ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ / хэсгээс /
Оюу толгой гэж саалийн үнээ гарж ирсэнээс хойш үндсэрхэг үзэл гээч юм нь яасан ч сүрхий хүмүүсийн сэтгэлзүйг өөрчилж,өдөөж,сэргээж өгөвдөө. Хэзээ л ийм байлаа гэмээр ... Энд тэндгүй баахан хөдөлгөөн бий болж харийн соёлыг үгүйсгэж,харийн хүн Монголын баялагийг идэж уулаа дуусгалаа гэх мэтээр Эх орноо өмөөрөн,хамгаалах болсон.
Баялаг-Баялаг ямар үед жинхэнэ "Баялаг" болох вэ?газар дээр гарч ирээд бүтээгдхүүн болсон үед.Бэлэн болсон бүтээгдхүүнийг хэрхэн гаргаж ирэх вэ? олборлолтоор. Олборлолтыг хэн хийх вэ? Монголчууд лав биш. Би Монголынхоо баялагыг ухаж түнхээд,бүгдийг нь олборло гэжгаан биш. Харин ашиглах боломжтой орд газраа ашиглах л хэрэгтэй..Магадгүй 30,40н жилийн дараа бидний харамлаад байгаа зэс,нүүрсийг орлох бүтээгдхүүн гараад ирвэл бидний баялаг үнэгүйдэх аюултай. Ашиглахад харин бидний хүч үнэхээр хүрэлцэхгүй. Ийм үед яах вэ? гадны хөрөнгө оруулалт л чухал. Яг л бид өөрсдийн шийдэж чаддаггүй байсан асуудлаа харийхнаар хийлгэдэг байсан үе шиг. Гадны хөрөнгө оруулалтаар уурхайгаа ашиглахыг зарим нэг улс төрийнхөн "Үндсэрхэг үзлийг" буруу ашиглан бидэнд юу ч хүртээлгүй юм шиг ард түмэнд түгээж байна. Хөрөнгө оруулалт орж ирснээр бид технологитой болно,ажлын байртай болно, бүр хамгийн чухал боловсон хүчинтэй болно. Бид өөрснөө ухахад хөрөнгө мөнгө,технологи байдаггүймаа гэхэд мэргэжлийн боловсон хүчин байхад арай өөр. Ядаж бидний боловсон хүчинд тулгуурлан богино хугацаанд хөрөнгө босгоход арай дөхөм. Гэтэл бид африкийн орнууд шиг байж бүгдийг хөөх гээд байдаг.
Нөгөө л нэг Түүхээ сөхөе. Манайх ийм хаалттай улс гүрэн байсийм гэж үү. Дэлхий даяараа шашнуудын урсгал хүчээ авч нэгнийгээ үздэггүй байсан тэр үед дэлхийн бүх шашин Улсын маань нийслэлд амар тайван оршин байдаг байлаа. Худалдаа хийхэд хөлсний цэрэгээр хамгаалуулан явдаг байсан тэр үед манай Торгоны замаар амьсгаа уужуу явдаг байлаа. Нүүдэллэхээс өөрийг мэддэггүй өвөг дээдэс маань харийн соёлоос хэрэгтэй гэсэн зүйлсээ авсаар л ирсэн.Яг л өөрсдийн соёлд тохирсныг нь.Хаа байсан 13р зуунд орон орны хүмүүс эх нутагт минь ирснээр бид эрдэмтэн,мэргэд,технологи байхгүй юм байхгүй л болсон үе шүү дээ / Гэм нь Манж,Гамин,Орос дарлуулаад юу ч гүй үлдцэн болохоос/ Бидэнд өчнөөн сайхан зүйл наалдаж үлдсэн шүү дээ.Мөн соёлоо ч гэсэн сайхан авж үлдсэн.Ингээд бодохоор яг л соёлдоо харшлахгүйгээр авах гээхийн сайхан ухаанаараа дэлхийн соёлтойгоо хөл нийлүүлээд л яваал байсан байгаам. Гэхдээ бид үндсэрхэг байсан уу? мэдээж байсан. Бидний цусанд аяндаа бий. Гэхдээ одоогийн энэ үндсэрхэг үзэл биш. Дэлхий бөөрөнхий биш болсон,даяаршлагдсан энэ зуунд бид бусдаасаа тусгаарлагдаж,хөөж тууж эсэргүүцдэг нь харин Эртний нүүдэлчдийн ухамсар ухаанаасаа дор байгаам биш үү. Бид одоогийн энэ үндсэрхэг байснаараа соёлоо авж үлдэж чадаж байгаамуу тэгээд... Ичиж хэлий Жишээ нь: одоогийн залуус бид цагаан сарын ууц тавих ёсоо мэдэхиймуу,наадмаар ямар,ямар насны морь уралддагийг мэдэх хүн хэр их байна,Бэр гуйх ёсоо хэр мэддийн бол,.Би ч мэддэггүй байсан заримыг нь саяхныг хүртэл...үнэндээ өөрөөсөө ичиж явдаг.Бүр гүнзгий биш юмаа гэхэд суурь соёлуудаа мэдэх л ёстой заавал.Гэтэл Эртний уламжлагдаж ирсэн энэ соёлоо мэдэхгүй байж,бусдын соёлоос зулгаадаг байж үндсэрхэг үзлээ ингэж буруу ашиглахын хэрэг байна уу.Энэ үндсэрхэг үзэл мөн үү. Япончууд биднийг бодвол жинхэнэ Үндсэрхэг ард түмэн. Тэд яг бидэн шиг юуг ч нээгээгүй,юуг ч бүтээгээгүй. Гэхдээ бүгдийг хамгийн сайн чадна. 2 солонгосын дайн дээрээс олсон мөнгөөрөө бүх оюутнуудаа харийн соёл руу илгээсэн. Тэд Шотландаас вискиний,Хятадаас торгоны / Ходоодондоо нууж авчирсан-өөрөө үхсэн / Америкаас техникийн гээд бүх технологийг авчирсан. Гэхдээ тэд эх орноо гэсэн үндсэрхэг үзлээрээ авчирсан. Одоо хэрнээ соёлоо маш сайн хадгалж авч үлдсэн хамгийн мундаг хөгжсөн орон. Бид соёлоо арай ядан авч явжгаа хэрнээ хөгжил буурай.
Үнсэрхэг үзлийг үгүйсгэж байгаан бишээ. Харин зөв илэрхийлээсэй гэж хүсэж байна. Газар шороогоо ухаж түнх гэжгаан биш ашиглах боломжтой газруудаа хамтран ашиглах л хэрэгтэй бид юучгүй учраас. Гадны соёлоос авахыгаа ав,хаяхыгаа хая.Өөрсдийн соёлоо гол нь авч үлд.