Атаархал
Нэг нийгмийн тогтолцооноос эсрэг туйл руу нь шилжих хөдөлгөөний эхэн үед сэтгэл зүйн маш олон гажиг гэж болохоор өвчлөлүүд гарч ирдэг.Түүний нэг нь “буруу” атаархал.Уг нь бол хомосапиенсийн үеэс буюу ухамсарт хүмүүн үүссэн цагаас үүсжээ,энэхүү сэтгэлзүйн характер,өвчин. Зөвөөр ашиглавал характер болж байгаам,буруугаар ашиглавал өвчин болж байгаам. Юун зөв,буруугаар ашиглах яриад унав энэ мэдрэл чинь гэж ойлгож байж магадгүй байх. Атаархал нь хүнийг өвчлүүлжч болдог, эрч хүч өгч сэдэлжүүлч болдог тийм зүйл. Авах гээхийн сайхан ухаанаараа хандвал бидэнд үр өгөөжөө харамгүй хайрлах капитал,тийм ч муухай эд биш юм шүү.
- Өнөө цагын монголын атаархалыг ёгтлол,онигоо зэргээр тайлбарлахдаа “Тамын тогооны үлгэр”-р жишээ авдаг.Дийлэнх нь мэдэх байхдаа Тамд улс орон бүр өөр өөрийн гэсэн тогоотойм байна. Тэрхүү тогоонуудаас 2 тогоо их өвөрмөц тогоонууд гэнэ.Нэг ч Еврэй нарын тогоо,нөгөө нь Монголчуудын тогоо.Бараг дийлэнх тамын элч нар Еврэй нарын тогоонд тэр аяаараа ажилладаг гэнэ,учир нь тэд нэгнийгээ тогооноос гаргахын тулд бүгд доороос өргөж дэмжиж байдаг хэцүү тогоо гэнэ.Гэтэл Монголчуудын тамын халуун тогоонд тамын элч нар ажиллах ямар ч шаардлагагүй гэнэ,яагаад гэвэл нэгнийгээ яг тогооноос гардгийн даваан дээр татаад унагаачихдаг гэнэ. Маш товч тайлбарлалаа. Гэхдээ дээрх ёгтлол бол Монголчуудын атаархалын үнэн төрхийг маш оновчтой ёгтолж тайлбарласан жишээ юм. Бүгд өндөг шиг өөгүй байхгүй,100% төгс хүн гэж байхгүй,залуу хүн алдалгүй яахав гэж ярьцгаадаг мөртлөө алдар нэрд гарж буй залуухан тамирчин,дуучин,сэхээтэн бүгдийх нь алдаа өөг нь баруун солгойгүй дэлгэж гарна,өөрсдөө зохиож цуу тараана. Тэгээд тэрхүү хүний тухай шууд дүгнэлтийг ард түмэн хийнэ. Ингээд л болоо.Мань хүний сэтгэл гонсойж,зан ааш нь эвдэрнэ биздээ зайлуул.Том цар хүрээнд авч үзье. Нэгэн танил маань гадаадаас ирсэн жуулчинд Түвшинбаяр аваргыгаа авилгал өгч олимпийн аварга болсон гэж ярихыг нь сонсож билээ.Гүүэээ энэ чинь хахууль байна уу? Авилгал байна уу? Хамаа алга бид чинь олимпийн аваргатай хүн шүү дээ,гүрийгээд нууна биздээ,үгүй ядаж Монголчууд өөрсөд хоорондоо энэ дов жалганы яриагаа ярина биз,очиж очиж шонхор хамартад ярих ямар хэрэг байнаа.Манайхан нэг л их гадаадуудад итгэж найз болоод байдгийг бас нэг талаараа ойлгодгүүм.Нөгөө л тамын тогоо. Давгаа аварга маань жаахан онгиргон зантай ч гэлээ хийсэн үйл дээр нь дэгсдүүлж зохиож,цуу тараах хэрэг байна уу?. Хийсэн үйлийг нь өөхшүүлж байгаам бишээ.Ядаж Япончуудад муулахаа л болчих хэрэгтэй.Бид гадаадын хүмүүст брэнд болгох зүйлээ сөрж муулаад Үндэсний бахархалаа өөнтөгчлөөд байхаар чамд итгээд найзалж,хөрөнгө оруулна гэж бодож байна уу? Гоожийнжоо гэж... Энэ хүн чинь дараа нь намайгаа ч муулаад явж байх хүн байна гээд наанаа инээгээд,цаанаа унгаж байх вий. Чингис хаанаас минь хойш дэлхийд Монголын нэрийг 2 дахиа гаргасан ганц хүн нь юм шүү дээ уг нь ...
- Эгшиглэн архичин л гэнэ. Гэртээ байхдаа ”би 100%,би 100%” гэж дуулдаг биздээ “чи”.Байнга өөртэйгөө зөрчилдөнө. Болд гуншаа хоолойтой л гэнэ,дууг нь амандаа аялаад л явдагш та нар... Заа бидний дунд хамгийн их байдаг жишээг хэлэе л дээ. 10н жилдээ биднээс доогуур сурдаг сурагч,надаас сагс муу тоглодог байсан тоглогч,ноомой байсан нөхөд чинь эерэгээр өөрчлөгдөж сайн сурч,мундаг тоглож, нүүр хагарсан сайн лектор болоход “ ээээээ энэ муу надаас хуулдаг байсийш, еээ үнэн суга гар байсийшдээ бөмбөгөө авж чаддаггүй, эээ энэ хэзээ ийм болцийм бэ? Амнаасаа үг унагаж ядсан,хүний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй амьтан байсийшдээ” гэдэг. Тэр хүнийг зөв талаараа өөрчлөгдсөн нь сайшаалтай биш гэж үү? Эсвэл тэр хүнийг мөнхөнд тийм муу заяатай нь явуулж хатаах гээд байгаамуу. Яг үнэндээ чи тэр хүнийг муулж атаархаж ярьж байхдаа “би арчаагүй эээ” гээд байгаа байхгүй юу. Би дээрх шиг атаархаж ярьдаг байсаан. Гэхдээ ахиж ярихаа больсон.Би арчаагүйдээ тэр хүний доор орчихсон байж бусдад арчаагүйгээрээ гайхуулах хэрэг байна уу?.Тэгэж ярьсныхаа дараа өөрийгөө нэг толинд хар.
Хэдэн хов живний сайтуудын доорх комментийг бичдэг хүмүүс бол үнэхээр хийх ажилгүй,бүтээх хүсэлгүй, чадваргүй,залхуу, түүнийгээ мэддэг болохоор хийж
бүтээж хөдөлмөрлөж яваа хүмүүст атаархаж,муулж явдаг хүмүүс.Гэхдээ бүтээлч,хөдөлмөрч хүмүүсгүйгээр амьдарч чадахгүй.
- Тэгвэл атаархалыг зөвөөр ашиглавал хэрхэн амжилтанд хүрч сэдэлжүүлж болохыг тайлбарлах гээд оролдоё. Дээрх жишээн дээрээс харахад бид өөрөөс нь илүү гарсан хүмүүсийг дэргэдээ авчирч арчаагүй байдалд байгаа өөртэйгөө жишиж,дэргэдээ авчирч атаархаж байна. Ингээд байвал чи байрандаа л байна. Харин бид яагаад энэ хүн яаж амжилтанд хүрэв? Яавал би энэ хүн шиг болох вэ? Муу новш гээд атаархаад үзээрэй. Чамаас муу хүн чамаас илүү сураад байвал атаархаад,шаралхаад сайн сурчаач.Суга тоглодог байсан залуу Илүү сагс,воллейбол тоглоод охидууд чамайг биш нөгөөх рүү хандраад байвал нэр хүндээ буцааж авахын тул атаархаад бэлтгэлээ сайн хийчээч. Ээрч гацаад байдаг байсан нөхөр уран цэцэн үгтэй,хэлэх гэснээ цэгцтэй зөв хэлчдэг болоод хүмүүс анхаарч сонсдог болцон байвал атаархаж суралцаад хүмүүсийг татдаг болчооч.
- Хүнийг муулах,шүүмжлэх 2 гэдэг тэс ондоо агуулгатай. Муулах гэдэг нь сайн талыг нь олж харахгүйгээр,харахыг ч хичээлгүйгээр өс хонзон,буруу атаач байдлаар хандаж өөнтөгчлөхийг нэг ёсондоо хэлээд байгаа юм шиг байгаам. Шүүмжлэх нь шийдэлтэйгээр муулахыг хэлдийм шиг байгаам / би л тэгэж ойлгодог юм /,тухайн хүний эерэг сайн талуудыг олж харж,харахыг хичээж, хийсэн,хийж байгаа,хийх гэж байгаа үйл хэрэгт шийдэлтэйгээр зөвлөмжтэйгээр муулах нь зүйтэйм болов уу. Хэрвээ та бүтээлч,хөдөлмөрч,ёс суртахуунт хүмүүн бол хүн муулахаас аль болох зайлсхийхийг зөвлөе.Дээрх 2 маань мөн л зөв,буруу атаархалтай холбоотой . Заа тэгээд үнэхээр муу үйл хийцэн авах юмгүй хогийн нөхрийг бол яалтай ч билээ ^^.