“Байсан”
Ажиглаад байхнээ Манай ард түмэн ялагдах үнэн голоосоо дургуй улс юмаа, урьд нь ямар ард түмэн байсан одоо ч гэсэн тэр хэвээрэй агуу түүхтэй ард түмэн гэдгээ л хадгалж явах гээд байгаа санаатаймуудаа. Мөн сонсоод байхнээ Грекүүд манайхан шиг ялагдах жигтэйхэн дургуй ард түмэн гэнэ,агуу түүхтэй энэ улс Уйгурт бут ниргүүлсэн Турэгүүдэд газар нутгаа алдсанаа бодохоор л “гомдоод” одоо хэрнээ жигтэйхэн их хорсож явдийм гэсэн. Мөн манайхан шиг “байсан” гэж ярих дуртай гэсэн. Одоо цаг дээр нь ярих гэхээр “Гүэээ байсан юм чинь” гэдэг гэнэ. Уг нь манайх Грекийг бодвол ялагдаж сурсан баймаар, түүхэндээ 1206–1405 он тэгээд 1911 оноос өнөөг хүртэл л гэхээс бусад үед дандаа л харь орнуудын эрхшээлд байсан ер нь бол. Агуу их байлдан дагууллыг хийж,одоогийн энэ сайхан эх орныг минь үлдээснээс өөр бүтээсэн зүйлгүй,гэхдээ “байсан”. Хугацааг хожихыг бодож харийн соёл иргэншлээс бүтээлүүдийг нь суралцаж өөрийн орондоо буулгах,одоогийн франчайзинг хийх арга байсан ч байж мэднэ.Монголд буй дийлэнх түүхийн дурсгалуудыг бид бүтээлгэсэн /Түрэгийн үеийн,Хар хиданы үеийн,Уйгарын үеийн гээд л /, тухайн үеийн гайхамшиг “байсан” мөнгөн модыг бүтээлгэсэн,Эрдэнэзууг бүтээлгэсэн,Орос ах нараар одоогийн эдийн засгийг чирч байгаа үйлдвэрүүдийг бүтээлгэсэн. Нэг талаар бол хүний гараар бүх юмаа хийлгэдэг улс. Богино хугацаанд буруу юмгүй л дээ,урт хугацаанд бол бид,бидний үр хойч юу ч хийж чаддаггүй хэвээр үлдэнэ. “Байсан” л үлдэнэ. Бидний одоо бүтээдэг нь Барилга,Зам,Гүүр л шивдээ. Мөн жижигхэн үйлдвэр.
-Өсвөр насаа бодлоолдоо,бид ямар нэг зүйл дээр,хичээл дээр,спорт дээр,урлаг дээр богинохоон цаг хугацаанд мундаг байсныгаа их л ярих дуртай байж билээ. Гол нь ярьж буй цаг нь “байсан”. “Байсан” гэдэг үгийн илэрхийлэл,утга нь одоо цагт “байхгүй”. “Болдоо сагсаар сайн болсон байна лээ шүү, Ээээ наадахыг чинь сагс мэддэггүй байхад би сургуулийн аварга болж байсан ш д”. “Би уг нь Цэцэрлэгт байхдаа одоо энэ дуучин Уянгаагаас лаг дуулдаг байсан”. Хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь дээрх өгүүлбэрээр харагдаж байна,ер нь ялагдах их дургүй.Өөрөөс нь муу байсан хүн илт мундаг болсныг Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрэхээрээ “атаархаад” эхэлчиж байгаам.Ямар ч байсан ялагдахгүй. 10н жилдээ бүгд ямар нэг төрлөөр мундаг л “байсан”.
-Насанд хүрсэн үеэс дээрх сэтгэлзүйн “сегмент” нь улам хүчтэйгээр илэрхийлэгдэж гарч ирнэ. Энэ нь АМБИЦ ... Эрх мэдэл,албан тушаалын хойноос “байсан” болон “хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн характераа маш хүчтэйгээр гаргаж ирнэ. Түүнийг нь илэрхийлдэг мундаг арга бий, Хар ПР. Ялахдахгүйн тулд өөрийгөө хурцалж,сайжруулах бус “мундаг” болсон хүнээ чадваргүй болсон өөрийнхөө түвшинд авчрах гэж улайран зүтгэнэ. Дийлэхээ байвал “байснаа” яриад л өөрийгөө тайтгаруулаад л үлдэнэ. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт ойлгомжтой “байсан” дээр тулгуурлана,харин ажилд орчоод мань эр “байсан”-тайгаа л зууралдана,тэгээд “байлгах” гээд байгаа хүнд “байсан”-аараа түрий барин дайрч давшилан,зайгаа тавьж өгөхгүй үзэж тарна.Шар хувалз гэдэг чинь утгаараа дээрх нөхдүүд л дээ. Байлгадаг,бүтээлч хүмүүсийн хүч хөдөлмөрөөр явдаг,тэгээд өөрөө “байсан” тактикаа муу аргаар мундаг ашиглана амь тээдэг хүмүүс. Цаг хугацаа л ганц шүүлт нь болох байх одоохондоо.
-Ялагдах дургүй хамгийн энгийн жишээ бол спорт байна л даа. Монголчууд дандаа хождог баг дэмждэг. Сагс Бостон,Лэйкэрс,Миами дийлэнх нь... Хөлбөмбөг Маню,Челси / заа Монголын хамгийн олон фанаттай баг байхөө / Ливерпүүл,Реал,Барса гээд л. Заа тэгээд баг нь хожигдуул хүлээн зөвшөөрөхгүй ээ, шүүгч хийсэн,аз байсан гэнэ,тэгээд дараа нь тоглогч нараа муу суга,амьсгаа,багын алуур,багаас хөөвөл таарна гэх мэтчилэн харааж өгнө. Манай фанатуудад зөвхөн хожил л хэрэгтэй зөвхөн хожил.Сайхан тоглолт,хууралт,таклэ,пасс,тогтоолт,техник энэ бүгд хамаагүй,анзаардагчгүй.Гоал л чухал. Гоал хийсэн хүн хамгийн лаг. Гэхдээ буруу биш л дээ. Зөв ч бас биш байх.Харин энэ фанатууд маань ёстой “байсан” гэдэггүй хүмүүс байх шүү.Баг нь сугараад ирвэл шууд л өөр хождог багыг “байлгана”.
Ямар нэг талыг баримталж зөв,буруу гэсэнгүй. Зөв,бурууг нь өөртөө тунгаана биз. Харин “байсан” гэхээ л болчих хэрэгтэй байнадаа. Байсан,байна,байлгана,баймаар байна. “Байсан”-аа яриад байгаа хүн байрандаа л байна шүү дээ.Яагаад гэвэл “байсан”-даа сэтгэл ханаад байгаа учраас,ханах ч гэждээ залхуурлаа,арчаагүйгээ хүлээн зөвшөөрөөд байгаа,өөрийгөө тайтгаруулж байгаа хэрэг л дээ. Арчаагүйдээ л “байсан” болчихоод өнгөрсөн цагтайгаа хамт үлдчихсэн. Залуустаа уриалах гээд байгаа царай нь л даа. Одоо тэгээд байлгамаар л байна залуус минь.
