Үндсэрхэг үзэл - Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр
Хөгжлийн 2 салаа зам дээр ирээд буй энэ цаг үед Тусгаар улс маань дотроосоо шинэчлэгдэж, өөрсдийгөө өөрчлөх цаг нь болсон мэт. Үнээээн Манайхаан , 10 жилийн дотор Катар,Кувейт шиг болох гээд байгаа нь , гэхдээ одоо байгаа нөхдүүдтэй бол ... Эээ мэдэхгүй.Төрийн институт өөрийгөө дэндүү хүчирхэг эрх мэдэлтэй болгоцон болохоор,харийн орны нөлөөлөл ихэссэн болохоор төрийг хянах /зиа хянах этр гээд том баахаас/ ганц л боломж одоогоор бидэнд байна.Бид нэгдэх , өөрсдийгөө дотроосоо өөрчлөх . Өөрчлөх ч гэждээ , хуучны сайхан уламжлал , заль мэхээ,овтой сэргэлэн ухаанаа л сэргээх цаг нь болж. Бид чинь гайхалтай чадвартай гэхээсээ илүүтэйгээр ов,заль нь дэндцэн улс шүү дээ. Үхсэн элэнцэгнийх нь чадвар. Торго хийх албагүй , хийдэг нөхдүүдээс нь авчихна , болохгүй бол дээрэмдэнэ тононо. Бид байлдааны зэвсэг хийж сурах албагүй , бичиг үсэг зохиох ч албагүй. Шуандэ,Дуншен хотоос Монголчуудын эсрэг зэвсгийг зохион бүтээсэн Уран дархчуулыг нь барьж авчираад өөрсдийн байлдааны онцлогт тохирох зэвсэг хийлгэчихсэн.Зэвсэгээ хийгээд сурлаа,дархадуудыг нь хөнөөлөө. Арабуудын төсөөлсөн морьтой,даахьтай,дээлтэй зэрлэгүүд гэнэт зэвсэгтэй давхиж очоод л түйвээцэн. Зэрлэгүүд биш зэвүүнүүд болж таарж байгаам.
Зиак одоо бидэнд чинь бас соёл хэрэгтэйм байна гэнгүүтлээ л Бидний мэдэх Тататунгааг хэдэн иран нөхдүүдтэй нь сүрдүүлж байгаад бичиг үсэг зохиолгуулна. Болж л байна шүү дээ. Заавал хийх албагүй , харин цаг хугацааг хожисон КОПИ ПАСТ-г мундаг хийсэн. Бушье нөхрийг панаалдаж байгаад 50н дарханаар дэмжүүлээд тухайн үедээ л “Шангрила”г бариулцан. Бидэнд юу хэрэгтэй тэд бүгдийг авчирч хийлгүүлдэг байсан.
- Гэхдээ өвөг дээдэс минь бидэн шиг харийнхнийг одоогийнх шиг шүтэж биширч, шар толгойтой , урт хамартай л бол мундаг юм шиг санаж ,хэлсэн үг бүр нь үнэн юм шиг хүлээж авч байсангүй ээ. Бид хүнээр хийлгэдэг байсан , гэхдээ хийлгэж байхдаа сураад авдаг байсан. Ерөөсөө л Токугава , Мэйжи,Пак Чун Хэ этр шиг. Рубрук , Карпини 2 цэцэн билэгтээд , том баах гээд хүрээд ирэхэд нь яаалаа , чичрүүлээд явуулаа биздээ. Марко Поло арай туршлагатай аядуу очиход нь дэргэдээ рекетлэж 17н жил суулгаж баахан тархийг нь угаагаад л Европ руу явуулцан , Очоод л Монголчууд бид од болсон .Эээ атаархуу бидний хүлээн зөвшөөрдөг цор ганц шүтээн Чингис минь топ кэйс шүү дээ. Торгоны зам бол бидний хуулбарлах,тагнуулдах супер гарц.Монголдоо таарахыгаа мэдээд ир гээд л явуулна.Өвөг дээдэс минь харь орноос улс үндэстэндээ тохирох хуулбарыг л хийдэг байсан шүү дээ.Алив Дэлхийн ард иргэд минээ Хархорумд иртүүгэй хэмээн уриалаад соёлын аймааар том АРЕА үүсгэсэн.Гэхдээ ШОНХОР ХАМАРТАНГУУДЫГ шүтсэндээ бус,авах гээхийн ухаанаар хандаж хэрэгтэйгээ шулах гэсэн санаа. Одоогийн “зарим” залуус шиг найт клааб , партины соёл л лав биш.
- Сиймхий ч гэсэн гэр минь , Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж – манай “зарим” залуусыг уг нь эжий,аав нь , эх орон , төр засаг нь эрдэм өвөрлөж ир хэмээн нисгэхэд , хариуд нь КЛАБ ЛАЙФ , БРЭНД-н соёл /Буруу биш, соёлд хэрэгтэй , гэхдээ үүнээс өөр юмгүй ирвэл гэж байнам/ , согтохоороо хуцдаг халтар хэлтэй л ирдэг. Бактеригүй орчинд төрж өссийм шиг , ванн-д шилийг нь угаадаг 100н ундаа ам дамжин гусаж өсөөгүйм шиг,гарааш дамжин индиандаж гүйгээгүүм шиг өсчөөд харь оронд хэдхэн жил болоод БИДНИЙ малыг гайхаж,Хогноос жигшиж төрөл арилжаад ирэх “зарим” залуусаа гайхах юм.Манайх хогны асуудлаа яагаад шийдэж чадахгүй байгаам , Манайхан яагаад ийм бүдүүлэг юм , Монголтойгоо таарч тохирохгүй зан сурчижээ этр гээд л ..... Шулуухандаа “Миний хүү мал хүмүүсийг хэрхэн хүн болгожвээ? Мэдээд ир” гээд явуулсан ухаантайм болов уу? “Хогноос хэрхэн салж вээ? Сураад ир” гээд нисгэсийм биш үү? Ай мэдкүү.
- Их Британи,Герман,Португал,Испани , Итали , Францууд бол эртний хорон санаат колониуд... Африкийг шугам татаад л хуваацаншд сүүлдээ. Араас нь супер хольц Америк гараад ирцэн. АРДЧИЛАЛ-р далимдуулж улс орон болгоны дотоод хэрэгт хор хутгана. Тэд зөвлөгөө өгөх нэрийдлээр “Баялагийг ашигла , Гадаад хөрөнгө оруулалт хий , Ух , сэндийч” гэнэ. АНУ хэлж байна , зөвлөж байна ашигла , ух , тараа. Циклээрээ АНУ-н ходоодонд эргээд л орно шүү дээ. Дээрх орнууд олсон мөнгөөрөө мэндийн зөрүүгүй дэд бүтэц,эрүүл мэнд, боловсролдоо баруун солгойгүй цацчаад яагаад бидэнд ядаж төмөр зам барь гээд хэлчихгүй байгаам. Авилга байнга ярина,Авилга хаа ч байдаг. Авилга дээрх орнуудад манайхаас аймааар , дэлхийд ганц Япон л арай дээр тэмцэж байх шиг байна. Авилга зөв гээгүй , гэхдээ тэд ашигладаг гол зэвсэгтэйгээ тэмцэж байгаа дүрээр далдалж, чимээгүй араас дүрж байна. Оюу-толгойг одоохондоо мөнгөгүй , чадваргүй бид гэрээ байгуулсан нь зөв. Ирээдүйд харин бүгдийг бид,бид авах ёстой. Мөнгөтэй , боловсон хүчинтэй БИД. Шарковуудын цэцэрхэл бидэнд хэрэггүй болно/гэж л мөрөөдөе дөө/. Олсон мөнгөөрөө учир зүггүй зам бариад , төмөр замдаад , дэд бүтэцдээд байхад аяндаа бусад эдийн засаг нь чирээд явчихна.Тэнэг хүн шиг л ярия. Ингэж цацаад Нигерээс өөр алдсан кейс /Ширэнгэн Шугуйд хот байгуулах гэж чичрээд,төмөр зам, засмал барьж эхэлсэн,овоо муу гарууд/ харин байхгүй болохоор тэнэгтэж байна. Аюгүй бол шарковууд зөвлөсөндөө...
Анх оюутан болох гээд бэлдэж байхад хөдөөний нутгийн ах “заадаа хөдөө хөхөрсөн бүдүүлэг мань мэт юугаа мэдэхэв ,тэгээд ахын дүү ном хүнийг хоргоохгүй , ноёд барлагыг тоохгүй хичээж яваарай” гээд тамхилаад явчихаж билээ. Тухайн үедээ би хөдөөний ахын үгийг “мал”-чин хүний үг гээд тоосонгүй. Дараа нь оюутан болоод нэгэн Америк багштайгаа англи , монголоор холион бантан хутган ярилцаж байтал америк багш “жий муу байхнээ , ямарж сайн сургууль хэрэгкүй – жий мундаг биш байхнээ жамайг хэн ч ажилд авкүй” гэсэн ухааны юм хэллээ.Пэээ Бацаан байсанд надад ямар үнэтэй зөвлөгөө шиг санагдаж , сонсогдож шүтэвээ. Дараа нь бодлоо муу ахын маань хэлснийг л хэлж шүү дээ. Уул санаа нь эрдэм номыг чи өөрөө л сурахгүй бол ном чамайг дагаад нисэхгүй байж л байна ,ноёд гэдэг нь ирээдүйд намайг ажилд авах захирал,менежерүүдийг хэлж , чи мундаг байхгүй л бол хэнд ч тоогдохгүй гэсэн санааг хэлж ... эртний сайхан шүлэг,зүйр үгнүүдийн хэсгээс шууд санаанд бууж эхлэвээ “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр” , “Хоньчин бор өвгөн – Хотын мэргэдэд гартахгүй” гээд л ... Ишшш чааваасдаа муу ах минь... тэр багшдаа муу санадаггүй ээ , би нөгөө л нэг харийн хүн бол мундаг гээд явж байж. Маркетингийн 4П-г монгол багшийн заасны дараа , гадаад нөхрийн лекц-г Юүүтүүб-р үзэхээр лаг санагддаг шиг. АВАХ ГЭЭХ-н ухааныг л түрүүнээс хойш хэд хэдэн жишээ авж тайлбарлах гээд байгаа хэрэг. Бид хэтэрхий туйлширч гадаад л бол бурхан шиг бодож явна.Шарков,хар цагаан Мундаг хүмүүс мэдээж бий , гэхдээ гадаадууд болгон л биш.Монгол нь Монголынхоо үгийг сонсоод зөв зүйл дээрээ гадаадуудаас өмөөрөхөд ер нь яаачаад байгаам бол.
Миний өчүүхэн нийтлэлийг мөн л авах гээхийн сайхан ухаанаараа хандаарай. Гэхдээ би чинь "чиний" нутгийн чөтгөр шүү дээ.