Үндсэрхэг үзэл-Ардын урлаг
Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4
1998 он юмдаг. Аавын маань төрсөн дүүтэйгээ хамтран / Ерөнхий менежмент,үүсгэн байгуулах дийлэнх ажлыг аавын маань дүү гүйцэтгэдэг байсан.Мундаг бизнесмен байлаа / Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Анар” нэртэй жуулчны баазыг байгууллаа. Би өөрийн үеэл Булгантайгаа бүтээн байгуулалтанд маш бага ч гэлээ сэтгэлээрээ туслалцсан билээ ^^.Тухайн цаг үедээ алсын хараатай ирээдүйтэй бизнесийг ах маань эхлүүлсэн байлаа / Монголдоо эхний 5-д багтах жуулчны бааз /. Өнөөг хүртэл үр өгөөжөө харамгүй сайхан хайрлаж байгаа капитал.Үр өгөөжөөс эхлүүлээд хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд энэхүү баазтай маань холбоотой. Хархоринд ирэх болгондоо бааз дээрээ л очихийн түүс. Бааз байгуулагдсаны дараа жилээс ах маань мөн л гүйлгээ ухаан гаргаж жуулчдыг татах нэгэн ажил эхлүүлсэн нь Монгол урлагын тоглолт байлаа.СУИС-н оюутнуудыг авчран бааздаа үнэгүй байрлуулж / өнөөг хүртэл / харин тоглолтын орлогыг оюутнууд өөрсдөө авна.Миний санахаар сургалтын төлбөрөөс гадна жилийн байрныхаа төлбөрийг өлхөн хийчхээд явдаг байсан санагдана.Тэрхүү оюутнуудаас одоо Морин хуурын чуулгат 5 6н хүмүүс орсон байгаа. Урьд нь телевизээр л үздэг үзэх үзэхдээ цагаан сар,наадам гэх мэт уламжлалт баяруудаар халит сонсдог байж. Яг тэрхүү яг үеэс Монгол урлагын тоглолтыг амьдаар үзсэн 1999 оноос ямархуу гайхамшигт,агуу урлаг болохыг нь ойлгож мэдэрч эхэлсэн билээ. Би магадгүй зуны 3н сардаа нийт 31н удаа үздэг / сүүлийн жилүүдэд эрс багассан. Ингээд бодохоор би 4000 гаруй удаа үзсэн байгаа юм: Гэхдээ би хэзээ ч уйдаж байгаагүй.
Заа агуу гэдгийг нь би гадаад хүмүүсийн авсан сэтгэл хөөрөл мэдрэмжээр батлах гэж оролдое. Би үзэхдээ жуулчдын гаргаж буй сэтгэл хөөрлийг байнга ажигладаг. Тэд мэдээж анх удаа монгол урлагын тоглолтыг үзсэн байж таараа. Гэтэл аль ч гадаад жуулчин монголчууд бид ч орно,бусад орны үндэсний урлагын тоглолтыг анх удаа үзэхдээ сэтгэл хөөрлөөр,кайф авж үздэг билүү. Бүр дуурь,балетийг хүртэл анх үзэхэд эвшээлгээгүй хүн гэж бараг үгүй. Нэгэн Итали эр хүртэл өөрөө тэгэж хэлсийм шүү. Заа эхний бичлэгийг сонирхоцгоое.
Тайландын ардын урлагийн нэгэн хэсгээс:
Японы ардын урлагийн нэгэн хэсгээс
Хавайн ардын урлагийн нэгэн хэсгээс
Шотландын ардын урлагийн нэгэн хэсгээс
Африкийн ардын урлагийн нэгэн хэсгээс
Дуурийн нэгэн хэсгээс
Би бусад орны соёлыг ардын урлагийн муу,аялгуу муутай гэжгаан биш. Мэдээж тухайн орны уур амьсгал,зан үйлийн хүмүүсийн онцлогтоо тааруулсан гайхамшигт урлаг. Гэхдээ бид анх удаа үзэж сонирхоход магадгүй байнга үзээд байхад ч та ойлгохгүй байж магадгүй. Нэг урлаг судлаач Ирланд залуу манай бааз дээр ирж Монгол урлагийн тоглолтыг үзсэн юм. Тэгээд би орчуулагчтай нь хамт хэсэг ярьж сууваа. Тэр залуу хэлэхдээ: "Би Зүүн өмнөд азийн орнуудын урлагийг сүүлийн 6н жил судалж байна.Судлаачын хувьд 6н жил гэдэг бага хугацаа. Гэхдээ би чамгүй олон мэдээлэл өгөгдөл цуглуулсан. Танай Монголд байгаа гээд Монголын урлагийг одоо магтах гээгүйм шүү.Үнэндээ хамгийн сонсголонтой,аялгуулаг нь Монгол урлагийн тоглолт.Одоогоор би 34н орны урлагийг судлаад байна.Хэлэхэд ичмээр ч би дуурийг анх үзэхдээ унтаж байсан хэхэ. Танай уртийн дууны утга найруулагийг нь сайн ойлгоддоггүй ч аялгууг нь сонсохоор нэг тайвшираад байдаг юм. Гэхдээ надад Оросын ардын дуу,бүжиг илүү таалагддаг" гэж билээ.Энэ мэт би олон гадаад хүмүүстэй ярилцсан.Хий дэмий сагсуурч бүгд л Монголтой холбоотой болгож хөөрдөг,бараг бүгд Монголоос үүссэн гэж хашгичдаг,Дэлхийн талыг эзэлсэн гэж онгирдог хүн би биш. Би Монгол гэх бодитой зүйл дээр итгэж сагсуурч,онгирч,бахархадаг хүн.Үүний нэг нь Монгол урлаг
Заа Тэгвэл энэ чинь одоо Монгол урлаг / Анар бааз дээр тоглодог хамтлагийн тоглолтоос хагасыг нь толилуулая.12н жил энэхүү тоглолтыг үзэхдээ уйдаагүй. Гадаад хүмүүс дахиулж үздэг юм.Монголшуу ухаантайм бол бүтэн үзчихнэ биз /
Заа энэ бол Морин хуурийн төвөргөөн гэдэг алдарт хуурийн гоцлол
Монголын ардын урлагаас өөр орны ардын урлагийн хөгжим дуурийн ая,тоглолтуудаас тоглосоныг нь мэдэхгүйм байна.Жинхэнэ огшитол авнадаа харин ч ...
Яахуу улс орны минь хөгжил тааруу,авилгалд идэгдсэн хөгжих гэж буй буурай орон ч гэлээ бидэнд үлдсэн томоохон агуу соёлууд бий. Түүх түүх л гээд байдаг. Яг үнэндээ бидэнд үлдсэн нь газар нутаг,хэдэн балгас. Харин түүхээс минь бодитойгоор гайхамшигтай үлдсэн соёл нь Монгол ардын урлаг. Зөвхөн монголчууд бид сонсож биширдэг биш,монгол урлагийн тоглолтыг үзсэн жуулчид бүр биширдэг юм. Би 12н жил 4000 гаруй удаа үзэхдээ ажиглалт хийсэн хүн. Өглөө болгон сонсож сэрдэг Швед хүн цаана чинь байна. Хөөмийг анх удаа үзээд амандаа юм хийчихэж гэж амыг нь шагайж харсан хүмүүсийг би харсан,2хон утсаар дуурь тоглож байгааг бишрээд мөн гутарч бухимдсандаа тоглолт хаяж явсан Итали хүнийг би харсан,уртын дуу сонсоод ихэрч татаж уйлсан Япон өвөөг би харсан,уран нугаралтыг үзээд харж чадахгүй хурууныхаа завсраар үзсэн жуулчдыг би харсан.Нүд үнэн чих худал. Тиймээс өөрсдөө жуулчидтай хамт нэг удаа зориод тоглолт үзвээс миний гайхуулаад байгаа зүйлд маань итгэх болно.
Залуустаа хандаж хэлэхэд би азтай одтойдоо,боломж таарсандаа монгол урлагийнхаа тоглолтыг эрт үзэж амжижээ. Харин та нар минь өөрсдийн гэж үлдсэн Монгол урлагийн тоглолтыг үзэж сонирхож судалж,хамгаалж,кайф авдаг байгаасай гэж хүсч байна. Саяхан манай найзууд бөөнөөрөө Морин хуурын чуулгын тоглолтыг үзэн биширч,уйлж гарч ирсэн байна лээ. Тэд урьд үзэж байсан бүх тоглолтуудаас хамгийн гайхалтай нь гэсэн сэтгэгдэлийг хэлсэн. Энэхүү бахархам агуу соёлоо түгээн дэлгэрүүлж,хадгалж үлдэн хамгаалах нь бидний үүрэг.