Амьдрал юун дээр тогтдогийннн????
Амьдрал юун дээр тогтдог вэ? Зиа асуулт чинь энэ чинь хос залуус нэгнийгээ сонжох гэж,боловсролтой залуус бусдыгаа үнэлэх гэж,найзуудын яриан дундуураа сэдэв болгож ярилцах гэж асуудаг асуулт шүү дээ. Асуух асуухдаа араас нь "хайр уу" , "мөнгө үү" гэж асуудаг. Ихэнх нь кок авахын тулд,заа зарим нь реалистууд үнэнгээсээ "хайр" гэж хэлдэг. Шударга бөгөөд капиталзмын хатуу ширүүнийг үзцэн хүмүүс "мөнгө" гэдийн байналээ. Сүүлийн үеийн Хөөрхөн хөөрхөн нотолгоогоор "хайр" дээр тогтдог гэсэн хүмүүст амыг нь хэсэг хугацаанд таглах хариулт өгчижгаамдаа.Би энэ 2ын алинтай нь ч санал нийлдэггүй.Заа би нээх хүмүүсээс ялгарах гээд,ухаантай харагдах гээд,өөрөөр сэтгэдэг болох гээд санал нийлэхгүй байгаам биш. 16н насандаа нэг охинд "амьдрал юун дээр тогтдог вэ? хайр-мөнгө" гэж сонжиж асуухад нь аль нь ч биш ХҮН дээр тогтдог гэж хэлж байлаа. нэг нотолгоо хэлий гэжгаад өөрийнхөөрөө нотлохыг оролдсийм л даа. Таны хандлага,бодлыг бол хүндэтгэнээ буруу гэжгаан биш.Яахуу өөрийхөө боддогыг хэлийй. ^_^
ХАЙР-Хүний үүслийн анхдагч нар Балар эртний хүн буюу-Homo habilis / гэхдээ хүн биш,бараг сармагчин / нар анх хөгжих явцдаа орохдоо байгалийн шалгарал,байгалийнхаа хуулиар эрэгчин нь эмэгчинээ сонирхон "ороонд" орсноор үржиж эхэлсэн.Гэхдээ тэд анхны оюун ухаант ухамсартай хүн болтлоо хөгжих хүртэлээ 2 сая гаруй жилийг туулжээ.2 000 000 жил шүү дээээээээ / Бид хэд насалдаг билээ /.. Тэдний анх үржлийн явцыг хайр байсан гэх үү. Нэгэндээ дурлаж сонирхож нэг л эмэгчин habilis-ээ сонирхдог байсан уу. Харамсалтай тэр үед бүгдийг байгалийн зөн совин,мэдрэмжээрээ хийдэг байсан. Бүр эхийн эрхт ёсын үед / МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил / хүн төрсөн эцэгээ ч мэддэггүй байсан байгаамдаа.Хүний хөгжил,өсөлтөнд дээрх ёс нилээд сөргөөр нөлөөлж эхэлсэн.Зөвхөн төрсөн эхээ л мэднэ.Ухамсарын түвшин ямар байсан нь ойлгомжтой.Амьдрал тогтохгүй аюул нүүрлэсэн гэж зарим судлаачид үздийн байна лээ.Үүнийг хайр гэх үү. Аа харин ухамсар суух тусам тэд овгийн зохион байгуулалтыг / гэр бүлийн / оновчтой хийж эр хүн толгойлж "төрсөн" эцгээ мэддэг болсон тэр үеэс,гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйл мэдрэгддэг болсноор,хүн бүр эцэг,эх үр хүүхэд гэсэн утга учир,орон зайг бий болгож мэдэрснээр жинхэнэ ХАЙР-г үүссэн гэж бий хувьдаа үздэг. Энэнээс өмнөх нь дандаа байгалийн шалгаралд тэсч үлдэхийн тулд,адгууслаг шинжээр яг л сармагчин,арслан,барс,загас жараахай шиг амьдарч үр удмаа үлдээсэн байгаам. Азарга ороо нь орох тэр үеийг "гүү"-нүүдтэй хайртай болсноороо үржилд орж байгаам гэх үү.Хайр гэдэг чинь ганц хүмүүс хоорондын ухамсарт харьцаа биш ан амьтан,байгаль дэлхийгээ энэрч хайрлах мөн орно.Тэгвэл Homo habilis ан амьтанг агнахдаа энэрэнгүй ханддаг байсан уу? үгүй.Амьтны дөнгөж төрсөн зулзагыг хүртэл алдаг байсан.Сүүлийн үед эрдэмтэд хүн хайрлаж энэрч,ухамсартай болсны хамгийн энгийн шинж тэмдэгт амьтан агнахдаа орчин үеийн хүмүүс ангилал хийдэг болсонд гэж үзээд байгаа / ховор амьтадыг алахыг цээрлэж эхэлсэн,амьтан гаршуулж эхэлсэн,амьтны зулзагыг агнахаа больсон гэх мэт /. Тэгэхээр хайр гэдэг оюун ухаанд ухамсар бий болсноор сэтгэлийн орон зайд үүссэн агуу зүйл гэж хэлнэ.
МӨНГӨ-Заа энэ бол арай л туйлширсан асуудал. Мөнгө яаж үүссийн бээ? Хүмүүс худалдаа наймаа хийдэг болсон тэр үед бараагаа худалдаж авах,худалдахдаа адуу мал,эд хөрөнгийг авсаархан болгож хялбарчилан гаргасан солилцооны хэрэгсэл шүү дээ. Тэгээд хүмүүст өөрт ойлгож үнэлэхэд ч хялбар болгохын тулд эд хөрөнгө,капиталаа мөнгөөр үнэлж зах зээл,амьдралд хэрэглэх болсон тийм л зүйл. Хайраас бол хамаагүй хойно үүссийшдээ.Яахуу хүй нэгдлийн задралын үед үүссэн гэдэг бөгөөд санаандгүй солилцоо байсан гэдийн зарим нь. Дэлхий нийтээрээ бол 13р зуун Хятад нтр гээд явна. Тэгэхээр мөнгө бол солилцооны хэрэгсэл,хүний эд хөрөнгө капиталын үнэлэх тоон үнэлэмж.Мөнгө хүнд аз жаргал,таашаалыг мэдрүүлэх хэрэгцээ болохоос амьдралыг тогтоон барих хүчин зүйл биш. Нөлөөлөгч хүчин зүйл.
Ингээд үзэхээр хүмүүс яагаад өөрсдийн бүтээсэн зүйл дээрээ оршин тогтноно гэж... Тиймээ хайр яах аргагүй нөлөөтэй оршин тогтноход,мөнгө сайхан амьдарч гэдэс цатгалан,элэг бүтэн явахад нөлөөтэй одоо бидний олохыг хүсдэг хамгийн гол "эрдэнэ" тиймээ мөн. Гэхдээ мөнгө,хайр 2 хүн гэдэг "Дэлхий" дээрх цор ганц оюунлаг,ухамсарт амьд биет байгаагүй бол үүсэхгүй байсан. Хүн төрөлхтөн сүйрч үгүй болвол МӨНГӨ,ХАЙР 2уулаа устана. Минийхээр бол амьдрал ХҮН дээр бид нар дээр тогтдог.