Хэн өмөөрөх юм?
- Их аварга Давгаа зодолддог, атаман байсан гэнэ үү? тиймээ гэж хэлсэндээ одоо хүртэл харамсдаг , элэг нэгт нь өмөөрөхгүй бол хэн өмөөрөх юм. Ам ухсан Япон нөхөр аваргаар минь архины даруулга, амны зугаа гаргаж суугаадаа, арал дээрээ , хараал ид гэж ...
- Түвшинбаяр аварга хахуулиар олимпийн аварга авсан гэнэ лээ , цус нэгтнүүд нь ингэж ярихаар чинь Казакстанууд ярилгүй яанамдээ , бидний арчаагүйгийнх , хэн өмөөрөх юм. Тэд Лондон хүртэл 4н жил өөрсдийгөө өмгөөлж суусандаа , ичиж үхмээр.
- Цагаанбаатар бэртэлтэй бишээ аргагүй муудаа ялагдсан юм , Өөх олимпийн хүрэл , дэлхийн аварга уу? Аз байсан юм. Дэвжээ нэгт ах дүүс нь ийн ярина лээ. 7 8н жил азтай байдаг , сонин хүнээ гэж дорд үзсэн инээмсэглэлээр биднийг шоолж байгаадаа шонхор хамартнууд.
- Танай эрчүүд хэр архи уудаг юм? Энэ уужгаа 2 шил юм юу ч биш. Би лав монголдоо хамгийн бага уудаг нь ... Чи манай хүүхнүүдийг ч барахгүй юм байна. Эээ лүү архичид гэнэ лээ цаад Монголчууд чинь гээд л архины тухай санах болгонд нь Монголчууд л тархинд нь орж ирээд,цааш нь яриад байх нь байна шүү дээ.
- Танай хүүхнүүд мөнгөтэй хүнд л дуртай гэнээ??? Пүүү тэгэлгүй яадаг юмб , муусайн мань мэтийг үзэхгүй шүү дээ , тарган халзан жийптэй нөхдийг налаад л явчихна. Мөнгө их хардаг болчихсон. Ингэж ярихдаа ээжгүй , эгчгүй , охин дүүгүй , хайртай эмэгтэйгүй юм шиг ярих, Монгол охидыг ганц “сегмэнт”-р төлөөлүүлж ярих!!! . Монгол хүүхнүүдтэй түрийвчээр харьцахад болдог юм байна гээд доллар сарвайж дайраад байх вий , сайхан мажаад өгөөсэй.
- Чи хараач манай 76н тэнэгүүдийг , өөх авилгалд идэгдээд ,мөнгөтэй, танилтай л бол амьдардаг болсон. Танайх бол ондоо биз аан??? Улс төрчдийн шууд проекц нь ард иргэд. Өөрсдөө л ийм хүмүүс сонгосон шүү дээ чааваас. Би ч гэсэн.
- Найзаа Чи ямар дуу дуулаад байна??? Өөххх манай Монголийн хурган од. Залуухан хэрнээ Монголын хамгийн том шагналыг хүртсэн , худлаа Гомо залуу.Олигтой Юу ч хийгээгүй байж Төрийн соёрхолт авчиж байгаамдаа , хэнхэг бацаан бийй!!!!. Айнннн!!!! – дургүй хэрнээ дууг нь дагаж дуулаад байх юм, ямар учиртай логик вэ? Ямар сэтгэлгээ ийм байдаг юмб. Сэтгэл хөдлөл , мэдрэмжээ тэр чигтээ дагадаг , худлаа ч гэсэн итгэл үнэмшилдээ үнэнч харков,шарковууд гайхна биздээ энэ чинь...
- Манайхан багийн спортоор бүтэхгүй эээ , бүгд амиа хичээсэн , амбицтай хүмүүс юм чинь ... /Өөрийгөө давхар хэлээд л байна/. Хөлбөмбөгийг харалдаа,удаан , цаанаа нэг лазантай. Ээ сагсаар явах уу? Намхан байгаа биздээ , танай харуудыг харалдаа , манайхныг харалдаа. Тэр зодоон нүдээн , барилцаж авах юмандаа л сайн байх. Заадаа удаан нийлвэл намайгаа ч барьж аваад нухчиж мэдэхээр нөхдүүд юм байнадаа. Зайлуул гэж олигтой хөлбөмбөгийн талбай ч үгүй , тоглоод цалин ч авдаггүй нөхдүүд харин ч болоо юм биш үү , яагаад тэр ПРЕМЭЭР лиг , КРИШТААН-тай зүйрлэх гээд байгаа юмб. Спортийн хөгжил шууд эдийн засгаа дагадаг , бэлтгэлийн орчин , амьдрах нөхцөл нь болж чадаж байвал тэгээд дагаад явчихдаг юм , худлаа үнэн спортын хөгжил бол этр гэж том *аах хэрэгггүй.
Гадны хүний нүдээр бол бид иймэрхүү л харагдаж байна.Тэгээл Харков , шарковууд харахаараа сайн хүн шиг бодож , тэдэнд долоон булчирхайгаа , ноо-той юутай нь тоочих хэрэг юун. Хэн өмөөрөх юмбээ ? өмөлзөх хүмсүүд нь цус нэгтнүүд нь юм биш үү. Гэтэл бид өнөөдөр Бейбэрийг гомо үгүйгээр нь хэмлэлдэж , талцаж байдаг. Хэнийгээ өмөөрөх нь бас л нөгөө “хүний эрх , эрх чөлөө” л дөө. Гэхдээ үндсэрхэг үзэл гэдэгт нутаг нэгтнээ муулах бас орох л байлгүй , үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ зарим үед бодож баймаар ... Хэн итгэх юм бээ “чамд” , үндэстний бахархалуудаа , элэг нэгтнээ муулж байгаа хүн мань мэтийн нөхрийн ар нуруунаас хутга шаах энүүхэнд л гэж бодно. Тэдэнд доль үсрэх хэрэггүй ч ,Монгол хүнд итгэх итгэл тэдэнд хэрэгтэй , учир нь чи Монгол үндэстний нэрийн хуудас.