Гэрэлт зулын ёслол-Төрсөн сэтгэгдэл
5-р сарын 17н. Бурхан багшийн их дүйцэн өдөр. Ямар өдөр гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно орхие. Гэрэлт зул өргөх ёслолд клубээрээ / Парагон 13-http://www.facebook.com/Paragon13club / сайн дураараа оролцлоо. Ёслол болохоосоо урьд өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан,заа бүр урьд өдөр нь маш халуун бүгчим байлаа. Гэвч урьд урьд жилүүдийн энэхүү өдрийг санавал цаг агаарын эрс өөрчлөгдөж бороо цас гэх мэт үзэгдлүүд болдог,их сонин. Энэ жил ч ялгаагүй уг нь бороотой гэж байсан боловч өглөө тэнгэрт бүртийх ч үүлгүй байлаа.Гэвч их сэрүүхэн.Чухам яагаад энэ өдөр ингэж цаг агаар эрс тэс болдог юм бол.Яахав би бодохдоо бурхан багш энэхүү өдөр үнэхээр буян үйлдэж,сэтгэл санаагаа ариусгаж сайн сайхныг хүссэн хүмүүсийн тэвчээр хатыг шалгаж байгаа хэрэг юм байна гэж өчигдөр бодлоо.Хүмүүс хэдий даарч чичирч байвч нүднээс нь бухимдал,уцаарыг би ер олж харсангүй.Үнэхээр л сүсэг бишрэл,итгэлдээ үнэнч байгаа нь харагдлаа. Ямар хүйтэн юм бээ? гэж чичирч байгаа мөртлөө бүгд л мишээцгээх юм. Гайхалтай. Гэхдээ миний хамгийн гол сэтгэл хөдөлсөн зүйл гэвэл-Залуус. Ёслол болохоос 7 хоногийн өмнө IBS болон Сэтгэл амирлал сангын тэргүүн Мөнхөө ахтай уулзаж байхдаа "Энэ жил залуусыгаа ихээхэн оролцуулмаар байна,Яагаад заавал дан настай хүн сүсэглэх ёстой гэж,буян номын ажилд нас тогтсон хүмүүс л харагдах юм,хүн хөгшрөөд ирэхээрээ ухаараад шашин шүтэж,буян үйлддэг энэ ёсыг халмаар байна" гэх мэт саналуудыг түлхүү ярилцаж байлаа. Энэхүү яриагаар настай хүмүүсийн шашин шүтэх нь буруу этр гэсэн агуулгатай зүйл илэрхийлэхгээгүй юм шүү. Гол нь залуусыгаа ёс суртахуунтай байлгах гэдэг зүйл дээр голлож оролцоог нь нэмэгдүүлэх гэсэн санаа.Манай клуб ч хамтарч ажиллахдаа "Шашин" бус "Ёс суртахуун" гэдэг зүйл дээр санал нийлж сайн дураараа оролцохоор болсон юм. Тэгээд бид залуустайгаа их ярилцаж үзлээдээ."Залуу хүн гэхээр ёс суртахуун,буяны ажил гэх мэт зүйлсээс хол байдаг зүйл биш,харин ч залуугаасаа оролцвол зөв хүн болж зөв үлгэр дууриалал үзүүлнэ", "Чи аав ээжээсээ хүүхдийн төрсөн өдрийн мөнгө биш буяны ажилд оролцох урилгын мөнгө гуйвал үгүй гэхгүй","Чиний шоуны мөнгөний 50% шүү дээ" гээд л ярьж өгсөн. Заа миний хувьд нийт ярилцсан залуусын 30%-нь хүлээж авсан,зарим нь илт буруу зүйл яриагүй болохоор толгой дохиод өнгөрсөн,үнэхээр завгүй нэг нь шулуухан хэлцэн. Сэтгэлээр унасоон унасан. Энэ буруу соёл,нийгмийг яамаар ч юмбдээ. Хүн гэдэг амьтан нэг бол гэр бүлтэй болоод үр хүүхдийнхээ төлөө,нэг бол настай болоод ирэхээр там руу уначихгүйг хичээж л буян үйлдэж,шашин шүтдэг юм байна л даа гэж... Ёслол эхлэх гээд сайн дурын оюутнууд,зохион байгуулагчид гээд гүйлдээд л байлаа. Хүмүүс орж эхэллээ. Урд эгнээгээр нөгөө л нас тогтсон хүмүүс,өндөр настангууд үр хүүхэдтэйгээ,Заа хааяа нэг миний таньдаг залуус / манай сургуулийн /. Хэсэг зуур сайн дурын оюутнуудаа ингэ тэнгэ гээд гүйж байтал хүмүүс нилээд дүүрээд ирвээ. Хүмүүс дундуур алхлаа,ажиглалаа. Хүүеээээ нийт ирсэн хүмүүсийн бараг 80%-нь залуус маань байлаа.ВОУУУВВВ. Сэтгэл нэг л амраад явчих шиг. Яахуу би сүртэй хандсан санагдаж байгаа байх. Гэхдээ л би их баярласан. Энэ нийгмээс миний санааг хамгийн зовоодог сегмент нь залуус.Яагаад гэвэл Энэ эх орны ирээдүй нь бид. Хүлээлт муу байжгаад гэнэт давбал яаж баярладаг билээдээ тэгж л баярласан. Зул хөөрлөө. Хамаг зовлон аваад явчих шиг болоод,эрч хүч дүүрээд,даарч байсан биеэ итгэл,хүсэл,тэвчээрээрээ дулаацууллаа. Залуус маань Ирээдүй рүү хүслээ илгээлээ.
/ Нээрээ Ёслолд ирсэн хосуудыг хараад сэтгэл хөдлөсөн шүү,ёстой л 2уулаа гэсэн юм шиг бие,биеэсээ дулаацуулаал яааая.Хос залуус маань хайрын дурсамждаа үлдээх хамгийн сайхан мөч өчигдөр байсан гэж хэлмээр байна. Бусад ирээгүй хосууддаа хэлэхэд үзвэр үзэх,зугаалахаас илүү романтик үйл явдал гэрэлт зулын ёслолд болдог юм байна лээ шүү. Хамтдаа бясалгаж сэтгэлээ ариусгаал,Хамтдаа зулаа асааж хүслээ нисгээл,заа бүр эрчүүдэд эр хүн гэдгээ харуулах бүр сайхан боломжтой.Даарахад нь Цамцаа өгөөд л ,өөрөө даараад байвал тэвэрч дулаацуулаал хэхэхэхэ. Өчигдөр байсан хосууд минь үлгэр жишээ сайхан Монгол гэр бүл болохыг ерөөе /
