Дэлхийн хамгийн баян хүмүүс, Баярын мэнд
Тиймээ та нар дэлхийн хамгийн шилдэг капитал бүтээгч. Та нарын бүтээсэн бүтээл тань энэ дэлхийн түүхийн хамаг гайхамшгийг бүтээж,туурвиж,бүтээж байна. Тиймээ та бүгдийхээ өсөх дэвжих эрх чөлөө,кареер өсөлтийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эмэгтэйчүүд та бүхний энэ төр,эдийн засаг,нийгэмд үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол хүн бий болгох юм шүү дээ. Эртний түүхийг сөхөе. Хамгийн сайн мэдэхээр нь их хаан Чингисээ саная. Тэр хүний гени,авьяас чадвар эцэгээс өвлөгдөн ирсэн ч тэрхүү хүнийг хүн болгож,өөрийн агуу түүхээ бүтээх энэ бүх суурийг эх Өүлэн үжин тавьсан. Хэн маргахийн... Дараа нь Бөртэ үжин.түүний өсгөсөн 4н хөвгүүн. Их хөвгүүн Зүч өнөөгийн Орос улсыг байгуулах эх үндсийг тавьсан. Цагаадай Алтан ордны улс, Өгөөдэй Их Монголын хаан, Тулуй голомт сахисан. Сорхогтани Беки. Түүний өсгөсөн 4н хөвгүүн. Мөнх-Их монгол улсын хаан. Хубилай-Юан гүрнийг үндэслэгч,Ариг бөх-Их монгол улсын хаан /Хар хорумд болсон Их хуралдайгаар/,Хүлэгү-Ил хаадын улсыг үүсгэн байгуулагч............ энэ мэтээр яривал энэ их хаад,баатар,эрдэмтэд,гайхамшигт хүмүүс энэ бүхний цаана эмэгтэйчүүд та нар минь байдаг юм шүү дээ. Та нар энэ дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид... Та нарын бүтээсэн,хүмүүжүүлсэн баялаг өнөөдөр Мона лизаг бүтээж, Микеланжэлог урлаж,цахилгаан үүсгүүр,соронзон орон,таталцал,Химийн элементүүд,анагаах ухаан, заа бүр сүүлийн үеийн он тоолол руу орий , интернэт, Майкрософт, APPLE,Facebook-г бүтээж байна. Маш товчоор дэлхийн түүхийг бичилцсэн,гайхамшигт хүмүүсийн нээлтийг арай дэндүү тодоор дурслаа. Би ч та бүхэн ч гэсэн ирээдүйд юуг ч бүтээж болно. Энэ бүхний маань цаана ээж минь,та нарын минь ээжүүд байгаа. Ирээдүйд эмэгтэйчүүд та нар минь байна.Би эр хүн.Ирээдүйд аав болно.Би хүүхдээ хүн болгоход мэдээж өөрийн байдаг бүхнээ зориулна.Гэхдээ хүүхдэд минь ээжүүд чухалаа.Хүлээн зөвшөөрнө. Би эмэгтэй хүний үүргийн хамгийн чухалыг хүнийг бүтээх гэж боддог. . Та бүхний хөгжих эрх чөлөө,бүтээх хүслийг боож байгаан бишээ. Хүүхэд ээжийгээ л гэдэг... Би ч ялгаагүй Билл гейтс ч ялгаагүй. Та нар минь хүн гэдэг дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид. Та нар минь дэлхийн хамгийн баян хүмүүс. Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.