Эхийн захиас
Эхийн захиас /Д.Цоодол/
Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал буунаӨглөө ниссэн үүрэндээ эргэж ирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүүХадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүүТансаг Алтайн нуруунд үүл үдлэн нүүдэг
Тайгын цохионы оройд бүргэд үүрээ засдаг
Талын цагаан дэрсэн дээр эрвээхэй амран нисдэг
Таарах л нэгэн тусаа өрөөлд бас хүргэ
Миний хүүХүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ
Миний хүүУулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүүӨвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бии, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тастаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа
Миний хүүАлдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ
Миний хүүУулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал
Миний хүүӨчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү
Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү
Миний хүүАав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм
Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа
Миний хүүӨөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана
Миний хүүНаадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд
Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай
Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь
Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай
Миний хүүУсан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн
Миний хүүЗуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ
Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ
Миний хүүХол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх
Миний хүүУрих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ
Миний хүүХалуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ
Миний хүүӨдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно
Миний хүүХөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан
Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан
Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ
Миний хүүГариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв
Миний хүүАадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ
Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ
Миний хүүТоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий
Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай
Миний хүүТавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай
Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай
Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай
Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай
Миний хүүАрын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв
Миний хүүЧамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө
Миний хүү
Нэгэн найзынхаа / http://www.facebook.com/zoolo.zola / пост хийсэн шүлгийг шейр хийж болохгүй байсан учир блогтоо хууллаа. Үнэхээр сайхан шүлэг байнаа.
-