Аз уу? хувь заяа юу? / Тусгаар тогтнол /

Монголынхоо хувь заяа,азын талаар дурьдахаас өмнө хэдэн товч мэдээлэл үзүүлий.

ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ 10н ҮНДЭСТЭН- "Тайм" сэтгүүлийн нэрлэснээр

1.Шотланд-1707 онд Их Британийн парламентаар 2 улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж,зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харьяат болсон./ Яагаав Braveheart гээд кино байдаг даа / Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үе үедээ буухиалж ирсэн юм.1999 онд анх удаа Шотланд үндэстэн анх удаагаа парлатментийн сонгууль явуулсан байна.Гэвч Шотландын парламент нь орон нутгийн чанартай бөгөөд Вэстминстерийн эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж чаддагүй.Жишээ нь : Британид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахад шотландчууд эсэргүүцэх боломж байдаггүй.

2.Баск-1945-1975 онд Испанийн засгийн эрхийг барьж байсан Франциско Франкогийн хатуу бодлогын үед баскуудыг үндэсний хэлээр сургалт явуулах,хүүхэддээ нэр өгөх,өөрсдийн хэвлэлтэй байхыг хориглосон нь ЭТА гэж олонд танигдсан бүлэг үүсэж,алан хядах үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Испанид ойролцоогоор 3 сая орчим баск байдаг бөгөөд Францад ч цөөнгүй бий.Тэмцлийн үр дүнд 820 хүн амь эрсдэж өөртөө засах орны статустай болсон ч тусгаар улс болох сонирхол нь унтраагүй.

3.Төвд-1949 онд Мао Зэдунтай "Төвдийг тайван замаар чөлөөлөх нь" гэрээ байгуулсны дараагаас Төвд албан ёсоор БНХАУ-гийн мэдлийнх нь болсон гэж үздэг.Сүүлийн үед саармагжих төлөвтэй байгаа төвдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Далай ламын дэмжлэгтэйгээр дахин сэргэсэн нь хятадуудыг багагүй сандаргаж байгаа.

4.Өмнөд Осети-Аланы удам осетичууд тусгаар тогтнолын төлөө хамгийн тууштай тэмцэгчид.ОХУ Гүржийн заагт орших энэхүү үндэстэн 2008 онд тусгаар тогтнолоо олохоор тэмцсэн ч санасандаа хүрч чадаагүй.Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Никарагуа,Венесуэл,Науру улсууд хүлээн зөвшөөрсөн хэдий ч "Оросын ард нуугдаж,Москвагийн кнопоор ажилладаг" гэж үзэх улсууд ч бий.

5.Квебек-Квебекчүүд 18-р зууны үед Их Британийн колони байгаад өдгөө Канадын мэдэлд байх болсон.Тэдний 85% нь францаар ярьдаг бөгөөд тусгаар тогтнолд уриалсан түүхэн үг нь хүртэл францаар ( "Je me souven" буюу " Би дурсана" ) байдаг аж.1980,1995 онуудад тусгаар улс болох оролдлогууд олноор гарч байсан ч 1995 онд бүх нийтийн санал асуулга явуулж 7,5 сая иргэний саналаар Канадын нийтийн танхим улс доторх үндэстэн гэдгийг нь л хүлээн зөвшөөрсөн юм.Квебек нь Канадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар арвин нь тусгаар улс болоход нь садаа болдог байна.

6.Баруун Сахар-Испанийн колони байсан Баруун Сахар өдгөө Мавритани,Марокко,Алжир улсуудын хараанд байдаг бөгөөд НҮБ-ын хяналтад байдаг бүс нутаг юм.Өнгөрсөн 11-р сарын бослого,тэмцлээр 12 000 гаруй хүн амь үрэгдсэн байна.1991 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид мароккочууд хяналтаа тогтоох болсон.

7.Каскадын Бүгд Найрамдах улс- нь өдгөө Британийн Колумб,Орегон,Вашингтоны хяналтад байдаг 14 сая иргэн бүхий том үндэстэн хэдий ч тусгаар тогтнолын тэмцэл нь удаа дараа амжилтгүй болж байсан.Өөрсдийгөө Каскадын бүгд найрамдах улс гэж нэрлэдэг ч албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй.Үндэсний статустай байдаг ч эдийн засгийн хувьд тогтвортой,"Майкрософт","Амазон","Старбакс"-ын салбар үйлдвэрүүд байдаг.

8.Падани-14 жижиг угсаатан бүхий Падани үндэстний тусгаар тогтнолын асуудал сүүлийн үеэс л яригдах болсон юм.Эртний Ромын үеэс улбаатай гэгддэг ч 19-р зууны сүүл хагасаас Италийн мэдэлд орсон.1991 онд Лега Норд улс төрийн бүлэглэл бий болсноор Амберто Боссигоор толгойлуулсан хүмүүс тусгаар тогтнолын асуудлаар тууштай тэмцэж байна.Тухайн үед өөрсдийн гэсэн туг сүлдтэй ч болсон байв.Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж.

9.Бүгд найрамдах Вермонт улс-Дюкийн их сургуулийн профессор Томас Нэйлор 2003 онд Бүгд найрамдам Вермонт улс нь тусгаар болж яагаад болохгүй гэж гэсэн нийтлэл бичжээ.Гэвч үүнээс өмнө тус үндэстэн тусгаар улс болох талаар арга хэмжээ авч байгаагүй гэвэл тийм биш.18-р зууны үеэс эхлэн тусгаар улс болохоор зорьж байгаа юм.1791 оныг хүртэл 14 жилийн турш л Вермонт тусгаар байсан бөгөөд тухайн үедээ АНУ-н нэг муж болжээ.

10.Курд-Иран,Ирак,Сири,Туркийн нутагт 30 сая курдууд амьдардаг учраас тэдний тусгаар тогтнол бол яах аргагүй чухал асуудал.Гэвч шинжээчдийн үздэгээр дээрх нүсэр бүрэлдэхүүн нь өдийг хүртэл тусгаар улс болж чадаагүйн үндэс болдог аж.1840 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл гаргасныг туркууд зогсоож байв.Үүний дараа 1908,1939,1945 онд дахин бослого гарсан ч  нийт үндэстнээрээ оролцож чаддаггүй,хагаралтай байдал нь өнөөг хүртэл тусгаар тогтнолых нь тушаа болсон гэж үздэг.Курдын ажилчдын намын 1970 оны тэмцэлээр 30 000 гаруй турк амь үрэгдсэн нь курдуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ.

 

Ямар азаар 2 700 000-н Монгол үндэстэн 2000н жилийг туулсаар өдгөө Тусгаар улс болж чадваа. Хүннүгээс Их монгол улс хүртэл Сүмбэ,Нирун,Түрэ,Уйгур,Хиргис,Кидан гээд 6н үндэстэн,залгуулаад Манж,тэгээд Орос ах нар...... Тусгаар улс гэдэг ямар их үнэ цэнэтэй эрхэм зүйл болохыг дээрх үндэстнүүдийн тэмцэлээс харж болно. Бид үнэхээр азтай.Магадгүй бид  "Тайм" сонины нэрлэсэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10н үндэстэнд Монгол гээд 2 700 000-н үндэстэн "Орос,Москвагийн кнопоор ажилладаг,Сталины хатуу бодлогоор үндэсний хэлээрээ сургалт явуулахыг хорьсон,Хятадад олон нийтийн газар тамхи татахыг хориглоход Монголчууд эсэргүүцэх боломж байдаггүй,Монгол нь Хятадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар баялаг нь тусгаар улс болоход нь садаа болдог байна,Монголд 1990 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид Оросууд хяналтаа тогтоох болсон,Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж,1921 оныг хүртэл 10 жилийн турш л Монгол тусгаар байсан бөгөөд тухайн үедээ Хятадын-н нэг муж болжээ,Монголын ардчилсан намын 1990 оны тэмцэлээр 30 000 гаруй Оросууд амь үрэгдсэн нь Монголчуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ" гэсэн мэдээлэл гарах байсныг үгүйсгэх аргагүй.Ямар аймар сонсогдож байна гээч бурхан минь. Түүхийн хуудсыг сөхөөд тусгаар тогтнолоо хэрхэн олж авсан талаар та бүхэн уншвал бид үнэхээр азтай улс болох нь харагдана. Бүх Монгол нэгдэж байж тусгаар болсон уу гэвэл бас үгүй шүү дээ.Хойд өмнөд хөршийн ашиг сонирхлоор тусгаар улс гэдэг статус авсан нь харин бүх Монголыг нэгтгэсэн. Харин Тусгаар тогтнолын төлөө тэмцэж халуун амиа бидний өнөөгийн энэ тусгаар улс гэсэн "аз жаргал"-д авчирсан эрэлхэг зоригт баатрууд өвөг дээдэс заяасныг бодохоор харин хувь заяатай юм шиг / Бахархадаг шүү харин чиг /. Гутранги үзлээр аз уу? хувь заяа юу? гэж асуусанд минь үндсэрхэг ардууд маань намайг хараах бизээ. Гэхдээ дээрх 10н үндэстний талаар дэлгэрүүлж уншаад үнэхээр өрөвдлөө,өөрсдийгөө азтайг гайхлаа,баярлалаа.Гарж гүйгээд орилоод,газар шороон дээрээ өнхөрч хөрвөөмөөр санагдлаа . Одоо харин бид энэхүү тусгаар улсыг улс шиг улс болгоход бид харин "сармагчин" байхаа болих хэрэгтэй байх.Баабар ахын хэлснээр эхлээд оймсныхоо цоорхойг нөхчих тэгээл болоо.Нэг хүн "хүн" болоод ухамсарлаад биеэ дагаад аваад явчих чадвартай болоход л тэгээд биеэ засчихаж байгаа нь тэр ... Тэгээд гэрээ засчих тэгээд төрөө зас... Энэ хүмүүс чинь амар сайхан амьдралыг бодооод шууд төрөөсөө гэрээ засаад байх юм.Харин гэрээсээ биеэ засах биш Сармагчин болчоод байгаа нь энэ. Бид "хүн" болчиход сармагчин биш хүн л сонгох байлгүй дээ. Хувь хүн бүр дор бүрнээ биеэ дааж хичээсэн энэ улс чинь дэлгэрээд явчдийн байгаа биздээ. Нээх сүрхий "улс орны хөгжилд залуус бидний оролцоо" нтр гэж лаг юм ярихгүйгээр хувь хүн өөрийгөө өлхөн авж явчдаг чадвар,ухамсартай болоод хүнд лай тарчихгүй дор бүрнээ хичээхэд Азтай эзтэй Монгол гэдэг тусгаар улс улс шиг болоход багагүй хувь нэмэр оруулах болов уу.Вискиний эх орон Шотландын дэргэд бид цоорхой,хэрэгжидгүй ч гэсэн хуультай ард түмэн шүү ЗАЛУУСАА ........

| Viewed
times

10 Comments

Leave a comment...