ҮЕРХЭЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
Зиак нэгэн сонирхолтой статистик хэлий. Миний цуглуулснаар..... сүүлийн 24н сарын хугацаанд танил,хичээлд хамт суудаг facebook-н найзууд гэх мэтчилэн 50н охиноос ийм нэг асуултуудыг яриан дундуураа хавчуулаад асуулаалдаа. "Хэдэн удаа үерхэж байсан бэ?" .... Нааг эхлээд ингээд асуусан чинь нийт охидын 70% нь өөрийг нь сонирхоод байгаа юм байна гэж бодсон гэсэн. Үнэндээ би нийт асуусан охидыхоо 10%-г тухайн охиныг сонирхоод асуусан. Үлдсэн 90%-г нь бол судалгааны зорилгоор... Их сонирхолтой сонирхолтой тоо баримтууд гарлаа л даа.Нуршихгүйгээр ойролцоогоор хэлий. Нийт охидын 20% нь-10аас 15-н хооронд 30% нь-5аас 8-н хооронд 40% нь 1-4н хооронд үлдсэн 10 нь үерхэлээ тоолоогүй 0_o. Хөвгүүдийн ямарыг би угаас мэдэжгаа болохоор охидын үерхэлд хандах хандлагыг сонирхлоолдоо. Зарим нэг нь ингэж байхын "Өөххх угаас тээл удку салнадоо" тэгтэл зарим нь "угаас суухгүй нь тодорхой" аа бас хэсэг бүлэг нь "Яахуу дажгүй санагдаал,нээх удахгүй биздээ",Мөн тэгтэл "Залуу нас ш дээ,яваал үзжил байх хэрэгтэйшдээ"/гутрав/ . Ойлгоорой найзуудаа мэдээж үерхэлийн талаар гэгээлэг гое зүйл ярьсан охид байгаа байгаа. Эмзэг хэсгүүдийг дурьдаад явчлаа. Дээрх охидын үерхэх хугацаан нь дундажаар 2 сар... мэдээж 50 хүний дундажаар авна л даа. Үерхэлдээ ийм сэтгэлээр ханддаг мөртлөө эсрэгээрээ хайраасаа давсан "хартай" /Гэхдээ хөвгүүд илүү харддаг гэдэгт санал нийлдий шүү хаха/. Үнэнч байдал гэдгийг кинон дээрээс л мэдэрдэг байх гэмээр. Өөрсдийгөө өмөөрч байгаа тулж байгаа "цэг" нь ЗАЛУУ НАС. Залуу насандаа бужигнуул гэдгийг чинь хийж бүтээх бус өөрийгөө өөрөөлийг ч сэглэхээр ойлгоод авчиж.Яагаад ингэж хандаад байна вэ. Яахуу би бодохдоо олон үерхэл муу гэжгаан биш,тухайн үерхэлдээ харин үнэнчээр,үнэ цэнэ өгөөд үерхэвэл ямар гое вэ. "Би энэ хүнтэй суух учраас..." гэж хандаасай. Хэрвээ үнэхээр салж нийлэхдээ хүрвэл "суух гэжгаа,хайран амьдрал" гээд чичрээд туйлшраад байвал тэнэг л дээ. Зүгээр л тухайн үерхэж буй цаг хугацаандаа хайраа гэр бүлийн хэмжээнд аваад үзвэл ядаж эргээд харахад БҮТЭЭЛ мэт санагдах болов уу.Боддоо 6 000 000 000 хүнээс зөвхөн та 2 нэгэндээ хайраа өгж байнашдээ.Гое байгаа биздээ хаха. ХОЕ банди нартаа хүртэл хандаж хэлж байгаам шүү.Охидоос өгөгдлүүдээ цуглуулсан болохоос биш банди нар хөвгүүд ч мөн ялгаагүй ш дээ. Бүх охид хөвгүүдээ үерхэлд дээрх шиг ханддаг гэсэнгүй. Яахуу ийм хүмүүс байна.