Аминч үзэл-Бидний оршихуй / Маш богинийг оруулав /

Хүүхэд насанд,10н жилд хүмүүсийн хамгийн ихээр жигшэн ярьж,ийм л зантай байхгүй мэт ярьдаг байсан зан араншин нь хувиа хичээсэн, "Амиа" гэж нэрлэгдэх зан ааш. Энэ л занг бусад муу муухай бүхнээс илүүд жигшэн,ийм зантай хүүхэдтэй төгсөх хүртлээ нийлж чаддаггүй зайгаа барин сурдаг байж... Би ч мөн ялгаагүй. Гэвч миний бие хүний сайнтай муутай нөхөрлөж,жаргаж зовж,ууж идэх бүрдээ нэг л зүйлийг ойлгож өөрийнхөө өчүүхэн оюун бодолдоо итгэл үнэмшилтэй боловоо. egoism хүн оршин тогтноход нөлөөлсөн ганц хүчин зүйл гээд байгаам шүү сүүлийн үед эрдэмтэд.... Яагаад?


 

- Хүн гэдэг амьд биетийн амьд байгаа гол хүчин зүйл,утга учир нь кайф,аз жаргал. Хүн анх орчлонд амьд биетийг олоод ганцаараа жаргалтай явж болох л байсан. Гэхдээ богино хугацаанд. Урт хугацаанд жаргалтай байх гэдэг чин хүсэл.  Иймийн тулд өөртөө адилхан бие мах бодьтой,ижил сэтгэхүйтэй амьтантай хоршин хамтран амьдравал урт хугацаанд аз жаргалтай,баталгаатай амьдарч болох юм гэсэн аминч үзэл дээр гэр бүлийн зохион байгуулалт үүссэн болов уу. Эрэгчин ганцаараа амьдарвал яахуу ан хийнэ,гэхдээ хувцас оёод байх боломж болон цаг байхгүй.Эмэгчин ан хийнэ гэхэд хэцүү,гэхдээ дулаан явах хувцас оёж чадна. Ийм л давуу талууд болон хэн хэнтэйгээ байвал бие биедээ кайф бэлэглэж болох "аминч үзэл" дээр тулгуурлаж,эрсдэлийг тооцоолж анх гэр бүл үүссэн байж магадгүй. 

-Өнөөгийн нөхцөл байдалд аваад үзье. Найз. Бага насандаа бид өөрийнхөө зан араншинд таарч тохирохгүй хүнтэй хүчлэн байн найз болдоггүй л байх. Яг л хамт байхад зан ааш нийлдэг,тоглоход санаа нийлдэг тийм л хүнтэй нэгдэн найз болцгоодог. Энэ найз болох харилцаанд би "Бат" гэдэг хүнийг бодож найз болоогүй. Би зөвхөн надад л хамт байхад аз жаргалтай байдаг болохоор би найз болохыг хүссэн. "Бат" ч гэсэн ялгаагүй надтай байхдаа өөрт нь кайфтай байдаг болохоор эргэж холбогддог. Гашуун үнэн. Том болсон,оюутан болсон ямар ч ялгаагүй үзэл бодол,санаа нийлсэн тийм л хүмүүстэйгээ найзалдаг нийлдэг. Өөрийнхөө найзуудыг хараарай,анх яаж нийлснээ бодоорой. Би "Бат" гэдэг хүний сэтгэлийг бодсондоо найзлаагүй. Тэр хүнтэй оюутан цагт нийлж юм ярьхад,хамт байхад зөвхөн "БИ" гэдэг хувь хүнд кайфтай,аз жаргалтай байдаг болохоор л тэр миний сайн найз,би түүний найз. 


-Хайр дурлал-д бол бүр ойлгомжтой гарч ирнэ. Хосууд нэгэндээ хайраа өгөлцөж,авалцахдаа аль алиндаа кайфтай бдаг болохоор л хосууд гэсэн статуст байгаа хэрэг. Салдаг шалтгаан нь маш энгийн. "Чимгээ"-н нэг зан нь надад аз жаргал өгөх бус зовлон,уур бухимдал төрүүлдэг.Салахыг бодох энэ цаг үед хайртай гэж боддог хүнээ өчүүхэн төдий ч боддоггүй. Өөрөө аз жаргалгүй байгаа учир өөртөө өчүүхэн хэр буртаг ч халдаадаггүй. "Хайр"-т жинхэнэ утгаараа гол тулгуур хүчин зүйл нь аминч үзэл болдог.Үнсэлцэхэд та түүнд нэн тэргүүнд тэрэнд ямар мэдрэмж төрж байгаа нь чамд боддог гэж үү,бэлгийн харьцаанд ороход түүнд ямар байгааг нэн тэргүүнд боддог юм уу. Заа бүр муухайгаар хэлэе. Найз охин,банди нь эдгэрэшгүй өвчин зовлонтой болсон ч эцсийг нь хүртэл хамт байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн тогтож байгаа шалтгаан нь аминч үзэл.  Хайртай хүнийх нь өвчин зовлонд хүн чанар таталж байгаа нь 10%,үлдсэн 90%-нь хайртай хүндээ үнэнч байснаар өөрөө өөртөө аз жаргал өгч байгаа кайф. Тэр хүнийг үнэнчээр хайрласандаа сэтгэл хангалуун явах хүн чанартай бахархасан "аминч үзэл". 

Egoism1

 

-Хүмүүсийн шашин шүтэх сайн үйлсийн аян,тэтгэлэг,хандив тусламж буяны үйл өгдөг нь ч мөн аминч үзэлтэй холбоотой. Маш энгийн... "Би энэ өвчинтэй хүнд тусласнаар миний буян арвижиж ирээдүйд эргэж буян ирэх болно" гэсэн аминч үзэл, Муухай сонсогдож байна уу? Яг үнэндээ буяны үйлийг яах гэж хийдэг юм.Хүн өрөвдсөндөө юу? Хүнийг хайрласандаа юу?. Мэдээж нөлөөлөгч хүчин зүйл болно.Гэхдээ гол нь тэр хүнийг хайрласандаа бус,өрөвдсөндөө бус. Буян үйлдэх нь 1-д сайн үйл,буян арвижна. 2-д Би зовсонд хүнд туслаж байгаа нь бахархах сэтгэлийг төрүүлж байна.Хүн өөрөөрөө бахарна гэдэг цэвэр аминч үзэл. 

 

Заа аминч үзлийн талаар маш ойлгомжтой тайлбарласан ном,хэвлэлийг үзэе гэвэл Адам-н суу алдарт номонд хангалттай бий. Мунхаг би далдагнаж юу байдгийг нь дурьдаад яахав. Бүр дэлгэрэнгүй аминч үзлийг өгүүлэе гэснээ 1-д хүмүүсийн бухимдлийг төрүүлчих байх гэж айлаа./ Эрсдэлийг бодсон аминч үзэл /. 2-д найз нар минь намайг буруугаар бодох вий гэж айв / хамт олонгүй болох вий гэсэн аминч үзэл /. 3-д эхнэр болох хүн маань уншчих вий гэж айв / амьдралын гол утга учраа алдах вий гэсэн аминч үзэл / -ээс болоод урьд нь бичсэн зүйлсийнхээ 20%-г орууллаа. Гэхдээ би ухамсарт,хүмүүжилт хүмүүн учир хүнд хоргүй,гэмгүй үнэнч ХУВИА ХИЧЭЭГЧ билээ би. 

 

/ Аминч үзэл нэг л зүйл дээр устаж үгүй болдог гэдэгт харин итгэдэг. Тэр нь гэр бүл үр хүүхэд. Дамаан үр хүүхэдтэй болсноос хойших үе. Бидний аав ээжийн хөдөлж хөдөлмөрлөж,түүнээсээ кайф авж буй нэг л утга учир нь бид. Монголын "металл" зүйр үгүүдэд тодхооннн өгүүлцэн байгаа. "Үртэй хүний гол 7 тасардаг"-Уг нь бол нэг л тасрах учиртай,тэвчээрийн хязгаар гэж хүртэл ярьдаг. "Үхэвч үр харам"-Ээээ бурхан минь хамгийн хүнд "металл" зүйр үг шүү,тайлбарлах үнэндээ илүүц. Дэлхийн сөнөж буй,дайн гарч буй кинонуудад тухайн хүний үхэл өөрт нь ямар ч хамаа алга зөвхөн үр хүүхэд,гэр бүлийнхээ төлөө амь хайргүй тэмцдэг. Хүүш үүнийг эрт ажигласан мафийнхний дарамталдаг №1 арга нь гэр бүл,үр хүүхдийг рекетлэх гэж байгаам. Бүр ойлгомжтой. Тэгэхээр хүн үр хүүхэдтэй болох цаг хүртэл аминч үзэл тулгуур нь болдог байх нь /

Гэрэлт зулын ёслол-Төрсөн сэтгэгдэл

5-р сарын 17н. Бурхан багшийн их дүйцэн өдөр. Ямар өдөр гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно орхие. Гэрэлт зул өргөх ёслолд клубээрээ / Парагон 13-http://www.facebook.com/Paragon13club / сайн дураараа оролцлоо. Ёслол болохоосоо урьд өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан,заа бүр урьд өдөр нь маш халуун бүгчим байлаа. Гэвч урьд урьд  жилүүдийн энэхүү өдрийг санавал цаг агаарын эрс өөрчлөгдөж бороо цас гэх мэт үзэгдлүүд болдог,их сонин. Энэ жил ч ялгаагүй уг нь бороотой гэж байсан боловч өглөө тэнгэрт бүртийх ч үүлгүй байлаа.Гэвч их сэрүүхэн.Чухам яагаад энэ өдөр ингэж цаг агаар эрс тэс болдог юм бол.Яахав би бодохдоо бурхан багш энэхүү өдөр үнэхээр буян үйлдэж,сэтгэл санаагаа ариусгаж сайн сайхныг хүссэн хүмүүсийн тэвчээр хатыг шалгаж байгаа хэрэг юм байна гэж өчигдөр бодлоо.Хүмүүс хэдий даарч чичирч байвч нүднээс нь бухимдал,уцаарыг би ер олж харсангүй.Үнэхээр л сүсэг бишрэл,итгэлдээ үнэнч байгаа нь харагдлаа. Ямар хүйтэн юм бээ? гэж чичирч байгаа мөртлөө бүгд л мишээцгээх юм. Гайхалтай. Гэхдээ миний хамгийн гол сэтгэл хөдөлсөн зүйл гэвэл-Залуус. Ёслол болохоос 7 хоногийн өмнө IBS болон Сэтгэл амирлал сангын тэргүүн Мөнхөө ахтай уулзаж байхдаа "Энэ жил залуусыгаа ихээхэн оролцуулмаар байна,Яагаад заавал дан настай хүн сүсэглэх ёстой гэж,буян номын ажилд нас тогтсон хүмүүс л харагдах юм,хүн хөгшрөөд ирэхээрээ ухаараад шашин шүтэж,буян үйлддэг энэ ёсыг халмаар байна" гэх мэт саналуудыг түлхүү ярилцаж байлаа. Энэхүү яриагаар настай хүмүүсийн шашин шүтэх нь буруу этр гэсэн агуулгатай зүйл илэрхийлэхгээгүй юм шүү. Гол нь залуусыгаа ёс суртахуунтай байлгах гэдэг зүйл дээр голлож оролцоог нь нэмэгдүүлэх гэсэн санаа.Манай клуб ч хамтарч ажиллахдаа "Шашин" бус "Ёс суртахуун" гэдэг зүйл дээр санал нийлж сайн дураараа оролцохоор болсон юм. Тэгээд бид залуустайгаа их ярилцаж үзлээдээ."Залуу хүн гэхээр ёс суртахуун,буяны ажил гэх мэт зүйлсээс хол байдаг зүйл биш,харин ч залуугаасаа оролцвол зөв хүн болж зөв үлгэр дууриалал үзүүлнэ",  "Чи аав ээжээсээ хүүхдийн төрсөн өдрийн мөнгө биш буяны ажилд оролцох урилгын мөнгө гуйвал үгүй гэхгүй","Чиний шоуны мөнгөний 50% шүү дээ" гээд л ярьж өгсөн. Заа миний хувьд нийт ярилцсан залуусын 30%-нь хүлээж авсан,зарим нь илт буруу зүйл яриагүй болохоор толгой дохиод өнгөрсөн,үнэхээр завгүй нэг нь шулуухан хэлцэн. Сэтгэлээр унасоон унасан. Энэ буруу соёл,нийгмийг яамаар ч юмбдээ. Хүн гэдэг амьтан нэг бол гэр бүлтэй болоод үр хүүхдийнхээ төлөө,нэг бол настай болоод ирэхээр там руу уначихгүйг хичээж л буян үйлдэж,шашин шүтдэг юм байна л даа гэж... Ёслол эхлэх гээд сайн дурын оюутнууд,зохион байгуулагчид гээд гүйлдээд л байлаа. Хүмүүс орж эхэллээ. Урд эгнээгээр нөгөө л нас тогтсон хүмүүс,өндөр настангууд үр хүүхэдтэйгээ,Заа хааяа нэг миний таньдаг залуус / манай сургуулийн /. Хэсэг зуур сайн дурын оюутнуудаа ингэ тэнгэ гээд гүйж байтал хүмүүс нилээд дүүрээд ирвээ. Хүмүүс дундуур алхлаа,ажиглалаа. Хүүеээээ нийт ирсэн хүмүүсийн бараг 80%-нь залуус маань байлаа.ВОУУУВВВ. Сэтгэл нэг л амраад явчих шиг. Яахуу би сүртэй хандсан санагдаж байгаа байх. Гэхдээ л би их баярласан. Энэ нийгмээс миний санааг хамгийн зовоодог сегмент нь залуус.Яагаад гэвэл Энэ эх орны ирээдүй нь бид. Хүлээлт муу байжгаад гэнэт давбал яаж баярладаг билээдээ тэгж л баярласан. Зул хөөрлөө. Хамаг зовлон аваад явчих шиг болоод,эрч хүч дүүрээд,даарч байсан биеэ итгэл,хүсэл,тэвчээрээрээ дулаацууллаа. Залуус маань Ирээдүй рүү хүслээ илгээлээ

Untitled

 

/ Нээрээ  Ёслолд ирсэн хосуудыг хараад сэтгэл хөдлөсөн шүү,ёстой л 2уулаа гэсэн юм шиг бие,биеэсээ дулаацуулаал яааая.Хос залуус маань хайрын дурсамждаа үлдээх хамгийн сайхан мөч өчигдөр байсан гэж хэлмээр байна. Бусад ирээгүй хосууддаа хэлэхэд үзвэр үзэх,зугаалахаас илүү романтик үйл явдал гэрэлт зулын ёслолд болдог юм байна лээ шүү. Хамтдаа бясалгаж сэтгэлээ ариусгаал,Хамтдаа зулаа асааж хүслээ нисгээл,заа бүр эрчүүдэд эр хүн гэдгээ харуулах бүр сайхан боломжтой.Даарахад нь Цамцаа өгөөд л ,өөрөө даараад байвал  тэвэрч дулаацуулаал хэхэхэхэ. Өчигдөр байсан хосууд минь үлгэр жишээ сайхан Монгол гэр бүл болохыг ерөөе  / 

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ / хэсгээс /

Оюу толгой гэж саалийн үнээ гарж ирсэнээс хойш үндсэрхэг үзэл гээч юм нь яасан ч сүрхий хүмүүсийн сэтгэлзүйг өөрчилж,өдөөж,сэргээж өгөвдөө. Хэзээ л ийм байлаа гэмээр ... Энд тэндгүй баахан хөдөлгөөн бий болж  харийн соёлыг үгүйсгэж,харийн хүн Монголын баялагийг идэж уулаа дуусгалаа гэх мэтээр Эх орноо өмөөрөн,хамгаалах болсон.

Баялаг-Баялаг ямар үед жинхэнэ "Баялаг" болох вэ?газар дээр гарч ирээд бүтээгдхүүн болсон үед.Бэлэн болсон бүтээгдхүүнийг хэрхэн гаргаж ирэх вэ? олборлолтоор. Олборлолтыг хэн хийх вэ? Монголчууд лав биш. Би Монголынхоо баялагыг ухаж түнхээд,бүгдийг нь олборло гэжгаан биш. Харин ашиглах боломжтой орд газраа ашиглах л хэрэгтэй..Магадгүй 30,40н жилийн дараа бидний харамлаад байгаа зэс,нүүрсийг орлох бүтээгдхүүн гараад ирвэл бидний баялаг үнэгүйдэх аюултай. Ашиглахад харин бидний хүч үнэхээр хүрэлцэхгүй. Ийм үед яах вэ? гадны хөрөнгө оруулалт л чухал. Яг л бид өөрсдийн шийдэж чаддаггүй байсан асуудлаа харийхнаар хийлгэдэг байсан үе шиг. Гадны хөрөнгө оруулалтаар уурхайгаа ашиглахыг зарим нэг улс төрийнхөн "Үндсэрхэг үзлийг" буруу ашиглан бидэнд юу ч хүртээлгүй юм шиг ард түмэнд түгээж байна. Хөрөнгө оруулалт орж ирснээр бид технологитой болно,ажлын байртай болно, бүр хамгийн чухал боловсон хүчинтэй болно. Бид өөрснөө ухахад хөрөнгө мөнгө,технологи байдаггүймаа гэхэд мэргэжлийн боловсон хүчин байхад арай өөр. Ядаж бидний боловсон хүчинд тулгуурлан богино хугацаанд хөрөнгө босгоход арай дөхөм. Гэтэл бид африкийн орнууд шиг байж бүгдийг хөөх гээд байдаг.

Нөгөө л нэг Түүхээ сөхөе. Манайх ийм хаалттай улс гүрэн байсийм гэж үү. Дэлхий даяараа шашнуудын урсгал хүчээ авч нэгнийгээ үздэггүй байсан тэр үед дэлхийн бүх шашин Улсын маань нийслэлд амар тайван оршин байдаг байлаа. Худалдаа хийхэд хөлсний цэрэгээр хамгаалуулан явдаг байсан тэр үед манай Торгоны замаар амьсгаа уужуу явдаг байлаа. Нүүдэллэхээс өөрийг мэддэггүй өвөг дээдэс маань харийн соёлоос хэрэгтэй гэсэн зүйлсээ авсаар л ирсэн.Яг л өөрсдийн соёлд тохирсныг нь.Хаа байсан 13р зуунд орон орны хүмүүс эх нутагт минь ирснээр бид эрдэмтэн,мэргэд,технологи байхгүй юм байхгүй л болсон үе шүү дээ / Гэм нь Манж,Гамин,Орос дарлуулаад юу ч гүй үлдцэн болохоос/ Бидэнд өчнөөн сайхан зүйл наалдаж үлдсэн шүү дээ.Мөн соёлоо ч гэсэн сайхан авж үлдсэн.Ингээд бодохоор яг л соёлдоо харшлахгүйгээр авах гээхийн сайхан ухаанаараа дэлхийн соёлтойгоо хөл нийлүүлээд л яваал байсан байгаам. Гэхдээ бид үндсэрхэг байсан уу? мэдээж байсан. Бидний цусанд аяндаа бий. Гэхдээ одоогийн энэ үндсэрхэг үзэл биш. Дэлхий бөөрөнхий биш болсон,даяаршлагдсан энэ зуунд бид бусдаасаа тусгаарлагдаж,хөөж тууж эсэргүүцдэг нь харин Эртний нүүдэлчдийн ухамсар ухаанаасаа дор байгаам биш үү. Бид одоогийн энэ үндсэрхэг байснаараа соёлоо авж үлдэж чадаж байгаамуу тэгээд... Ичиж хэлий Жишээ нь: одоогийн залуус бид цагаан сарын ууц тавих ёсоо мэдэхиймуу,наадмаар ямар,ямар насны морь уралддагийг мэдэх хүн хэр их байна,Бэр гуйх ёсоо хэр мэддийн бол,.Би ч мэддэггүй байсан заримыг нь саяхныг хүртэл...үнэндээ өөрөөсөө ичиж явдаг.Бүр гүнзгий биш юмаа гэхэд суурь соёлуудаа мэдэх л ёстой заавал.Гэтэл Эртний уламжлагдаж ирсэн энэ соёлоо мэдэхгүй байж,бусдын соёлоос зулгаадаг байж үндсэрхэг үзлээ ингэж буруу ашиглахын хэрэг байна уу.Энэ үндсэрхэг үзэл мөн үү. Япончууд биднийг бодвол жинхэнэ Үндсэрхэг ард түмэн. Тэд яг бидэн шиг юуг ч нээгээгүй,юуг ч бүтээгээгүй. Гэхдээ бүгдийг хамгийн сайн чадна. 2 солонгосын дайн дээрээс олсон мөнгөөрөө бүх оюутнуудаа харийн соёл руу илгээсэн. Тэд Шотландаас вискиний,Хятадаас торгоны / Ходоодондоо нууж авчирсан-өөрөө үхсэн / Америкаас техникийн гээд бүх технологийг авчирсан. Гэхдээ тэд эх орноо гэсэн үндсэрхэг үзлээрээ авчирсан. Одоо хэрнээ соёлоо маш сайн хадгалж авч үлдсэн хамгийн мундаг хөгжсөн орон. Бид соёлоо арай ядан авч явжгаа хэрнээ хөгжил буурай. 

 

Үнсэрхэг үзлийг үгүйсгэж байгаан бишээ. Харин зөв илэрхийлээсэй гэж хүсэж байна. Газар шороогоо ухаж түнх гэжгаан биш ашиглах боломжтой газруудаа хамтран ашиглах л хэрэгтэй бид юучгүй учраас. Гадны соёлоос авахыгаа ав,хаяхыгаа хая.Өөрсдийн соёлоо гол нь авч үлд. 

 

Аз уу? хувь заяа юу? / Тусгаар тогтнол /

Монголынхоо хувь заяа,азын талаар дурьдахаас өмнө хэдэн товч мэдээлэл үзүүлий.

ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ 10н ҮНДЭСТЭН- "Тайм" сэтгүүлийн нэрлэснээр

1.Шотланд-1707 онд Их Британийн парламентаар 2 улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж,зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харьяат болсон./ Яагаав Braveheart гээд кино байдаг даа / Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үе үедээ буухиалж ирсэн юм.1999 онд анх удаа Шотланд үндэстэн анх удаагаа парлатментийн сонгууль явуулсан байна.Гэвч Шотландын парламент нь орон нутгийн чанартай бөгөөд Вэстминстерийн эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж чаддагүй.Жишээ нь : Британид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахад шотландчууд эсэргүүцэх боломж байдаггүй.

2.Баск-1945-1975 онд Испанийн засгийн эрхийг барьж байсан Франциско Франкогийн хатуу бодлогын үед баскуудыг үндэсний хэлээр сургалт явуулах,хүүхэддээ нэр өгөх,өөрсдийн хэвлэлтэй байхыг хориглосон нь ЭТА гэж олонд танигдсан бүлэг үүсэж,алан хядах үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Испанид ойролцоогоор 3 сая орчим баск байдаг бөгөөд Францад ч цөөнгүй бий.Тэмцлийн үр дүнд 820 хүн амь эрсдэж өөртөө засах орны статустай болсон ч тусгаар улс болох сонирхол нь унтраагүй.

3.Төвд-1949 онд Мао Зэдунтай "Төвдийг тайван замаар чөлөөлөх нь" гэрээ байгуулсны дараагаас Төвд албан ёсоор БНХАУ-гийн мэдлийнх нь болсон гэж үздэг.Сүүлийн үед саармагжих төлөвтэй байгаа төвдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Далай ламын дэмжлэгтэйгээр дахин сэргэсэн нь хятадуудыг багагүй сандаргаж байгаа.

4.Өмнөд Осети-Аланы удам осетичууд тусгаар тогтнолын төлөө хамгийн тууштай тэмцэгчид.ОХУ Гүржийн заагт орших энэхүү үндэстэн 2008 онд тусгаар тогтнолоо олохоор тэмцсэн ч санасандаа хүрч чадаагүй.Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Никарагуа,Венесуэл,Науру улсууд хүлээн зөвшөөрсөн хэдий ч "Оросын ард нуугдаж,Москвагийн кнопоор ажилладаг" гэж үзэх улсууд ч бий.

5.Квебек-Квебекчүүд 18-р зууны үед Их Британийн колони байгаад өдгөө Канадын мэдэлд байх болсон.Тэдний 85% нь францаар ярьдаг бөгөөд тусгаар тогтнолд уриалсан түүхэн үг нь хүртэл францаар ( "Je me souven" буюу " Би дурсана" ) байдаг аж.1980,1995 онуудад тусгаар улс болох оролдлогууд олноор гарч байсан ч 1995 онд бүх нийтийн санал асуулга явуулж 7,5 сая иргэний саналаар Канадын нийтийн танхим улс доторх үндэстэн гэдгийг нь л хүлээн зөвшөөрсөн юм.Квебек нь Канадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар арвин нь тусгаар улс болоход нь садаа болдог байна.

6.Баруун Сахар-Испанийн колони байсан Баруун Сахар өдгөө Мавритани,Марокко,Алжир улсуудын хараанд байдаг бөгөөд НҮБ-ын хяналтад байдаг бүс нутаг юм.Өнгөрсөн 11-р сарын бослого,тэмцлээр 12 000 гаруй хүн амь үрэгдсэн байна.1991 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид мароккочууд хяналтаа тогтоох болсон.

7.Каскадын Бүгд Найрамдах улс- нь өдгөө Британийн Колумб,Орегон,Вашингтоны хяналтад байдаг 14 сая иргэн бүхий том үндэстэн хэдий ч тусгаар тогтнолын тэмцэл нь удаа дараа амжилтгүй болж байсан.Өөрсдийгөө Каскадын бүгд найрамдах улс гэж нэрлэдэг ч албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй.Үндэсний статустай байдаг ч эдийн засгийн хувьд тогтвортой,"Майкрософт","Амазон","Старбакс"-ын салбар үйлдвэрүүд байдаг.

8.Падани-14 жижиг угсаатан бүхий Падани үндэстний тусгаар тогтнолын асуудал сүүлийн үеэс л яригдах болсон юм.Эртний Ромын үеэс улбаатай гэгддэг ч 19-р зууны сүүл хагасаас Италийн мэдэлд орсон.1991 онд Лега Норд улс төрийн бүлэглэл бий болсноор Амберто Боссигоор толгойлуулсан хүмүүс тусгаар тогтнолын асуудлаар тууштай тэмцэж байна.Тухайн үед өөрсдийн гэсэн туг сүлдтэй ч болсон байв.Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж.

9.Бүгд найрамдах Вермонт улс-Дюкийн их сургуулийн профессор Томас Нэйлор 2003 онд Бүгд найрамдам Вермонт улс нь тусгаар болж яагаад болохгүй гэж гэсэн нийтлэл бичжээ.Гэвч үүнээс өмнө тус үндэстэн тусгаар улс болох талаар арга хэмжээ авч байгаагүй гэвэл тийм биш.18-р зууны үеэс эхлэн тусгаар улс болохоор зорьж байгаа юм.1791 оныг хүртэл 14 жилийн турш л Вермонт тусгаар байсан бөгөөд тухайн үедээ АНУ-н нэг муж болжээ.

10.Курд-Иран,Ирак,Сири,Туркийн нутагт 30 сая курдууд амьдардаг учраас тэдний тусгаар тогтнол бол яах аргагүй чухал асуудал.Гэвч шинжээчдийн үздэгээр дээрх нүсэр бүрэлдэхүүн нь өдийг хүртэл тусгаар улс болж чадаагүйн үндэс болдог аж.1840 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл гаргасныг туркууд зогсоож байв.Үүний дараа 1908,1939,1945 онд дахин бослого гарсан ч  нийт үндэстнээрээ оролцож чаддаггүй,хагаралтай байдал нь өнөөг хүртэл тусгаар тогтнолых нь тушаа болсон гэж үздэг.Курдын ажилчдын намын 1970 оны тэмцэлээр 30 000 гаруй турк амь үрэгдсэн нь курдуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ.

 

Ямар азаар 2 700 000-н Монгол үндэстэн 2000н жилийг туулсаар өдгөө Тусгаар улс болж чадваа. Хүннүгээс Их монгол улс хүртэл Сүмбэ,Нирун,Түрэ,Уйгур,Хиргис,Кидан гээд 6н үндэстэн,залгуулаад Манж,тэгээд Орос ах нар...... Тусгаар улс гэдэг ямар их үнэ цэнэтэй эрхэм зүйл болохыг дээрх үндэстнүүдийн тэмцэлээс харж болно. Бид үнэхээр азтай.Магадгүй бид  "Тайм" сонины нэрлэсэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10н үндэстэнд Монгол гээд 2 700 000-н үндэстэн "Орос,Москвагийн кнопоор ажилладаг,Сталины хатуу бодлогоор үндэсний хэлээрээ сургалт явуулахыг хорьсон,Хятадад олон нийтийн газар тамхи татахыг хориглоход Монголчууд эсэргүүцэх боломж байдаггүй,Монгол нь Хятадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар баялаг нь тусгаар улс болоход нь садаа болдог байна,Монголд 1990 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид Оросууд хяналтаа тогтоох болсон,Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж,1921 оныг хүртэл 10 жилийн турш л Монгол тусгаар байсан бөгөөд тухайн үедээ Хятадын-н нэг муж болжээ,Монголын ардчилсан намын 1990 оны тэмцэлээр 30 000 гаруй Оросууд амь үрэгдсэн нь Монголчуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ" гэсэн мэдээлэл гарах байсныг үгүйсгэх аргагүй.Ямар аймар сонсогдож байна гээч бурхан минь. Түүхийн хуудсыг сөхөөд тусгаар тогтнолоо хэрхэн олж авсан талаар та бүхэн уншвал бид үнэхээр азтай улс болох нь харагдана. Бүх Монгол нэгдэж байж тусгаар болсон уу гэвэл бас үгүй шүү дээ.Хойд өмнөд хөршийн ашиг сонирхлоор тусгаар улс гэдэг статус авсан нь харин бүх Монголыг нэгтгэсэн. Харин Тусгаар тогтнолын төлөө тэмцэж халуун амиа бидний өнөөгийн энэ тусгаар улс гэсэн "аз жаргал"-д авчирсан эрэлхэг зоригт баатрууд өвөг дээдэс заяасныг бодохоор харин хувь заяатай юм шиг / Бахархадаг шүү харин чиг /. Гутранги үзлээр аз уу? хувь заяа юу? гэж асуусанд минь үндсэрхэг ардууд маань намайг хараах бизээ. Гэхдээ дээрх 10н үндэстний талаар дэлгэрүүлж уншаад үнэхээр өрөвдлөө,өөрсдийгөө азтайг гайхлаа,баярлалаа.Гарж гүйгээд орилоод,газар шороон дээрээ өнхөрч хөрвөөмөөр санагдлаа . Одоо харин бид энэхүү тусгаар улсыг улс шиг улс болгоход бид харин "сармагчин" байхаа болих хэрэгтэй байх.Баабар ахын хэлснээр эхлээд оймсныхоо цоорхойг нөхчих тэгээл болоо.Нэг хүн "хүн" болоод ухамсарлаад биеэ дагаад аваад явчих чадвартай болоход л тэгээд биеэ засчихаж байгаа нь тэр ... Тэгээд гэрээ засчих тэгээд төрөө зас... Энэ хүмүүс чинь амар сайхан амьдралыг бодооод шууд төрөөсөө гэрээ засаад байх юм.Харин гэрээсээ биеэ засах биш Сармагчин болчоод байгаа нь энэ. Бид "хүн" болчиход сармагчин биш хүн л сонгох байлгүй дээ. Хувь хүн бүр дор бүрнээ биеэ дааж хичээсэн энэ улс чинь дэлгэрээд явчдийн байгаа биздээ. Нээх сүрхий "улс орны хөгжилд залуус бидний оролцоо" нтр гэж лаг юм ярихгүйгээр хувь хүн өөрийгөө өлхөн авж явчдаг чадвар,ухамсартай болоод хүнд лай тарчихгүй дор бүрнээ хичээхэд Азтай эзтэй Монгол гэдэг тусгаар улс улс шиг болоход багагүй хувь нэмэр оруулах болов уу.Вискиний эх орон Шотландын дэргэд бид цоорхой,хэрэгжидгүй ч гэсэн хуультай ард түмэн шүү ЗАЛУУСАА ........

Дэлхийн хамгийн баян хүмүүс, Баярын мэнд

Тиймээ та нар дэлхийн хамгийн шилдэг капитал бүтээгч. Та нарын бүтээсэн бүтээл тань энэ дэлхийн түүхийн хамаг гайхамшгийг бүтээж,туурвиж,бүтээж байна. Тиймээ та бүгдийхээ өсөх дэвжих эрх чөлөө,кареер өсөлтийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эмэгтэйчүүд та бүхний энэ төр,эдийн засаг,нийгэмд үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол хүн бий болгох юм шүү дээ. Эртний түүхийг сөхөе. Хамгийн сайн мэдэхээр нь их хаан Чингисээ саная. Тэр хүний гени,авьяас чадвар эцэгээс өвлөгдөн ирсэн ч тэрхүү хүнийг хүн болгож,өөрийн агуу түүхээ бүтээх энэ бүх суурийг эх Өүлэн үжин тавьсан. Хэн маргахийн... Дараа нь Бөртэ үжин.түүний өсгөсөн 4н хөвгүүн. Их хөвгүүн Зүч өнөөгийн Орос улсыг байгуулах эх үндсийг тавьсан. Цагаадай Алтан ордны улс, Өгөөдэй Их Монголын хаан, Тулуй голомт сахисан. Сорхогтани Беки. Түүний өсгөсөн 4н хөвгүүн. Мөнх-Их монгол улсын хаан. Хубилай-Юан гүрнийг үндэслэгч,Ариг бөх-Их монгол улсын хаан /Хар хорумд болсон Их хуралдайгаар/,Хүлэгү-Ил хаадын улсыг үүсгэн байгуулагч............ энэ мэтээр яривал энэ их хаад,баатар,эрдэмтэд,гайхамшигт хүмүүс энэ бүхний цаана эмэгтэйчүүд та нар минь байдаг юм шүү дээ. Та нар энэ дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид... Та нарын бүтээсэн,хүмүүжүүлсэн баялаг өнөөдөр Мона лизаг бүтээж, Микеланжэлог урлаж,цахилгаан үүсгүүр,соронзон орон,таталцал,Химийн элементүүд,анагаах ухаан, заа бүр сүүлийн үеийн он тоолол руу орий , интернэт, Майкрософт, APPLE,Facebook-г бүтээж байна. Маш товчоор дэлхийн түүхийг бичилцсэн,гайхамшигт хүмүүсийн нээлтийг арай дэндүү тодоор дурслаа. Би ч та бүхэн ч гэсэн ирээдүйд юуг ч бүтээж болно. Энэ бүхний маань цаана ээж минь,та нарын минь ээжүүд байгаа. Ирээдүйд эмэгтэйчүүд та нар минь байна.Би эр хүн.Ирээдүйд аав болно.Би хүүхдээ хүн болгоход мэдээж өөрийн байдаг бүхнээ зориулна.Гэхдээ хүүхдэд минь ээжүүд чухалаа.Хүлээн зөвшөөрнө. Би эмэгтэй хүний үүргийн хамгийн чухалыг хүнийг бүтээх гэж боддог. . Та бүхний хөгжих эрх чөлөө,бүтээх хүслийг боож байгаан бишээ. Хүүхэд ээжийгээ л гэдэг... Би ч ялгаагүй Билл гейтс ч ялгаагүй. Та нар минь хүн гэдэг дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид. Та нар минь дэлхийн хамгийн баян хүмүүс. Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

 

 

Амьдрал юун дээр тогтдогийннн????

Амьдрал юун дээр тогтдог вэ? Зиа асуулт чинь энэ чинь хос залуус нэгнийгээ сонжох гэж,боловсролтой залуус бусдыгаа үнэлэх гэж,найзуудын яриан дундуураа сэдэв болгож ярилцах гэж асуудаг асуулт шүү дээ. Асуух асуухдаа араас нь "хайр уу" , "мөнгө үү" гэж асуудаг. Ихэнх нь кок авахын тулд,заа зарим нь реалистууд үнэнгээсээ "хайр" гэж хэлдэг. Шударга бөгөөд капиталзмын хатуу ширүүнийг үзцэн хүмүүс "мөнгө" гэдийн байналээ. Сүүлийн үеийн Хөөрхөн хөөрхөн нотолгоогоор "хайр" дээр тогтдог гэсэн хүмүүст амыг нь хэсэг хугацаанд таглах хариулт өгчижгаамдаа.Би энэ 2ын алинтай нь ч санал нийлдэггүй.Заа би нээх хүмүүсээс ялгарах гээд,ухаантай харагдах гээд,өөрөөр сэтгэдэг болох гээд санал нийлэхгүй байгаам биш. 16н насандаа нэг охинд "амьдрал юун дээр тогтдог вэ? хайр-мөнгө" гэж сонжиж асуухад нь аль нь ч биш ХҮН дээр тогтдог гэж хэлж байлаа. нэг нотолгоо хэлий гэжгаад өөрийнхөөрөө нотлохыг оролдсийм л даа. Таны хандлага,бодлыг бол хүндэтгэнээ буруу гэжгаан биш.Яахуу өөрийхөө боддогыг хэлийй. ^_^

ХАЙР-Хүний үүслийн анхдагч нар Балар эртний хүн буюу-Homo habilis / гэхдээ хүн биш,бараг сармагчин /  нар анх хөгжих явцдаа орохдоо байгалийн шалгарал,байгалийнхаа хуулиар эрэгчин нь эмэгчинээ сонирхон "ороонд" орсноор үржиж эхэлсэн.Гэхдээ тэд анхны оюун ухаант ухамсартай хүн болтлоо хөгжих хүртэлээ 2 сая гаруй жилийг туулжээ.2 000 000 жил шүү дээээээээ / Бид хэд насалдаг билээ /.. Тэдний анх үржлийн явцыг хайр байсан гэх үү. Нэгэндээ дурлаж сонирхож нэг л эмэгчин habilis-ээ сонирхдог байсан уу. Харамсалтай тэр үед бүгдийг байгалийн зөн совин,мэдрэмжээрээ хийдэг байсан. Бүр эхийн эрхт ёсын үед / МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил / хүн төрсөн эцэгээ ч мэддэггүй байсан байгаамдаа.Хүний хөгжил,өсөлтөнд дээрх ёс нилээд сөргөөр нөлөөлж эхэлсэн.Зөвхөн төрсөн эхээ л мэднэ.Ухамсарын түвшин ямар байсан нь ойлгомжтой.Амьдрал тогтохгүй аюул нүүрлэсэн гэж зарим судлаачид үздийн байна лээ.Үүнийг хайр гэх үү. Аа харин ухамсар суух тусам тэд овгийн зохион байгуулалтыг / гэр бүлийн / оновчтой хийж эр хүн толгойлж "төрсөн" эцгээ мэддэг болсон тэр үеэс,гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйл мэдрэгддэг болсноор,хүн бүр эцэг,эх үр хүүхэд гэсэн утга учир,орон зайг бий болгож мэдэрснээр жинхэнэ ХАЙР-г үүссэн гэж бий хувьдаа үздэг. Энэнээс өмнөх нь дандаа байгалийн шалгаралд тэсч үлдэхийн тулд,адгууслаг шинжээр яг л сармагчин,арслан,барс,загас жараахай шиг амьдарч үр удмаа үлдээсэн байгаам. Азарга ороо нь орох тэр үеийг "гүү"-нүүдтэй хайртай болсноороо үржилд орж байгаам гэх үү.Хайр гэдэг чинь ганц хүмүүс хоорондын ухамсарт харьцаа биш ан амьтан,байгаль дэлхийгээ энэрч хайрлах мөн орно.Тэгвэл Homo habilis ан амьтанг агнахдаа энэрэнгүй ханддаг байсан уу? үгүй.Амьтны дөнгөж төрсөн зулзагыг хүртэл алдаг байсан.Сүүлийн үед эрдэмтэд хүн хайрлаж энэрч,ухамсартай болсны хамгийн энгийн шинж тэмдэгт амьтан агнахдаа орчин үеийн хүмүүс ангилал хийдэг болсонд гэж үзээд байгаа / ховор амьтадыг алахыг цээрлэж эхэлсэн,амьтан гаршуулж эхэлсэн,амьтны зулзагыг агнахаа больсон гэх мэт /. Тэгэхээр хайр гэдэг оюун ухаанд ухамсар бий болсноор сэтгэлийн орон зайд үүссэн агуу зүйл гэж хэлнэ.

МӨНГӨ-Заа энэ бол арай л туйлширсан асуудал. Мөнгө яаж үүссийн бээ? Хүмүүс худалдаа наймаа хийдэг болсон тэр үед бараагаа худалдаж авах,худалдахдаа адуу мал,эд хөрөнгийг авсаархан болгож хялбарчилан гаргасан солилцооны хэрэгсэл шүү дээ. Тэгээд хүмүүст өөрт ойлгож үнэлэхэд ч хялбар болгохын тулд эд хөрөнгө,капиталаа мөнгөөр үнэлж зах зээл,амьдралд хэрэглэх болсон тийм л зүйл. Хайраас бол хамаагүй хойно үүссийшдээ.Яахуу хүй нэгдлийн задралын үед үүссэн гэдэг бөгөөд санаандгүй солилцоо байсан гэдийн зарим нь. Дэлхий нийтээрээ бол 13р зуун Хятад нтр гээд явна. Тэгэхээр мөнгө бол солилцооны хэрэгсэл,хүний эд хөрөнгө капиталын үнэлэх тоон үнэлэмж.Мөнгө хүнд аз жаргал,таашаалыг мэдрүүлэх хэрэгцээ болохоос амьдралыг тогтоон барих хүчин зүйл биш. Нөлөөлөгч хүчин зүйл.

Ингээд үзэхээр хүмүүс яагаад өөрсдийн бүтээсэн зүйл дээрээ оршин тогтноно гэж... Тиймээ хайр яах аргагүй нөлөөтэй оршин тогтноход,мөнгө сайхан амьдарч гэдэс цатгалан,элэг бүтэн явахад нөлөөтэй одоо бидний олохыг хүсдэг хамгийн гол "эрдэнэ" тиймээ мөн. Гэхдээ мөнгө,хайр 2 хүн гэдэг "Дэлхий" дээрх цор ганц оюунлаг,ухамсарт амьд биет байгаагүй бол үүсэхгүй байсан. Хүн төрөлхтөн сүйрч үгүй болвол МӨНГӨ,ХАЙР 2уулаа устана.   Минийхээр бол амьдрал ХҮН дээр бид нар дээр тогтдог.

Фанат

Анх 11н насандаа дэлхийн хамгийн агуу спорт "Хөлбөмбөг"-н тоглолтуудыг үзэж эхэлвээ. Манайх шинэ кабел тавилаа.Үздэг 2 суваг нь MTV, StarSports. Гэхдээ эрэгтэй хүүхэд болоод тэр үү спортын сувгийг арай илүүд үзнэ.

-"Испанийн ла лиг-Барса-Ривалдо" энэхүү лиг,энэхүү баг,энэхүү тоглогч нь хөлбөмбөгт хайртай дуртай хоббитой болоход маань нөлөөлж,үндэс суурийг тавьсан юм. Барса-гийхаа тоглолтыг үзчээд Ривалдогийнхоо хийсэн хууралтуудыг байрныхаа гадаа туршиж үздэг байж билээ. Манай Барса хожигдсон ч "Зүгээрдээ Борба минь" гэж дотроо өөрийгөө тайтгаруулдаг байлаа.Ривалдо Монгол хүн байсан бол гэж зөндөө их мөрөөддөг байсааааанннннн.

-"2002 дэлхийн аварга" Гайхалтай дэлхийн аварга. Ривалдогийн маань баг түрүүллээ. Түрүүлэх түрүүлэхдээ манай Борбагийн хийсэн гавьяа зөндөө. Ривалдо Монгол хүн байгаад,Монголчууд Бразил шиг түрүүлсэн бол хичнээн сайхан.

-"Английн Премьер лиг-Челси" Ривалдог маань van Gaal гэж нөхөр учир битүүлэгээр багаасаа "хөөв". Барсагийн удирдлагууд ч шийдвэрээ гаргав.Би үнэнч фанат гэхдээ Миний "Монгол" тоглогчийг маань хөөсөнд Барса-д голдоо ортол гомдон Испаниас нүүр буруулсийм.яг энэ цаг мөчтэй зэрэгцэн заяа төөргөөр Английн лиг манай сувгаар гарч эхэлвээ. Мэдээж би хөлбөмбөгийн улаан фанат. Үзэж эхэлнэ биздээ. Монгол хүний зөн мэдрэмжээр ч тэрүү цэнхэр хувцастай нөхдүүд надад таалагдаж эхэлэвээ. Анхны үзсэн тоглолтонд маань Ман-ситиг 5-0 бут ниргэв. Ингээд Челсигийн фанат болсиймдаа. Зөндөө баярлуулж зөндөө ууцаарлуулсандаа. Анх дэмжиж эхлэхэд Челси английн дундаж л баг байсан. Одоо дэлхийн топ багуудын эгнээнд зүй ёсоор орж байгаад баярлаж бахархаж байна. Абрамович Монгол хүн байсан бол хичнээн сайхан

-"Вэст хэм" 2 жилийн өмнөөс дэмжиж эхэлж байнадаа. Дэлхийн хамгийн супер фанаттай баг. Вэст хэм английн дундаж баг. F.A cup-даа 3 л түрүүлсэн даруухан амжилттай. Яагаад дэлхийн хамгийн супер фанаттай баг болчихвоо. Баг нь өөрийн талбайд ч,айлын талбайд ч,хожсон ч,хожигдсон ч ямар ч уур амьсгал,цаг агаар,нөлөөлөлд багаа сэтгэл зүрхээрээ дэмжиж өөрсдийн уухай дуу хоолойгоороо багаа тоглогчдоо урамшуулдаг фанатууд. Би ийм л фанат байхыг хүсдэг. Миний "Монгол" тоглогчыг хөөсөнд гомдон багаа дэмжихээ больсныг эс тооцвол нь хөлбөмбөгт дурласан 11 жилдээ ийм фанат байсан. Энэхүү багын уур амьсгал,стиль Монгол хүний цөс,зан араншинд хамгийн тохирсон баг гэж би хувьдаа боддог. Одоо манай баг лигтээ 19т байна. Ноднин жил арай л доод лиг рүүгээ унаагүй. Гэхдээ л би энэ багтаа үнэнч. Би "Вэст хэм-ийн" эзэн болмоор байна.

-"2010 дэлхийн аварга" 8н жил Английн лиг үзэж Английн баг дэмжсэн болохоороо нүд дассан багаа дэмживээ. Немцүүдээс үнэндээ айммааар айж байлаа. Тэр тоглолтоос хөлбөмбөгийн шүүлтэнд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсныг ойлголоо. Баг маань хожигдлоо,нулимс унагалаа-яг Монголын шигшээ маань хожигдож байгаа юм шиг. 

Харийн орны баг,харийн орны тоглогч,харь улсын шигшээг "Монголын" гэж төсөөлж,мөрөөдөж 11н жил боллоо.Одоо боллоо Монголоосоо "Ривалдо" шиг тоглогч төрхийг,Монголоос минь "Челси" шиг баг гартал,Монголын фанатууд "Вэст хэмийн" фанат шиг болтол уухайлан МОНГОЛОО ДЭМЖИНЭ. Хэдий манай хөлбөмбөгийн хөгжил,манай хөлбөмбөгийн шигшээ баг "ичмээр" хөгжилтэй,тоглолттой ч гэлээ одоо миний "Хөх чононууд" миний баг болсон. Яадгийн манайх бразилтай тоглоод сагсны оноогоор хожигдоно л биз. Бусдад муугаа үзүүлэхгүй. Анх орилсон уухайлсан тэр л инерцээрээ багаа дэмжих болно. Миний дэмждэг #1 баг бол "Мазаалай". Үхэн үхтлээ Монголоо дэмжинэ. Хөх чононууд минь урагшаа,урагшаа. УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ

 

ҮЕРХЭЛИЙН ҮНЭ ЦЭНЭ

Зиак нэгэн сонирхолтой статистик хэлий. Миний цуглуулснаар..... сүүлийн 24н сарын хугацаанд танил,хичээлд хамт суудаг facebook-н найзууд гэх мэтчилэн 50н охиноос ийм нэг асуултуудыг яриан дундуураа хавчуулаад асуулаалдаа. "Хэдэн удаа үерхэж байсан бэ?" .... Нааг эхлээд ингээд асуусан чинь нийт охидын 70% нь өөрийг нь сонирхоод байгаа юм байна гэж бодсон гэсэн. Үнэндээ би нийт асуусан охидыхоо 10%-г тухайн охиныг сонирхоод асуусан. Үлдсэн 90%-г нь бол судалгааны зорилгоор... Их сонирхолтой сонирхолтой тоо баримтууд гарлаа л даа.Нуршихгүйгээр ойролцоогоор хэлий. Нийт охидын 20% нь-10аас 15-н хооронд 30% нь-5аас 8-н хооронд 40% нь 1-4н хооронд үлдсэн 10 нь үерхэлээ тоолоогүй 0_o. Хөвгүүдийн ямарыг би угаас мэдэжгаа болохоор охидын үерхэлд хандах хандлагыг сонирхлоолдоо. Зарим нэг нь ингэж байхын "Өөххх угаас тээл удку салнадоо" тэгтэл зарим нь "угаас суухгүй нь тодорхой" аа бас хэсэг бүлэг нь "Яахуу дажгүй санагдаал,нээх удахгүй биздээ",Мөн тэгтэл "Залуу нас ш дээ,яваал үзжил байх хэрэгтэйшдээ"/гутрав/ . Ойлгоорой найзуудаа мэдээж үерхэлийн талаар гэгээлэг гое зүйл ярьсан охид байгаа байгаа. Эмзэг хэсгүүдийг дурьдаад явчлаа. Дээрх охидын үерхэх хугацаан нь дундажаар 2 сар... мэдээж 50 хүний дундажаар авна л даа. Үерхэлдээ ийм сэтгэлээр ханддаг мөртлөө эсрэгээрээ хайраасаа давсан "хартай" /Гэхдээ хөвгүүд илүү харддаг гэдэгт санал нийлдий шүү хаха/. Үнэнч байдал гэдгийг кинон дээрээс л мэдэрдэг байх гэмээр. Өөрсдийгөө өмөөрч байгаа тулж байгаа "цэг" нь ЗАЛУУ НАС. Залуу насандаа бужигнуул гэдгийг чинь хийж бүтээх бус өөрийгөө өөрөөлийг ч сэглэхээр ойлгоод авчиж.Яагаад ингэж хандаад байна вэ. Яахуу би бодохдоо олон үерхэл муу гэжгаан биш,тухайн үерхэлдээ харин үнэнчээр,үнэ цэнэ өгөөд үерхэвэл ямар гое вэ. "Би энэ хүнтэй суух учраас..." гэж хандаасай. Хэрвээ үнэхээр салж нийлэхдээ хүрвэл "суух гэжгаа,хайран амьдрал" гээд чичрээд туйлшраад байвал тэнэг л дээ. Зүгээр л тухайн үерхэж буй цаг хугацаандаа хайраа гэр бүлийн хэмжээнд аваад үзвэл ядаж эргээд харахад БҮТЭЭЛ мэт санагдах болов уу.Боддоо 6 000 000 000 хүнээс зөвхөн та 2 нэгэндээ хайраа өгж байнашдээ.Гое байгаа биздээ хаха. ХОЕ банди нартаа хүртэл хандаж хэлж байгаам шүү.Охидоос өгөгдлүүдээ цуглуулсан болохоос биш банди нар хөвгүүд ч мөн ялгаагүй ш дээ. Бүх охид хөвгүүдээ үерхэлд дээрх шиг ханддаг гэсэнгүй. Яахуу ийм хүмүүс байна.   

Beatles Beatles Beatles.... дэндүү орой сонсжээ. Гэхдээ бас эрт хаха

Битлзийн улаан фэн найз маань "чи рок,амьд хөгжим сонсдог гээд байгаа бол эхлээд Битлзийг сонс... Битлз-д бүх метал рок хөгжимийн бүх жанр тэр аяаараа агуулагдаж байдаг юм. Үгүй бол чи рок,метал нтр гээд олон юм битий ярь" гээл авж өгж билээ.Тухайн үедээ Elvis минь байхад юу яриадгаан гээл өнгөрсөн. Сүүлийн 8н хоног зогсоо зайгүй сонслоодоо. Гайхалтай. Би хөгжимд хайртай дуртай, хөгжимгүйгээр амьдралын нэг өдрийг ч төсөөлөхөд бэрх. Би амьд домгуудаас зөвхөн Битлзийг л тойроод л байсан байна ш дээ. Би мэдэрсэн,ойлгосон гэж худлаа шаахгүй ээ. Хамгийн чухал нь би шар үс босох,хөл хаялж дуу аялах мэдрэмжийг авсанд байгаа юм. Би Битлзийг Yesterday,Let it be-г нь сонсчоод бишрээд шүтээн байгаам биш. Энэ 2оос тас дуу цаана чинь бээн хое хаха. 

Love, love me do.You know I love you,I'll always be true,So please, love me do энэ тас тас ^_^.

Мань амьд хөгжмийг мэдэрч ядажгаа болохоор юу гэж хэлнүү хамаагүй  Преслигээс минь илүү гэж хэлж болж чадкууу ээ Ромаан MAX 2оо хахаха.  

My First Post

Манай 76ын ээлжит шоу явсаар бүр тасархай төсөв баталлаа бурхан минь... Төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцож гаргалаа. 2007 онд хямралын өмнө зэсийн үнэ 9000 хүрж байхад яаг ингэж далдагнацгааж билээ. Гэвч удалгүй 4000руу унаад манай хэдийг ганц сайхан сандаргасан хөөрхий. Тэглээ гээд хаширсангүй давахгүй гэсэн даваагаар ахиад давах гэж дайрлаадаа. Ахиад бидний хайрт хужаа нар зэс нөөцөлж өмнөх хямралаар аварсан шигээ аварна гэж найдаж байгаа юм байлгүй.Оронд нөөцөд байгаа хэдэн ордоо өгөөл нам.ихх амархан... Манай орныг маань ганц гэрэлтүүлээд байгаа Оюу-толгойгоос татварын орлого 163.2 тэрбум төгрөгийг аваад, мартагдсан дууль Эрдэнэтдээ 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг өгчижээ. Зиа тээд эдгээр мөнгөөр юу хийнэ гээч... манай ажилсаг,бэлэнчлэх дургүй хөдөлмөрч ард түмэнд маань 702.5 тэрбум төгрөгийг,их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 82.5 тэрбум төгрөгийг өгнө гэнэ шүү. Ард түмэн интернэтээр нэг стресстэж,уурлаж бухимдацгааж байна цаана чинь. Ухаалаг ард түмний маань хамгийн ихээр бухимдаж байгаа асуудал нь дээрх бүх мөнгө нь одоо олчоод байгаа орлого биш ирээдүйд орж ирэх орлогыг нь баруун солгойгүй цацаад байгаад л байгаа юм шиг байна. Зиа тэгэхээр ард түмэндээ цацах 800 тэрбумаар чинь  

* Тус бүр 40 тэрбумаар - хамгийн орчин үеийн 20 эмнэлэг (аймаг бүрт)

* Тус бүр 10 тэрбумаар - 80 дунд сургууль

* Монгол улсын хэрэгцээг бүрэн хангах Нефть боловсруулах үйлдвэр

* 4-р станцаас томхон цахилгаан станц

* “Цэвэрхэн” нүүрсний, эсвэл нүүрснээс шатдаг хий гаргах үйлдвэр (УБ-ын утаа 2-3 дахин багасна) гэх мэт зүйлсийг хийж болохыг ард түмэн маань мэдчээд боож үхэх гээд байгаам байна л даа бас нэг талаараа. Сүүлдээ аль нь ухаантай,аль нь мундаг, аль нь мэдлэгтэй, аль нь бурхан, аль чөтгөр гээд юугаач мэдэхээ байлаа. Мий ухаан хүркүүн бээнөөө : (