My First Post
Манай 76ын ээлжит шоу явсаар бүр тасархай төсөв баталлаа бурхан минь... Төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцож гаргалаа. 2007 онд хямралын өмнө зэсийн үнэ 9000 хүрж байхад яаг ингэж далдагнацгааж билээ. Гэвч удалгүй 4000руу унаад манай хэдийг ганц сайхан сандаргасан хөөрхий. Тэглээ гээд хаширсангүй давахгүй гэсэн даваагаар ахиад давах гэж дайрлаадаа. Ахиад бидний хайрт хужаа нар зэс нөөцөлж өмнөх хямралаар аварсан шигээ аварна гэж найдаж байгаа юм байлгүй.Оронд нөөцөд байгаа хэдэн ордоо өгөөл нам.ихх амархан... Манай орныг маань ганц гэрэлтүүлээд байгаа Оюу-толгойгоос татварын орлого 163.2 тэрбум төгрөгийг аваад, мартагдсан дууль Эрдэнэтдээ 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг өгчижээ. Зиа тээд эдгээр мөнгөөр юу хийнэ гээч... манай ажилсаг,бэлэнчлэх дургүй хөдөлмөрч ард түмэнд маань 702.5 тэрбум төгрөгийг,их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 82.5 тэрбум төгрөгийг өгнө гэнэ шүү. Ард түмэн интернэтээр нэг стресстэж,уурлаж бухимдацгааж байна цаана чинь. Ухаалаг ард түмний маань хамгийн ихээр бухимдаж байгаа асуудал нь дээрх бүх мөнгө нь одоо олчоод байгаа орлого биш ирээдүйд орж ирэх орлогыг нь баруун солгойгүй цацаад байгаад л байгаа юм шиг байна. Зиа тэгэхээр ард түмэндээ цацах 800 тэрбумаар чинь
* Тус бүр 40 тэрбумаар - хамгийн орчин үеийн 20 эмнэлэг (аймаг бүрт)
* Тус бүр 10 тэрбумаар - 80 дунд сургууль
* Монгол улсын хэрэгцээг бүрэн хангах Нефть боловсруулах үйлдвэр
* 4-р станцаас томхон цахилгаан станц
* “Цэвэрхэн” нүүрсний, эсвэл нүүрснээс шатдаг хий гаргах үйлдвэр (УБ-ын утаа 2-3 дахин багасна) гэх мэт зүйлсийг хийж болохыг ард түмэн маань мэдчээд боож үхэх гээд байгаам байна л даа бас нэг талаараа. Сүүлдээ аль нь ухаантай,аль нь мундаг, аль нь мэдлэгтэй, аль нь бурхан, аль чөтгөр гээд юугаач мэдэхээ байлаа. Мий ухаан хүркүүн бээнөөө : (