Фанат
Анх 11н насандаа дэлхийн хамгийн агуу спорт "Хөлбөмбөг"-н тоглолтуудыг үзэж эхэлвээ. Манайх шинэ кабел тавилаа.Үздэг 2 суваг нь MTV, StarSports. Гэхдээ эрэгтэй хүүхэд болоод тэр үү спортын сувгийг арай илүүд үзнэ.
-"Испанийн ла лиг-Барса-Ривалдо" энэхүү лиг,энэхүү баг,энэхүү тоглогч нь хөлбөмбөгт хайртай дуртай хоббитой болоход маань нөлөөлж,үндэс суурийг тавьсан юм. Барса-гийхаа тоглолтыг үзчээд Ривалдогийнхоо хийсэн хууралтуудыг байрныхаа гадаа туршиж үздэг байж билээ. Манай Барса хожигдсон ч "Зүгээрдээ Борба минь" гэж дотроо өөрийгөө тайтгаруулдаг байлаа.Ривалдо Монгол хүн байсан бол гэж зөндөө их мөрөөддөг байсааааанннннн.
-"2002 дэлхийн аварга" Гайхалтай дэлхийн аварга. Ривалдогийн маань баг түрүүллээ. Түрүүлэх түрүүлэхдээ манай Борбагийн хийсэн гавьяа зөндөө. Ривалдо Монгол хүн байгаад,Монголчууд Бразил шиг түрүүлсэн бол хичнээн сайхан.
-"Английн Премьер лиг-Челси" Ривалдог маань van Gaal гэж нөхөр учир битүүлэгээр багаасаа "хөөв". Барсагийн удирдлагууд ч шийдвэрээ гаргав.Би үнэнч фанат гэхдээ Миний "Монгол" тоглогчийг маань хөөсөнд Барса-д голдоо ортол гомдон Испаниас нүүр буруулсийм.яг энэ цаг мөчтэй зэрэгцэн заяа төөргөөр Английн лиг манай сувгаар гарч эхэлвээ. Мэдээж би хөлбөмбөгийн улаан фанат. Үзэж эхэлнэ биздээ. Монгол хүний зөн мэдрэмжээр ч тэрүү цэнхэр хувцастай нөхдүүд надад таалагдаж эхэлэвээ. Анхны үзсэн тоглолтонд маань Ман-ситиг 5-0 бут ниргэв. Ингээд Челсигийн фанат болсиймдаа. Зөндөө баярлуулж зөндөө ууцаарлуулсандаа. Анх дэмжиж эхлэхэд Челси английн дундаж л баг байсан. Одоо дэлхийн топ багуудын эгнээнд зүй ёсоор орж байгаад баярлаж бахархаж байна. Абрамович Монгол хүн байсан бол хичнээн сайхан.
-"Вэст хэм" 2 жилийн өмнөөс дэмжиж эхэлж байнадаа. Дэлхийн хамгийн супер фанаттай баг. Вэст хэм английн дундаж баг. F.A cup-даа 3 л түрүүлсэн даруухан амжилттай. Яагаад дэлхийн хамгийн супер фанаттай баг болчихвоо. Баг нь өөрийн талбайд ч,айлын талбайд ч,хожсон ч,хожигдсон ч ямар ч уур амьсгал,цаг агаар,нөлөөлөлд багаа сэтгэл зүрхээрээ дэмжиж өөрсдийн уухай дуу хоолойгоороо багаа тоглогчдоо урамшуулдаг фанатууд. Би ийм л фанат байхыг хүсдэг. Миний "Монгол" тоглогчыг хөөсөнд гомдон багаа дэмжихээ больсныг эс тооцвол нь хөлбөмбөгт дурласан 11 жилдээ ийм фанат байсан. Энэхүү багын уур амьсгал,стиль Монгол хүний цөс,зан араншинд хамгийн тохирсон баг гэж би хувьдаа боддог. Одоо манай баг лигтээ 19т байна. Ноднин жил арай л доод лиг рүүгээ унаагүй. Гэхдээ л би энэ багтаа үнэнч. Би "Вэст хэм-ийн" эзэн болмоор байна.
-"2010 дэлхийн аварга" 8н жил Английн лиг үзэж Английн баг дэмжсэн болохоороо нүд дассан багаа дэмживээ. Немцүүдээс үнэндээ айммааар айж байлаа. Тэр тоглолтоос хөлбөмбөгийн шүүлтэнд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсныг ойлголоо. Баг маань хожигдлоо,нулимс унагалаа-яг Монголын шигшээ маань хожигдож байгаа юм шиг.
Харийн орны баг,харийн орны тоглогч,харь улсын шигшээг "Монголын" гэж төсөөлж,мөрөөдөж 11н жил боллоо.Одоо боллоо Монголоосоо "Ривалдо" шиг тоглогч төрхийг,Монголоос минь "Челси" шиг баг гартал,Монголын фанатууд "Вэст хэмийн" фанат шиг болтол уухайлан МОНГОЛОО ДЭМЖИНЭ. Хэдий манай хөлбөмбөгийн хөгжил,манай хөлбөмбөгийн шигшээ баг "ичмээр" хөгжилтэй,тоглолттой ч гэлээ одоо миний "Хөх чононууд" миний баг болсон. Яадгийн манайх бразилтай тоглоод сагсны оноогоор хожигдоно л биз. Бусдад муугаа үзүүлэхгүй. Анх орилсон уухайлсан тэр л инерцээрээ багаа дэмжих болно. Миний дэмждэг #1 баг бол "Мазаалай". Үхэн үхтлээ Монголоо дэмжинэ. Хөх чононууд минь урагшаа,урагшаа. УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ