Инээмсэглэл - Юу ч чаддаггүй их зантангуудад зориулав.

Мэддэгийгээ мэддэг хүмүүс. Эдгээр хүмүүст их зангийн талаар хир,хор халдаахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд чаддаг,бүтээдэг хүмүүс.Мөн “эрхтэй” ч хүмүүс.Гэхдээ үнэн мөн чанартаа дээрх хүмүүс юмыг бүтээж,байгуулж,олж мэдэх тусам “инээмсэглэх” нь элбэг.Гэтэл мэддэгүйгээ ч мэддэггүй “илжиг” хүмүүс хамраа сөхөх нь элбэг болжээ. Анхандаа би өрөвддөг байсаанн. Учир нь би илжигүүдийн нэг байсан болохоор тэр. Гэхдээ 4н сарын хугацаанд ...  Одоо харин бүтээлч хүмүүсийн хийж бүтээхэд нь тушаа болж буй “илжиг”-үүдийн их занд бухимдал төрөөд байх боллоо. Та нарт нь уг нь хийж чадах зүйл байдаг юм ш дээ.Тэр бол инээмсэглэл.Доорх өгүүллэгээр учирлая.

-        Бяцхан охин гунигтай алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

-        Зурвасыг авсан найз нь маш их баярлаж,өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ  харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

-        Хөгшин гуйлгачин тун их баярлажээ.Бүхэл бүтэн 2 өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан,сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

-        Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ.Дулаан оромжид баацагнан гүйж,эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ.Өвгөн байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

Хэрвээ юм бүтээж чадахгүй,хөдөлмөрлөж чадахгүй байгаа бол ядаж хааяадаа инээмсэглээд сурчих. Чин сэтгэлээсээ биш байсан ч хамаагүй.Чи өөрөө л худлаа инээмсэглэлээ мэдэгдэхгүй бол үргэлжилсэн буян болох магадлалтай.Үгүй ядаж хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ инээмсэглээд сурчихаар худлаа инээмсэглэнэ гэж байдаггүй юм дөө. 

Smile-baby


| Viewed
times

0 Comments

Leave a comment...