яагаад гэвэл тэндэнтэйгээ энгийн сайхан үдшийг өнгөрүүлдэг болохоор ... Бусад шинэ шилд Орой болгон миний үнэ цэнэ өгдөг дуртай дуунууд явж, жилдээ ганц 2 хардаг өвлийн өвгөнг янз бүрээр орой болгон харж , байдаг л хэдэн хамтлаг дуучид хит дуугаа улиг болтол дуулах нь тэр . Сүүлдээ надад урилга өгөхөө байсан, амарсан. Намайг шинэ жилд дургүйг найзууд маань мэднэ.Заа тэгээд болоогүй ээ 31-ны орой он гарсны дараа дахиж уулзаж клуб орно. Арай л туйлшраад байх шиг , он солигдох тэрхэн мөчид гэр бүлтэйгээ байж , улирч буй оныхоо алдаа оноог дэнслээд , ирч буй оноо сайхнаар төсөөлж, төлөвлөх нь сайхан юм шиг. Мөн хэтэрхий хэлбэрийн ,тансаглал нь дэндчихсэн юм шиг болчижээ. Шинэ жил тэмдэглэж буй гадаад найзуудынхаа баярын гоёлийг зургаар мөн тв-р харахад манайхан шиг гял цал хүмүүс харагдаагүй. Тэд харин уур амьсгалдаа тохирсон жентелмен, лэйдис сайхан хувцаслалтыг бол харсан.
- Валентины баяр - Үхсэн ламын төрсөн өдөр . Одоогоос 7 8н жилийн өмнө би ийм баяр байдгийг мэддэгчгүй байсан. Гэнэт л гараад ирсэн. Хэтэрхий хэлбэрийн,хиймэл баяр.Хосууд ганцхан энэ өдөр нэгэндээ хайртайгаа мэдрээд байгаа хэрэг үү??? Бусад өдрүүд романтик биш байсан болох уу?? Гэнэт ухаардаг өдөр байх нь. Амьдралдаа нэг удаа болзож үзсэн.Надад зөвхөн тэр сайхан эелдэг эмэгтэйтэй цагийг өнгөрөөх сайхан байснаас биш бусад зүйлс хиймэл. Ганцхан энэ өдөр л хүмүүс зүрхээ сонсох ёстойм шиг. Гэгээн хайрын өдөр гэнэ. Би бусад энгийн өдөр гудамжаар хайраа мэдрэлцэн буй хосууд харах романтик сайхан байдаг,үнэхээр хайртайм бол хүн өдөр тутамдаа романтик байдлыг мэдрээд байх ёстойм биш үү. Гэхдээ энэ бол хүний эрх,тэмдэглэж буй нь буруу гэсэнгүй,Харин хэтэрхий туйлширч энэ өдөр бүх Романтик зүйлсээ хадгалж хадгалж хийж буй мэт нь таалагдахгүй байгаам. Үндсэн ойлголтоо мэдэж,биет хүн гэдгээрээ өөрсөддөө үнэ цэнэ өгдөг байвал дээр юм шиг.
- Эмэгтэйчүүдийн баяр – Бага байхдаа ангийнхаа охидуудыг байхгүй хойгуур хөвгүүд БААТАМ цаасан дээр хамгийн гое гэснээрээ зураг зурж , эсвэл ОТГИРИД дээр хөвгүүд болгон баярын мэнд хүргэж мэндчилгээ хүргэдэг байж. Ээждээ аав ах,дүүтэйгээ хамт хоол хийж,амрааж гэр бүлээрээ цагийг өнгөрөөнө. Тэгээд л болоо. Бусад эмэгтэй ойр дотны хүмүүстэй утсаар шуудангаар сэтгэлээсээ мэнд хүргэнэ. Гэтэл энэ цаг үед эмэгтэйчүүд маань болон шалтаг хайсан эрчүүд маань арай л назгай тэмдэглэж байх юм. 2 өдрийн өмнөөс тэмдэглээд эхэлчихэж. Тэмдэглэнэ гэдэг нь нэг л ойлголтоор яваад байгаа тэр нь АРХИДАЛТ. Орчлонгийн сайхан хүүхнүүдээ баярын өдрөөр нь биш баяр нь болох гэж байхад согтуу харах сайхан байсангүй. Тэднийг уруу татаж хөөрөгдөх эрчүүдээ бодохоор юм бичихгүй байж чадсангүй.
- Цэргийн баяр – Манай гэр бүлээс Аав,Ах маань цэргийн алба хаасан учир тэмдэглэдэг, гэхдээ тэд цэрэгт байснаа л сайхан дурсаж,хааяа он жав найзуудтайгаа хөөрөлддөг. Эмэгтэйчүүдийн баяр гэж байхад эрчүүд бид яагаад баяр тэмдэглэж болдоггүй юм гэж барьцсандаа БИ энэ баярыг тэмдэглэчих гээд байдаг муу талтай. Мани эр өөрөө ч туйлширалдаа орцон л явсан.Гэхдээ энэ удаа бол үгүй. Заа эрчүүдээ юукэвдэээ. Тусгаар улс оршин тогтнох үндсийг хангаж,аюулгүй байдлийн төлөө худлаа үнэн ч гэлээ зүтгэжгаа эрчүүдийн баяр шүүдээ. Мани мэт шиг гоожууруудийн дэргэд ядаж хал үзэж,хашир сууж,тэвчээр заан эрийн ширийг хатааж буй хатаасан хүмүүсийн баяр. Яг бидний үеийн нөхдүүдийн аавуудын баяр. Эх орноо хамгаалсан өвөө нарын маань баяр. Бидэн шиг нусгайнууд тэднийгээ хүндэтгээд,барицалгүй шиг өнгөрөөсөн нь дээр байхааааэ.
- 4н сарын 1н – Харьцангүй тэмдэглэх нь гайгүй ч үнэн ядаргаатай худлаа ярьцгаана. Нэгнийхээ сэтгэлзүйгээр тоглоно. Мөн л супер туйлшрал. Нэгнийгээ гэрээс нь гаргаж хаа хол аваачина. Худлаа уулзий гэнэ,тоглий гэнэ. Энэ өдөр тэр аяараа психологийг шалгуур шалгасан өдөр болно. Харин хүүхэд байхдаа нэг эмээгээр тоглож нэг сайн зэмлүүлсэнээс хойш тоглохоо байсан. Энэ өдөр уг нь инээдэг л өдөр баймаар байгаам.
- Халловений баяр – Уг нь би аймшигийн өдөр гэж ойлгодог. Манайхан тэмдэглэх юмаа олж ядаад байгаамуу , эсвэл бүгд тийм жихүүдэсгүй чин зоригтонгууд болчихсон юм уу? Би лав тэр парти-нд нь очихоос айсиймдаг. Би ард түмнээсээ айж эхэлж байна, Тэр аймшигийн хувцаслалт, аймар МЭЙК-АП ямар утгыг илэрхийлээд байгаам,тэр муухай хувцасыг өмсвөл чөтгөрөөс хамгаалдаг гэсэн Мухар сүсгийг бид ингэж аймаааар хүлээж авахиймуу. Бидэнд үнэхээр тийм баяр дутагдаад байгаа юм бол сүнснээс өөрсдийгөө хамгаалмаар байгаам бол “Монгол там”-н баяр гэж хийвэл яасийннн.
o Туйлшрал гэдэг нь обьектийг өөр өөр өнцгөөс харахгүйгээр,анхдагч өгөгдөл,мэдээлэл дээр бодлогогүйгээр хийж буй үйлдэл. Авах гээхийн ухаан гэж өвөө эмээ нар маань байнга л хэлдэг байж. Гэтэл бид авахын ухаанаар хандаад ,хэрэггүй зүйлсээ гээдэггүй ээ.Би баяр тэмдэглэж буйг буруу гэсэнгүй.Энгийн сайхнаар хандаж болохгүй юу л гэж .... Бидний дээрх туйлшрал нь хэтэрхий зугаа цэнгэлд автаж байгаагийн шинж юм уу даа. Тиймээ би ч туйлширч байсан,нээх сайн хүн болоод яриад байгаам биш, харин дэмий зүйлс байнаа гэдгийг бага багаар ойлгох гээд байгаа ухаантаймуудаа.
o Бидний дийлэнх нь багаасаа тансаг харшид , асрагчаар асаруулж,сонгодог хөгжим сонсож , дээрх баяруудыг сонгодог хэлбэрээр тэмдэглэж үзээгүй байх. Хүн өөрснөө тансаглалыг бий болгосон болохоос биш угаас байсан зүйл биш. Тийм ч учраас бид энгийн орчинд,энгийн байхдаа л өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг. Тэр л зүйлс бидэнд сайхан дурсамж үлдээдэг. Та өөрөөсөө асуу, 1000 долларын такстай тансаг хүлээн авалт,цэнгүүнд орсны дараа? Эсвэл багын найзуудтайгаа энгийн сайхан паб-д инээлдэж хөхрөлдөж цагыг өнгөрөөсөн 2ын аль нь танд дурсамжтай санагдахав? Алинд нь өөрийнхөөрөө байхав? Гэж ... Мэдээж бид тийм хүлээн авалтанд зөндөө орно. Гол нь бид дээрх баяруудыг өөрсдөө байнгын хиймэл болгох гээд байгаа юм шиг, угаас бактеригүй орчны амьтан шиг аашлах нь давамгайлах гээд байгаа юм шиг санагдаад өгүүлсэн хэрэг.
Дурьдвал зөндөө баярууд бий. Бид баярлах шалтагаа зөндөө бий болгодог. “Миний найз өнөөдөр хүүхэдтэй болллоо :-D “ гэж шалтагладаг ард түмэн. 1960-аад онд Дэлхий сөнөнө гэж дэлхий нийтээр түгшихэд ганц манайх л сүүлийн өдөр гэж найралсан ард түмэн. Зиа тэгээд бидний үе энэ бүгдийг цэгцэлэхэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж, ядаж бидний ач зээ нарын үед туйлширал маань багасаасай гэж хүсэх байна . Одоо би өөрөө туйлширч олон баяруудыг нэг нэгээр нь дурьдахгүйгээр пост-оо өндөрлөе.