Мөнх бус хорвоогийн мөч бүхнийг хож http://tumenjargal.posterous.com Most recent posts at Мөнх бус хорвоогийн мөч бүхнийг хож posterous.com Mon, 21 Jan 2013 18:20:00 -0800 Хэн өмөөрөх юм? http://tumenjargal.posterous.com/174414922 http://tumenjargal.posterous.com/174414922

-          Их аварга Давгаа зодолддог, атаман байсан гэнэ үү? тиймээ гэж хэлсэндээ одоо хүртэл харамсдаг , элэг нэгт нь өмөөрөхгүй бол хэн өмөөрөх юм. Ам ухсан Япон нөхөр аваргаар минь архины даруулга, амны зугаа гаргаж суугаадаа, арал дээрээ , хараал ид гэж ...

-          Түвшинбаяр аварга хахуулиар олимпийн аварга авсан гэнэ лээ , цус нэгтнүүд нь ингэж ярихаар чинь Казакстанууд  ярилгүй яанамдээ , бидний арчаагүйгийнх , хэн өмөөрөх юм. Тэд Лондон хүртэл 4н жил өөрсдийгөө өмгөөлж суусандаа , ичиж үхмээр.

-          Цагаанбаатар бэртэлтэй бишээ аргагүй муудаа ялагдсан юм , Өөх олимпийн хүрэл , дэлхийн аварга уу? Аз байсан юм. Дэвжээ нэгт ах дүүс нь ийн ярина лээ. 7 8н жил азтай байдаг , сонин хүнээ гэж дорд үзсэн инээмсэглэлээр биднийг шоолж байгаадаа шонхор хамартнууд.

-          Танай эрчүүд хэр архи уудаг юм? Энэ уужгаа 2 шил юм юу ч биш. Би лав монголдоо хамгийн бага уудаг нь ... Чи манай хүүхнүүдийг ч барахгүй юм байна. Эээ лүү архичид гэнэ лээ цаад Монголчууд чинь гээд л архины тухай санах болгонд нь Монголчууд л тархинд нь орж ирээд,цааш нь яриад байх нь байна шүү дээ.

-          Танай хүүхнүүд мөнгөтэй хүнд л дуртай гэнээ??? Пүүү тэгэлгүй яадаг юмб , муусайн мань мэтийг үзэхгүй шүү дээ , тарган халзан жийптэй нөхдийг налаад л явчихна. Мөнгө их хардаг болчихсон. Ингэж ярихдаа ээжгүй , эгчгүй , охин дүүгүй , хайртай эмэгтэйгүй юм шиг ярих, Монгол охидыг ганц “сегмэнт”-р төлөөлүүлж ярих!!! . Монгол хүүхнүүдтэй түрийвчээр харьцахад болдог юм байна гээд доллар сарвайж дайраад байх вий , сайхан мажаад өгөөсэй.

-          Чи хараач манай 76н тэнэгүүдийг , өөх авилгалд идэгдээд ,мөнгөтэй, танилтай л бол амьдардаг болсон. Танайх бол ондоо биз аан???  Улс төрчдийн шууд проекц нь ард иргэд. Өөрсдөө л ийм хүмүүс сонгосон шүү дээ чааваас. Би ч гэсэн.

-          Найзаа Чи ямар дуу дуулаад байна??? Өөххх манай Монголийн хурган од. Залуухан хэрнээ Монголын хамгийн том шагналыг хүртсэн , худлаа Гомо залуу.Олигтой Юу ч хийгээгүй байж Төрийн соёрхолт авчиж байгаамдаа ,  хэнхэг бацаан бийй!!!!. Айнннн!!!! – дургүй хэрнээ дууг нь дагаж дуулаад байх юм, ямар учиртай логик вэ? Ямар сэтгэлгээ ийм байдаг юмб. Сэтгэл хөдлөл , мэдрэмжээ тэр чигтээ дагадаг , худлаа ч гэсэн итгэл үнэмшилдээ үнэнч харков,шарковууд гайхна биздээ энэ чинь...

-           Манайхан багийн спортоор бүтэхгүй эээ , бүгд амиа хичээсэн , амбицтай хүмүүс юм чинь ... /Өөрийгөө давхар хэлээд л байна/. Хөлбөмбөгийг харалдаа,удаан , цаанаа нэг лазантай. Ээ сагсаар явах уу? Намхан байгаа биздээ , танай харуудыг харалдаа , манайхныг харалдаа. Тэр зодоон нүдээн , барилцаж авах юмандаа л сайн байх. Заадаа удаан нийлвэл намайгаа ч барьж аваад нухчиж мэдэхээр нөхдүүд юм байнадаа. Зайлуул гэж олигтой хөлбөмбөгийн талбай ч үгүй , тоглоод цалин ч авдаггүй нөхдүүд харин ч болоо юм биш үү , яагаад тэр ПРЕМЭЭР лиг , КРИШТААН-тай зүйрлэх гээд байгаа юмб. Спортийн хөгжил шууд эдийн засгаа дагадаг , бэлтгэлийн орчин , амьдрах нөхцөл нь болж чадаж байвал тэгээд дагаад явчихдаг юм , худлаа үнэн спортын хөгжил бол этр гэж том *аах хэрэгггүй.

Гадны хүний нүдээр бол бид иймэрхүү л харагдаж байна.Тэгээл Харков , шарковууд харахаараа сайн хүн шиг бодож , тэдэнд долоон булчирхайгаа , ноо-той юутай нь тоочих хэрэг юун. Хэн өмөөрөх юмбээ ? өмөлзөх хүмсүүд нь цус нэгтнүүд нь юм биш үү. Гэтэл бид өнөөдөр Бейбэрийг гомо үгүйгээр нь хэмлэлдэж , талцаж байдаг. Хэнийгээ өмөөрөх нь бас л нөгөө “хүний эрх , эрх чөлөө” л дөө. Гэхдээ үндсэрхэг үзэл гэдэгт нутаг нэгтнээ муулах бас орох л байлгүй , үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ зарим үед бодож баймаар ... Хэн итгэх юм бээ “чамд” , үндэстний бахархалуудаа , элэг нэгтнээ муулж байгаа хүн мань мэтийн нөхрийн ар нуруунаас хутга шаах энүүхэнд л гэж бодно. Тэдэнд доль үсрэх хэрэггүй ч ,Монгол хүнд итгэх итгэл тэдэнд хэрэгтэй , учир нь чи Монгол үндэстний нэрийн хуудас.

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 15 Oct 2012 00:00:00 -0700 Эхийн захиас http://tumenjargal.posterous.com/165260099 http://tumenjargal.posterous.com/165260099

Эхийн захиас /Д.Цоодол/

Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэж ирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүү

Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүү

Тансаг Алтайн нуруунд үүл үдлэн нүүдэг
Тайгын цохионы оройд бүргэд үүрээ засдаг
Талын цагаан дэрсэн дээр эрвээхэй амран нисдэг
Таарах л нэгэн тусаа өрөөлд бас хүргэ
Миний хүү

Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ
Миний хүү

Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүү

Өвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бии, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тастаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа
Миний хүү

Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ
Миний хүү

Уулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал
Миний хүү

Өчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү
Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү
Миний хүү

Аав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм
Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа
Миний хүү

Өөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана
Миний хүү

Наадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд
Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай
Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь
Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай
Миний хүү

Усан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн
Миний хүү

Зуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ
Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ
Миний хүү

Хол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх
Миний хүү

Урих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ
Миний хүү

Халуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ
Миний хүү

Өдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно
Миний хүү

Хөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан
Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан
Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ
Миний хүү

Гариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв
Миний хүү

Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ
Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ
Миний хүү

Тоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий
Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай
Миний хүү

Тавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай
Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай
Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай
Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай
Миний хүү

Арын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв
Миний хүү

Чамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө
Миний хүү

 

Нэгэн найзынхаа / http://www.facebook.com/zoolo.zola / пост хийсэн шүлгийг шейр хийж болохгүй байсан учир блогтоо хууллаа. Үнэхээр сайхан шүлэг байнаа. 

-

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 23 Jul 2012 00:03:00 -0700 Үндсэрхэг үзэл - Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр http://tumenjargal.posterous.com/148175465 http://tumenjargal.posterous.com/148175465

Хөгжлийн 2 салаа зам дээр ирээд буй энэ цаг үед Тусгаар улс маань дотроосоо шинэчлэгдэж, өөрсдийгөө өөрчлөх цаг нь болсон мэт. Үнээээн Манайхаан , 10 жилийн дотор Катар,Кувейт шиг болох гээд байгаа нь , гэхдээ одоо байгаа нөхдүүдтэй бол ... Эээ мэдэхгүй.Төрийн институт өөрийгөө дэндүү хүчирхэг эрх мэдэлтэй болгоцон болохоор,харийн орны нөлөөлөл ихэссэн болохоор төрийг хянах /зиа хянах этр гээд том баахаас/ ганц л боломж одоогоор бидэнд байна.Бид нэгдэх , өөрсдийгөө дотроосоо өөрчлөх . Өөрчлөх ч гэждээ , хуучны сайхан уламжлал , заль мэхээ,овтой сэргэлэн ухаанаа л сэргээх цаг нь болж. Бид чинь гайхалтай чадвартай гэхээсээ илүүтэйгээр ов,заль нь дэндцэн улс шүү дээ.   Үхсэн элэнцэгнийх нь чадвар. Торго хийх албагүй , хийдэг нөхдүүдээс нь авчихна , болохгүй бол дээрэмдэнэ тононо. Бид байлдааны зэвсэг хийж сурах албагүй , бичиг үсэг зохиох ч албагүй. Шуандэ,Дуншен хотоос Монголчуудын эсрэг зэвсгийг зохион бүтээсэн Уран дархчуулыг нь барьж авчираад өөрсдийн байлдааны онцлогт тохирох зэвсэг хийлгэчихсэн.Зэвсэгээ хийгээд сурлаа,дархадуудыг нь хөнөөлөө. Арабуудын төсөөлсөн морьтой,даахьтай,дээлтэй зэрлэгүүд гэнэт зэвсэгтэй давхиж очоод л түйвээцэн. Зэрлэгүүд биш зэвүүнүүд болж таарж байгаам.

Зиак одоо бидэнд чинь бас соёл хэрэгтэйм байна гэнгүүтлээ л Бидний мэдэх Тататунгааг хэдэн иран нөхдүүдтэй нь сүрдүүлж байгаад бичиг үсэг зохиолгуулна. Болж л байна шүү дээ. Заавал хийх албагүй , харин цаг хугацааг хожисон КОПИ ПАСТ-г мундаг хийсэн. Бушье нөхрийг панаалдаж байгаад 50н дарханаар дэмжүүлээд тухайн үедээ л “Шангрила”г бариулцан. Бидэнд юу хэрэгтэй тэд бүгдийг авчирч хийлгүүлдэг байсан.

-        Гэхдээ өвөг дээдэс минь бидэн шиг харийнхнийг одоогийнх шиг шүтэж биширч, шар толгойтой , урт хамартай л бол мундаг юм шиг санаж ,хэлсэн үг бүр нь үнэн юм шиг хүлээж авч байсангүй ээ. Бид хүнээр хийлгэдэг байсан , гэхдээ хийлгэж байхдаа сураад авдаг байсан. Ерөөсөө л Токугава , Мэйжи,Пак Чун Хэ этр шиг. Рубрук , Карпини 2 цэцэн билэгтээд , том баах гээд хүрээд ирэхэд нь яаалаа , чичрүүлээд явуулаа биздээ. Марко Поло арай туршлагатай аядуу очиход нь дэргэдээ рекетлэж  17н жил суулгаж баахан тархийг нь угаагаад л Европ руу явуулцан , Очоод л Монголчууд бид од болсон .Эээ атаархуу бидний хүлээн зөвшөөрдөг цор ганц шүтээн Чингис минь топ кэйс шүү дээ. Торгоны зам бол бидний хуулбарлах,тагнуулдах супер гарц.Монголдоо таарахыгаа мэдээд ир гээд л явуулна.Өвөг дээдэс минь харь орноос улс үндэстэндээ тохирох хуулбарыг л хийдэг байсан шүү дээ.Алив Дэлхийн ард иргэд минээ Хархорумд иртүүгэй хэмээн уриалаад соёлын аймааар том АРЕА үүсгэсэн.Гэхдээ ШОНХОР ХАМАРТАНГУУДЫГ шүтсэндээ бус,авах гээхийн ухаанаар хандаж хэрэгтэйгээ шулах гэсэн санаа. Одоогийн “зарим” залуус шиг найт клааб , партины соёл л лав биш. 

-        Сиймхий ч гэсэн гэр минь , Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж – манай “зарим” залуусыг уг нь эжий,аав нь , эх орон , төр засаг нь эрдэм өвөрлөж ир хэмээн  нисгэхэд , хариуд нь КЛАБ ЛАЙФ , БРЭНД-н соёл /Буруу биш, соёлд хэрэгтэй , гэхдээ үүнээс өөр юмгүй ирвэл гэж байнам/ , согтохоороо хуцдаг халтар хэлтэй л ирдэг.  Бактеригүй орчинд төрж өссийм шиг , ванн-д шилийг нь угаадаг 100н ундаа ам дамжин гусаж өсөөгүйм шиг,гарааш дамжин индиандаж гүйгээгүүм шиг өсчөөд харь оронд хэдхэн жил болоод БИДНИЙ малыг гайхаж,Хогноос жигшиж төрөл арилжаад ирэх “зарим” залуусаа гайхах юм.Манайх хогны асуудлаа яагаад шийдэж чадахгүй байгаам , Манайхан яагаад ийм бүдүүлэг юм , Монголтойгоо таарч тохирохгүй зан сурчижээ этр гээд л ..... Шулуухандаа “Миний хүү мал хүмүүсийг хэрхэн хүн болгожвээ? Мэдээд ир” гээд явуулсан ухаантайм болов уу? “Хогноос хэрхэн салж вээ? Сураад ир” гээд нисгэсийм биш үү? Ай мэдкүү.

-        Их Британи,Герман,Португал,Испани , Итали , Францууд бол эртний хорон санаат колониуд... Африкийг шугам татаад л хуваацаншд сүүлдээ.  Араас нь супер хольц Америк гараад ирцэн. АРДЧИЛАЛ-р далимдуулж улс орон болгоны дотоод хэрэгт хор хутгана. Тэд зөвлөгөө өгөх нэрийдлээр “Баялагийг ашигла , Гадаад хөрөнгө оруулалт хий , Ух , сэндийч” гэнэ. АНУ хэлж байна , зөвлөж байна ашигла , ух , тараа. Циклээрээ АНУ-н ходоодонд эргээд л орно шүү дээ. Дээрх орнууд олсон мөнгөөрөө мэндийн зөрүүгүй дэд бүтэц,эрүүл мэнд, боловсролдоо баруун солгойгүй цацчаад яагаад бидэнд ядаж төмөр зам барь гээд хэлчихгүй байгаам. Авилга байнга ярина,Авилга хаа ч байдаг. Авилга дээрх орнуудад манайхаас аймааар , дэлхийд ганц Япон л арай дээр тэмцэж байх шиг байна. Авилга зөв гээгүй , гэхдээ тэд ашигладаг гол зэвсэгтэйгээ тэмцэж байгаа дүрээр далдалж, чимээгүй араас дүрж байна. Оюу-толгойг одоохондоо мөнгөгүй , чадваргүй бид гэрээ байгуулсан нь зөв. Ирээдүйд харин бүгдийг бид,бид авах ёстой. Мөнгөтэй , боловсон хүчинтэй БИД. Шарковуудын цэцэрхэл бидэнд хэрэггүй болно/гэж л мөрөөдөе дөө/. Олсон мөнгөөрөө учир зүггүй зам бариад , төмөр замдаад , дэд бүтэцдээд байхад аяндаа бусад эдийн засаг нь чирээд явчихна.Тэнэг хүн шиг л ярия. Ингэж цацаад Нигерээс өөр алдсан кейс /Ширэнгэн Шугуйд хот байгуулах гэж чичрээд,төмөр зам, засмал барьж эхэлсэн,овоо муу гарууд/  харин байхгүй болохоор тэнэгтэж байна. Аюгүй бол шарковууд зөвлөсөндөө...

Анх оюутан болох гээд бэлдэж байхад хөдөөний нутгийн ах “заадаа хөдөө хөхөрсөн бүдүүлэг мань мэт юугаа мэдэхэв ,тэгээд ахын дүү ном хүнийг хоргоохгүй , ноёд барлагыг тоохгүй хичээж яваарай” гээд тамхилаад явчихаж билээ. Тухайн үедээ би хөдөөний ахын үгийг “мал”-чин хүний үг гээд тоосонгүй. Дараа нь оюутан болоод нэгэн Америк багштайгаа англи , монголоор холион бантан хутган ярилцаж байтал америк багш “жий муу байхнээ , ямарж сайн сургууль хэрэгкүй – жий  мундаг биш байхнээ жамайг хэн ч ажилд авкүй” гэсэн ухааны юм хэллээ.Пэээ Бацаан байсанд надад ямар үнэтэй зөвлөгөө шиг санагдаж , сонсогдож шүтэвээ. Дараа нь бодлоо муу ахын маань хэлснийг л хэлж шүү дээ.  Уул санаа нь эрдэм номыг чи өөрөө л сурахгүй бол ном чамайг дагаад нисэхгүй байж л байна ,ноёд гэдэг нь ирээдүйд намайг ажилд авах захирал,менежерүүдийг хэлж , чи мундаг байхгүй л бол хэнд ч тоогдохгүй гэсэн санааг хэлж ... эртний сайхан шүлэг,зүйр үгнүүдийн хэсгээс шууд санаанд бууж эхлэвээ “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр” , “Хоньчин бор өвгөн – Хотын мэргэдэд гартахгүй” гээд л ... Ишшш чааваасдаа муу ах минь... тэр багшдаа муу санадаггүй ээ , би нөгөө л нэг харийн хүн бол мундаг гээд явж байж. Маркетингийн 4П-г монгол багшийн заасны дараа , гадаад нөхрийн лекц-г Юүүтүүб-р үзэхээр лаг санагддаг шиг. АВАХ ГЭЭХ-н ухааныг л түрүүнээс хойш хэд хэдэн жишээ авж тайлбарлах гээд байгаа хэрэг. Бид хэтэрхий туйлширч гадаад л бол бурхан шиг бодож явна.Шарков,хар цагаан Мундаг хүмүүс мэдээж бий , гэхдээ гадаадууд болгон л биш.Монгол нь Монголынхоо үгийг сонсоод зөв зүйл дээрээ гадаадуудаас өмөөрөхөд ер нь яаачаад байгаам бол.

Миний өчүүхэн нийтлэлийг мөн л авах гээхийн сайхан ухаанаараа хандаарай. Гэхдээ би чинь "чиний" нутгийн чөтгөр шүү дээ. 

Mona-lisa---bitch-please

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 21 May 2012 02:34:00 -0700 Туйлшрал №2 – Битгий хөөр http://tumenjargal.posterous.com/2 http://tumenjargal.posterous.com/2

-Сошиал ертөнц , хурал зөвлөгөөн , илтгэл , сонин сэтгүүл гээд мэдээллийн бүхий л эх сурвалжууд дээрх “Монгол хүн , Монгол цус , Хөх толбо , Агуу баялаг , Монгол хүний чадвар” гэх цаасан малгай өмсгөсөн элийрлээс залхаж гүйцлээ. 2006 оныг хүртэл би Монголынхоо түүхээр бахархадаг байлаа. Гэхдээ зөвхөн байлдан дагуулалын түүхээр , дайрч эзэлж , алж хядаж , нутаг орноо өргөсгөсөн тэрхүү дайны түүхээр .... Нэгэн Монголоор тун дажгүй ярьдаг франц нөхөртэй ярилцах хүртэлх , Блүүмбергийг сонирхох хүртэлх , Тоёотагийн түүхтэй танилцах хүртэлх , Фордын номыг унших хүртэлх ,  Нобелийн шагналтнуудыг судлах хүртэлх , Сингапур , Япон , Солонгосын бүтээн байгуулалтыг хөгжлийн талаар мэдээлэл авах хүртэлх миний бодол зөвхөн “БАЙЛДАН ДАГУУЛАЛ” гэсэн түүхээр л бахархаж байжээ. Бид юу чаддаг юм , чаддаг байсан юм , чадах юм???????????.

Баялаг уу? – Үгүй. Бид ухаж л чадаж байна. Заа шулуухан хэлэхэд олигтой ухаж ч чадахгүй байна.  Чаддагаараа нүүрсээ л ухаж онгичиж түүнийгээ биднээс илүү нөөцтэй Хужаа нар луу шахна. Логикоор өмхий санаалахад ойлгомжтой , хужаа нар ирээдүйд бидний нөөцийг өөрийн юм шиг удирдах гэж буй нь ... Нүүрсээсээ олсон мөнгөний үнэ цэнийг яаж доройтуулж байгааг Цогтцэцийд очоод хараад ав. Азтай хувь заяатайгаар бидэнд үлдсэн өв л болохоос бидний бүтээсэн баялаг биш. Дэлхийд том орд олчоод ашиглах боловсон хүчин байсан билүү.

07fa3bcd23e6c54great

 Баялаг гээд байгаа ордуудыг хэдэн жилээр нь орлогыг нь барьцаалаад хүний хөгжил , ИРЭЭДҮЙН БОЛОВСОН ХҮЧИН  болсон оюутнуудынхаа тэтгэмжинд тарааж байгаа.Оюутны 70 , хүний хөгжил буух үеэр архидалт хэр байгааг надаар хэлүүлэх юунн??? . Ашигт малтмалаас олсон орлогоо өр тавиад тараацан.Заа тэгэхээр бид ойрын 10н жилдээ баялаг лав бүтээж чадахгүй юм байна.

Img00281-20120326-1830

Үйлдвэрлэл үү? – Үгүй. Хүнд хэцүү цагт төсөв , эдийн засгаа чирдэг байсан хэдэн үйлдвэрүүд Орос ах нарынх , том хэрнээ цөөн хэд нь Японы дайны өрийнх .Бид үйлдвэр барихад нь хэдэн тоосго өрсөн байх , хэдэн оюутан мэргэжилтнээр бэлдсэн байх. Одоо л бид байгуулах гэж үзээд байна.  Бид машин хийж чадахгүй , тоног төхөөрөмж бүтээж чадахгүй , олигтойхон экспортлож чадахгүй.  Ноолуураар хамгийн нарийн микронтой ноолуур хийх гэж үзсэн / тухайн үедээ 13-15 мм хүрсэн / , хэсэг хугацаанд хийсэн гэтэл тэр нь цаг агаарын таатай уур амьсгал тэрүүхэн үедээ тохиосон хэрэг. Тун удалгүй хятадууд технологиор даваад гарцан, Технологи л байхад болоо гэж бодож байна уу? Үгүй. Түүнийг чинь ажилуулж чаддаг хүн ашигладаг юм.  Заа экспортлохоо байг хүнсний үйлдвэрүүд нь өөрсдөө улсаа өлхөн хангачидаг бол сайхан байхсан.Жижиг дунд үйлдвэрийн газар ... уг нь санаа нь зөв,процедур нь шал худлаа.Мөнгө идэх амар арга.  Заа тэгвэл бид үйлдвэрлэж чаддаггүй юм байна. Өөдөөс минь битгий л баялагаараа худалдаад авчдаг болно гэж хэлж үзээрэй.

Монгол хүний чадвар гайхамшигт чадвар уу? Манайхан зүгээр л хурдан сурах л авьяастай. Түүнээс биш оюуны чадавхи,хурдацаа үр дүн болгож урт хугацаанд барих чадваргүй. Дандаа богино хугацаанд тэсэрдэг. Тэсэрсэн шигээ хөөрдөг , түүнийг нь хөөрүүлдэг. Хөөрсөн нь оргилд хүрлээ гэж андуурдаг , андуурлаа азгүйтэл гэж өмөөрдөг,юу ч хийхээ байдаг. Хөөргөж өөхшүүлчихээд араас нь хагалж унагадаг. Санхүүгийн зах зээлд аудит-с бусад анализ,тайлангуудаа топ аж ахуйн нэгжүүд тэр аяараа гадаадаар л хийлгэдэг , яагаад Монголчууд хийж болохгүй гэж? Ойлгомжтой бид хийж чаддаггүй болоод гадагшаа хийлгэж байгаа.”Том”-чууд Вэб-н найдвартай хамгаалалтуудыг яагаад манай вэб мастер,програмистуудаар хийлгэхгүй байгаа юм. Хотын төвөөр сүндэрлэх шилэн барилгуудын архитектурыг яагаад монгол инженерүүд хийж болохгүй гэж , ойлгох Монгол инженер одоохондоо байхгүй байна тэгвэл.

Монгол залуус Apple-н application хийж гэнээ воув ??? – Бидний тоодоггүй,зарим нь мэддэггүй Бангладеш,Мянмар-н залуус биднээс олныг хийгээд , илүү ашигтай зардаг юм байна лээ хө.  .  Boom !!! Microsoft-д, Google-д , Facebook-д Монгол залуус ажилладаг гэнээ ,тэд маань яагаад мундаг байж яагаад цоороод гараад ирэхгүй байнаа, Нээрээ Зүүн өмнөд азийн орон болгоноос ажилтан авдаг юм биш байгаадаа хогнууд чинь!!! ...  тэд маань ирээд монголынхоо мэдээллийн технологийг сайжруулаад , гадагш нь зориулж буй тэр их мөнгөний урсгалыг өөрсдөө авж болдоггүйм байхдаа.  

Монгол цус бол онцгой – Улс үндэстэн болгонд өөрийн гэсэн онцлог шинжүүд бий , чадварууд бий. Тэдгээр чадварууд нь тухайн бүс нутгийн онцлог , цаг агаар , ёс заншил , уламжлалаасаа хамаарч өөр өөр байдаг , түүгээрээ ялгардаг. Заа харин цус өөр байдаг болохоор мундаг чадвартай байж ялгардаг гэсэн мухар сүсэг,хий яриагаар л өөрсдийгөө хөөргөмөөргүй байнаа. Харвей гэж нөхрийн цус сэлбэх нээлтийн дараа хэн ч билээ нэг нөхөр Дэлхийн бүх хүн 4н цусны бүлгээр хуваагддаг гээд нотолчихсон түүнийхээ дагуу анагаахын шинжлэх ухаан нь дагаад хөгжөөд,цусаа сэлбээд явж байхад зөвхөн манай зарим ард түмэн өөр цусны 5 дахь бүлэг гаргаад ирэх гээд байгаам биш биздээ. Психологи дээр харин бид янзан бүрийн “хөөргөлт”, магтаалуудыг хийж тайлбарлах гэж оролдож болно. Энэ нь арай дээр. Дэлхий нийтээрээ батлагдсан нотолгоон дээр л харин биш шүү. Мэдлэгтэй чадвартай ард түмэн маань зөрүүлээд онигоонд орно.

Хөх толбо – Антициклон гээд д.т.д 1000 метр-с өндөрт өргөгдсөн газар нутагт оршдог хөх цэнхэр тунгалаг агаар. Энэхүү агаар,газар нутгийн онцлогоос хамаарч хүний арьсанд байрлах эсүүд нь толбыг үүсгэдэг.Ганц монголчууд биш хуучин төв азиар нутагладаг байсан нүүдэлчид ,одоо амьдарч оршиж буй улс орны ард иргэд нь хөх толботой төрдөг.Пакистан,Афганистан,Бангладеш,Унгар гээд хөл толботой төрдөг зөндөө орон байна. Бид байгалиасаа хамаарч хөх толботой төрдөгөөс биш Монголчууд  бид чадвартай мундагтаа хөх толботой төрөөд байгаа юм биш.

98598048
Ж.Тулга гэж жиргээчин манайхан сайхан цаг ирнээ удахгүй гээд ангайгаад сууж байгаад хөгшрөөд үхэх залуус их байх шиг байнаа, тэрийг чинь тэмцэж байж олж авдаг юмгэж хэлсэнчилэн бид өөрсдийгөө хий зүйлээр хөөргөж түүхтэйгээ хамт өнгөрсөн цагт үлдэх гээд байгаа болохоор маш гутранги үзлээр энэ “нийтлэрхүү” юм бичлээ. Та уужуу ухаандаа тунгаана биздээ. Би чадваргүй гээгүй ээ , ухаангүй ч гээгүй.Бид хэтэрхий нэг талыг барьж,биеийн амарыг харж туйлшраад байна.Чадвартай учраас удахгүй хийнэ бүтээнэ гээд суугаад байх шиг. Бид маш зальжин хүмүүс. Аливаа зүйлийг хурдан сурч,өөрийн болгодог. Түүн шигээ маш амархан алддаг. Тиймээ мундаг залуус байгааг мэднэ , Харвард сурч байгаа , сураад ирсэн , MIT-г өндөр голчтой төгссөн гээд ... Турк шиг Эдгээр залуустаа чирэгдэх гээд байгаа юм уу? Монголдоо байгаа мундаг залуус нь нэгнийгээ чадваргүйгээр нь ярьж жийлцэхээ болиод нэгдэж болдоггүй юм болов уу? Goldman Sachs,Samsung, Philips ажиллаад байгаа залуус нь хэзээ Монголдоо ирэх гээд байгаа юм бол? Хөгжсөний дараа гэж үү? Хөгжихөөс чинь өмнө эх орон чинь зэврэх гээд байна. Аль хэдийн хаяагаа хадраад эхэлчихсэн нэгнийгээ сэмлээд байна.Хүрч ирээд бужигнуулаад бүтээгээд хийгээд өгөе гээд эхэлвэл чадваргүй ч гэлээ сэтгэлтэй мань мэт шиг нөхдүүд ядаж цаас барьж гүйгээд,дэмжээд байхсан.  Тиймээ бид юм бүгдийг сурах албагүй, бүтээх ч албагүй. Кувейт шиг,Катар шиг бүгдийг бүтээлгээд,хийлгүүлээд явж болно,гэхдээ тэд одоогийн жаргалыг бидэн шиг залуу байхдаа, түүхтэй,цустай гэж хөөрөлгүй, баялагтай гэж бааварлалгүй хойч үедээ үлдээсэн нь энэ. Суурийг нь зөв тавьж өгсөн нь энэ. Харин одоогийн бидэн шиг байвал хойч үедээ бөөн бухимдал,харуусал,зэмлэл,хараал л үлдээх юм шиг байна.
Ll288ogi7wvwte99zndz0dw0af

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Wed, 07 Mar 2012 01:11:00 -0800 Туйлшрал №1 http://tumenjargal.posterous.com/1 http://tumenjargal.posterous.com/1

-Бид үндэснийхээ цөөхөн баярыг яаж тэмдэглэхээ мэддэггүй байж гадаадын хэрэгтэй хэрэггүй баяруудыг юунд туйлширан тэмдэглэнэм.Үндэстэн гэдгийн онцлог нь юу болж таарах уу? Харийн соёлыг манайх шиг хүлээж авж,уусгадаг орон байгаа болов уу? Бидний намба сууж үс бууралтах тэр үед бидний хойч үе ямар байхыг төсөөлөхөөс ч айж байна.  

-        - Шинэ жил Намайг багад баярууд их сайхан болдог байжээ. Миний хувьд 2хон өдрийг тэсч ядаж хүлээдэг байж. Сургуулийн багт наадам шинэ жил , гэртээ үдшийг өнгөрүүлэх шинэ жил. Багт наадамдаа жүжигчилсэн тоглолт, маскарат маягийн баг / тэрхүү өмсөхийг мөрөөддөг баг нь ҮКҮН,БААЖИЙ-н багнууд л байсан /,тэрүүхэн тэндээ байгаа бүхнээрээ хөөрхөн бэлдэнэ. Гангалахаас илүү цэвэрхэн хувцаслах ёстой л гэдэг ойлголтыг аав ээж,багш нар маань суулгаж өгчээ. Шинэ жилийн ширээн дээр Мандарин,Алим,Витафитийн ундаа ,Бялуу. Маш энгийн ширээ засалт, ямар ч тансаг зүйл байхгүй. Одоо бодоод байхад ямар ч сайхан Grey Goose , Chivas , Жүүс-нээс илүү кайфтай оройг өнгөрөөдөг байж. Яагаад гэвэл бүх зүйл энгийн байсан учраас ангийхан,найзууд маань бүгд чөлөөтэй байгаагаараа байсан хэрэг.

-        Том болох тусам шинэ жилийн баяр үнэ цэнэ алдаад байх шиг  ... Фракц болгон шинэ жил тэмдэглэх гэнэ, ангийн , сургуулийн , сургуульд нийлдэг найзуудын , секц дугуйлангийн, сургалтын, ажлын,намын,холбооны гээд л... Жаахан авьяастай нөхөр бол пянг нь даахааргүй шинжтэй.Миний хувьд найзуудаараа болон клубээрээ тэмдэглэсэн 2хон шинэ жил сайхан байсан, яагаад гэвэл тэндэнтэйгээ энгийн сайхан үдшийг өнгөрүүлдэг болохоор ... Бусад шинэ шилд Орой болгон миний үнэ цэнэ өгдөг дуртай дуунууд явж, жилдээ ганц 2 хардаг өвлийн өвгөнг янз бүрээр орой болгон харж , байдаг л хэдэн хамтлаг дуучид хит дуугаа улиг болтол дуулах нь тэр . Сүүлдээ надад урилга өгөхөө байсан, амарсан. Намайг шинэ жилд дургүйг найзууд маань мэднэ.Заа тэгээд болоогүй ээ 31-ны орой он гарсны дараа дахиж уулзаж клуб орно.  Арай л туйлшраад байх шиг , он солигдох тэрхэн мөчид гэр бүлтэйгээ байж , улирч буй оныхоо алдаа оноог дэнслээд , ирч буй оноо сайхнаар төсөөлж, төлөвлөх нь сайхан юм шиг. Мөн хэтэрхий хэлбэрийн ,тансаглал нь дэндчихсэн юм шиг болчижээ. Шинэ жил тэмдэглэж буй гадаад найзуудынхаа баярын гоёлийг зургаар мөн тв-р харахад манайхан шиг гял цал хүмүүс харагдаагүй. Тэд харин уур амьсгалдаа тохирсон жентелмен, лэйдис сайхан хувцаслалтыг бол харсан.

 

-   Валентины баяр  - Үхсэн ламын төрсөн өдөр .  Одоогоос 7 8н жилийн өмнө би ийм баяр байдгийг мэддэгчгүй байсан. Гэнэт л гараад ирсэн. Хэтэрхий хэлбэрийн,хиймэл баяр.Хосууд ганцхан энэ өдөр нэгэндээ хайртайгаа мэдрээд байгаа хэрэг үү??? Бусад өдрүүд романтик биш байсан болох уу?? Гэнэт ухаардаг өдөр байх нь. Амьдралдаа нэг удаа болзож үзсэн.Надад зөвхөн тэр сайхан эелдэг эмэгтэйтэй цагийг өнгөрөөх сайхан байснаас биш бусад зүйлс хиймэл. Ганцхан энэ өдөр л хүмүүс зүрхээ сонсох ёстойм шиг. Гэгээн хайрын өдөр гэнэ. Би бусад энгийн өдөр гудамжаар хайраа мэдрэлцэн буй хосууд харах романтик сайхан байдаг,үнэхээр хайртайм бол хүн өдөр тутамдаа романтик байдлыг мэдрээд байх ёстойм биш үү.  Гэхдээ энэ бол хүний эрх,тэмдэглэж буй нь буруу гэсэнгүй,Харин хэтэрхий туйлширч энэ өдөр бүх Романтик зүйлсээ хадгалж хадгалж хийж буй мэт нь таалагдахгүй байгаам. Үндсэн ойлголтоо мэдэж,биет хүн гэдгээрээ өөрсөддөө үнэ цэнэ өгдөг байвал дээр юм шиг.

 

-       Эмэгтэйчүүдийн баяр – Бага байхдаа ангийнхаа охидуудыг байхгүй хойгуур хөвгүүд БААТАМ цаасан дээр хамгийн гое гэснээрээ зураг зурж , эсвэл ОТГИРИД дээр хөвгүүд болгон баярын мэнд хүргэж мэндчилгээ хүргэдэг байж. Ээждээ аав ах,дүүтэйгээ хамт хоол хийж,амрааж гэр бүлээрээ цагийг өнгөрөөнө. Тэгээд л болоо. Бусад эмэгтэй ойр дотны хүмүүстэй утсаар шуудангаар сэтгэлээсээ мэнд хүргэнэ. Гэтэл энэ цаг үед эмэгтэйчүүд маань болон шалтаг хайсан эрчүүд маань арай л назгай тэмдэглэж байх юм.   2 өдрийн өмнөөс тэмдэглээд эхэлчихэж. Тэмдэглэнэ гэдэг нь нэг л ойлголтоор яваад байгаа тэр нь АРХИДАЛТ.  Орчлонгийн сайхан хүүхнүүдээ баярын өдрөөр нь биш баяр нь болох гэж байхад согтуу харах сайхан байсангүй. Тэднийг уруу татаж хөөрөгдөх эрчүүдээ бодохоор юм бичихгүй байж чадсангүй.  

 

-       Цэргийн баяр – Манай гэр бүлээс Аав,Ах маань цэргийн алба хаасан учир тэмдэглэдэг, гэхдээ тэд цэрэгт байснаа л сайхан дурсаж,хааяа он жав найзуудтайгаа хөөрөлддөг. Эмэгтэйчүүдийн баяр гэж байхад эрчүүд бид яагаад баяр тэмдэглэж болдоггүй юм гэж барьцсандаа БИ энэ баярыг тэмдэглэчих гээд байдаг муу талтай. Мани эр өөрөө ч туйлширалдаа орцон л явсан.Гэхдээ энэ удаа бол үгүй. Заа эрчүүдээ юукэвдэээ. Тусгаар улс оршин тогтнох үндсийг хангаж,аюулгүй байдлийн төлөө худлаа үнэн ч гэлээ зүтгэжгаа эрчүүдийн баяр шүүдээ. Мани мэт шиг гоожууруудийн дэргэд ядаж хал үзэж,хашир сууж,тэвчээр заан эрийн ширийг хатааж буй хатаасан хүмүүсийн баяр. Яг бидний үеийн нөхдүүдийн аавуудын баяр. Эх орноо хамгаалсан өвөө нарын маань баяр. Бидэн шиг нусгайнууд  тэднийгээ хүндэтгээд,барицалгүй шиг өнгөрөөсөн нь дээр байхааааэ.

 

-       4н сарын 1н – Харьцангүй тэмдэглэх нь гайгүй ч үнэн ядаргаатай худлаа ярьцгаана. Нэгнийхээ сэтгэлзүйгээр тоглоно. Мөн л супер туйлшрал. Нэгнийгээ гэрээс нь гаргаж хаа хол аваачина. Худлаа уулзий гэнэ,тоглий гэнэ.  Энэ өдөр тэр аяараа психологийг шалгуур шалгасан өдөр болно. Харин хүүхэд байхдаа нэг эмээгээр тоглож нэг сайн зэмлүүлсэнээс хойш тоглохоо байсан. Энэ өдөр уг нь инээдэг л өдөр баймаар байгаам.

 

-       Халловений баяр – Уг нь би аймшигийн өдөр гэж ойлгодог. Манайхан тэмдэглэх юмаа олж ядаад байгаамуу , эсвэл бүгд тийм жихүүдэсгүй чин зоригтонгууд болчихсон юм уу? Би лав тэр парти-нд нь очихоос айсиймдаг. Би ард түмнээсээ айж эхэлж байна, Тэр аймшигийн хувцаслалт, аймар МЭЙК-АП ямар утгыг илэрхийлээд байгаам,тэр муухай хувцасыг өмсвөл чөтгөрөөс хамгаалдаг гэсэн Мухар сүсгийг бид ингэж аймаааар хүлээж авахиймуу. Бидэнд үнэхээр тийм баяр дутагдаад байгаа юм бол сүнснээс өөрсдийгөө хамгаалмаар байгаам бол “Монгол там”-н баяр гэж хийвэл яасийннн.

 

o   Туйлшрал гэдэг нь обьектийг өөр өөр өнцгөөс харахгүйгээр,анхдагч өгөгдөл,мэдээлэл дээр бодлогогүйгээр хийж буй үйлдэл. Авах гээхийн ухаан гэж өвөө эмээ нар маань байнга л хэлдэг байж. Гэтэл бид авахын ухаанаар хандаад ,хэрэггүй зүйлсээ гээдэггүй ээ.Би баяр тэмдэглэж буйг буруу гэсэнгүй.Энгийн сайхнаар хандаж болохгүй юу л гэж .... Бидний дээрх туйлшрал нь  хэтэрхий зугаа цэнгэлд автаж байгаагийн шинж юм уу даа. Тиймээ би ч туйлширч байсан,нээх сайн хүн болоод яриад байгаам биш, харин  дэмий зүйлс байнаа гэдгийг бага багаар ойлгох гээд байгаа ухаантаймуудаа. 

 

o   Бидний дийлэнх нь багаасаа тансаг харшид , асрагчаар асаруулж,сонгодог хөгжим сонсож , дээрх баяруудыг сонгодог хэлбэрээр тэмдэглэж үзээгүй байх. Хүн өөрснөө тансаглалыг бий болгосон болохоос биш угаас байсан зүйл биш. Тийм ч учраас бид энгийн орчинд,энгийн байхдаа л өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг. Тэр л зүйлс бидэнд сайхан дурсамж үлдээдэг. Та өөрөөсөө асуу, 1000 долларын такстай тансаг хүлээн авалт,цэнгүүнд орсны дараа? Эсвэл багын найзуудтайгаа энгийн сайхан паб-д инээлдэж хөхрөлдөж цагыг өнгөрөөсөн 2ын аль нь танд дурсамжтай санагдахав? Алинд нь өөрийнхөөрөө байхав? Гэж ... Мэдээж бид тийм хүлээн авалтанд зөндөө орно. Гол нь бид дээрх баяруудыг өөрсдөө байнгын хиймэл болгох гээд байгаа юм шиг, угаас бактеригүй орчны амьтан шиг аашлах нь давамгайлах гээд байгаа юм шиг санагдаад өгүүлсэн хэрэг.

 

Дурьдвал зөндөө баярууд бий. Бид баярлах шалтагаа зөндөө бий болгодог. “Миний найз өнөөдөр хүүхэдтэй болллоо :-D “ гэж шалтагладаг ард түмэн. 1960-аад онд Дэлхий сөнөнө гэж дэлхий нийтээр түгшихэд ганц манайх л сүүлийн өдөр гэж найралсан ард түмэн. Зиа тэгээд бидний үе энэ бүгдийг цэгцэлэхэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж, ядаж бидний ач зээ нарын үед туйлширал маань багасаасай гэж хүсэх байна . Одоо би өөрөө туйлширч олон баяруудыг нэг нэгээр нь дурьдахгүйгээр пост-оо өндөрлөе.  


Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Thu, 09 Feb 2012 20:07:00 -0800 Сошиал медиа гэжж .... http://tumenjargal.posterous.com/100596071 http://tumenjargal.posterous.com/100596071

Сошиал ертөнцөө гэж . Сонин сонин юм их үзэхнээ,энэ сошиал амьдралдаа / одоо ингэж ярьядаа /.. Лам нар Фэйсбүүк-тэй болоол кккк.  Маани уншаал,сургааль айлдаад л . ФБ чатаар заяа төөрөг үзэчихийм биш биздээ арай хахахахах.  Өвөө,эмээ нар Фэйсбүүктэй болоол - 10н жилийн ач нар нь парти,порти-той , секси мекси зургаа тавиаааллллл, эмээ нь лайк хийгээлллл.

Very-hot-party-girl-3

Доорх комментуудад “Хүүеээ эмээ ккккк” гэцэн байхын. Санаа зовжгооо шинж еөөөр алга. Юу нь ч “орчин үе”-ийн эмээ юмбд.

Article-1338772-0c7daa7c000005dc-143_468x411

Зураг - Нэг охины аав нь ажлынхаа нэг хүүхэнтэй нилээд халамцуу зургаа авахуулаад Фэйсбүүк дээрээ тавьчижээ.

L

-Гэтэл охин нь “ Хүүеэээ ааааваааааа o.0” гээл ороод ирэх нь тэр... Тэгэлгүй яахвэдээ төрсөн эцэг нь улайм цайм өөр хүнтэй “айлгүйтээд” авахуулцан байхаар чинь, тухайн үедээ савж унатлаа инээсиймдэг. Аав нь ФБ нээх хэрэг байсан ч юм уу, гүү ч юм уу.

Shocked-girl-online

-Юм хөгжихийн хэрээр буруу арга замаар хэрэглэх нь ихэсдэг хойнодоо. Тагнуулын шугамаар цаана чинь ашиглаж байна тэр ... нэг ийм юм дууллаа.Нэгэн сайхан гэр бүлийн хартай эзэгтэй Нэгэн сайхан хүүхний зураг копи-дож аваад  спам хаяг нээн нөхөр лүү request явуулж гэнэ. Мань эр конфирмдоод авдийм байгааздээ. Зургийг нь мэдээж үзнэ. Эзэгтэй хуурамч профайлаас чатлаал байна гэнэ,чатлаал байна гэнэ. Панаалдаж панаалдаж болзохоор боллоо. Нөхөр нь худлаа залаад болзоондоо очтол эхнэр “ ааанХАААА” ......

Angry-woman
Хүчлэн барин нөхрөө өдөж,хатгаж,хардаж,гардах хэрэг байсан ч юм уу, гүү ч юм уу.Нөхөр нь гэж айлгүй гар.

-Найзуудаас утсаар,мессежээр ярилцаж уншилгүйгээр хаана юу хийж явааг нь зурагнаас хараал мэдчихнэ. Амар юм биш үү? Заавал яриал уулзаал бөөн юм болж байхаар ... Мөн зургаар нэгэндээ мэдээллийг тэр дор нь дамжуулчиж байгаам.” Вуууааа БАТААгийн аялсан газар чинь гое газар байна,очий байз” гээл ... Энэ чинь харин дажгүй ПАБ юм биш үү?? Гээл.

-Физилогийн онцлог их гарч ирнээ зурган дээр ... Хөвгүүдийн дажгүй зураг байвал доор нь гомо *да, хангуг *алар гээл зайлуул гэж алж өгнө. Харин манай монголын залуус маань ази эрчүүдээсээ овоо нэг эр хүнлэг юм байна гэж бодоод тэднийхээ талд байдиймөө бас.

Images2

 Заа тэгээд эрэгтэй найзуудыхаа зурагны доор ч сайхан коммент бичкүүдээ ,10н жилийн онигоо монигоотой нь юутай хээтэй нь зарлаад тунхаглаад алж өгнө.

Эсрэгээрээ охидын зурган дээр заа тэгээд сайхан муухай хамаагүй ээ “күүтийй вайнааа,хөөрхөн вайнаа, хамгаас үзэсгэлэнтэй, хайлтай шоо, мммппааайййй” гээд л ... Би эр эмийг аль алинийг нь зөвтгөж буруутгасангүй шүү,энэ бол байгалиасаа заяасан хандлага. 

Images_2

Философичид,яруу найрагчид – Сошиал ертөнц нь хүмүүсийн дотор нуугдсан авьяас,чадвар, мөн дотроо хадгалж явдаг үзэл бодлоо маш чөлөөтэйгээр илэрхийлэх боломж олгоодохжээ. Мундаг,мундаг шүлэг шейр хийж, мундаг мундаг үзэл,баримтлал философийн агуулгатай үг хэлцгээж, түүгээрээ кайф-г иж бүрэн авж байна. Жинхэнэ ардчилал чинь харин энд байгаам биш үү. Бид гудамжинд гараад өөрийн хэлэх гэсэн үгээ танихгүй хүнд, хамаа намаагүй хүнд яриул галзуу юм шиг санагдана,гэтэл сошиал медиа-д шейрлэснээр хамаа намаагүй ч бай,танидаг танидаггүй ч бай бүгд таны бичсэн мундаг шүлэг,философийн күоте, үгсийг  “чамайг” галзуу гэж дүгнэхгүйгээр уншиж лайклах болно. Ааа бас сүртэй сүртэй юм бичицгээдэг болсон байна лээ. Зарим нэг хүмүүс айхтар рекламднаа “ Эдийн засаг өсөж байна o.0” , “Гадаадын хөрөнгө оруулалт чухал” , “Бизнес инновацийг хөгжүүлэх хэрэгтэй” , “Долларын ханш буурч,доллаар цалинждаг бид хэцүүдэх нь” гээл... уг нь иймэрхүү сүр юм бичдэг албан ёсны сошиал сайт зөндөө байгаашд хэхэ. Гэхдээ хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай л даа.Юуных нь буруу байхав.

Холыг ойртуулагч – Гүүэээ нээрээ сошиал медиагаас өмнө багын найзууд, 10н жилийн найзууд, хавьд уулзаагүй хамаатан садан, зуслангийн найзууд,байрны найзуудаа олох гэж сураг ажин тавин суудаг байжээ. Дээрх бүх уулзалтыг ЗБ хийх гэж 80-н юм болноо. Бөөн зардал,стресс. Дараа нь тэр болгон зориглоод ЗБ хийгээд байх хүн гарч иркүү. Ааа гэтэл манай сошиалийнхан гарч ирснээр шийдчиж байгаамдаа. Одоо үнэхээр амар болжээ. Тухайн статус,бүлэгэмд байсан танил,найзуудаараа ПЭЙЖ –ээ үүсгээл болоо. Яааая зардал,цаг хугацаа стресс гээд хэмнэлт гэж аймаааарррр. Бүр хааяа утсаар ярилцан тохиролцоод уулзтал, уулзалтанд ирээгүй хүмүүс “ ФБ дээр тм юм яриагүйшдэээ” гэжгуамдаа.

Хайр сэтгэл – Зиа бядний бага насанд,дөнгөж Нэт гэж зүйлийг ашигладаг байхад дурлал цэг мн гэх мэт сайтуудаар орж танилцмаар аяддаг байжээ. Дажгүй банди,охинтой хэрхэн танилцах вээ??? Гээл бөөн шаналгаа... гэтэл мань сошиал медиа бүр амарчлаад өгцөн. Бүр аймааар судалгаа гарцан, 10н хос тутмын 7 нь ФБ-р хайр дурлалтайгаа учирчээ. Таалагдсан охин,бандиа мэдэж цөхөөд байх зүйлгүй, билгийн нүдэндээ лоомб ш**лгаагүй л юм бол инфогоор нь аялаад л , профайлаар нь ороод юу юу бичсэнийг нь уншаад л ямаршуу хүн бээ, гэдгийг нь мэдчихнэ.Хоорондоо татагдан танилцах гэдэг гүүэээ мөн амар болжэ. Одоо бүр амар, саяхан намайг ГАНЦ БИЕТЭНГҮҮД гэсэн пэйж дээр урьцан байгаамдаа. Лийвв групп : ).

Коммент,лайк  – Хүмүүсийн зурган доорх,нийтлэл доорх комментуудыг уншаад байвал  цагыг тун зугаатай өнгөрүүлнэдээ харин ч ... Атаархсан,шохоорхсон,таалагдсан,үзэн ядсан гээд сэтгэлзүйн бүх онцлогийг харуулсан комментуудыг бичнэ. Заа тэгээд сайхан хэрэлдэнэ,маргалдана,инээлдэнэ,мэтгэлцэнэ,ярилцана. Бодоод байгаам, ганцаардах гэдэг психологийн төрөл байхаа байцан байх... Бас боддогийн Хөөрхөн охид,царайлаг хөвгүүдийн күүтий зурган доорх комментийг мань хөөрхөн охин ер нь уншиж амждийм болов уу даа?? ЛОЛ.    –Лайк нь их амар , заавал таалагдсанаа хэлээд зарлаад байх албаггүй. Зүгээр л лайк. Лайк-н цаана асар олон санаа нуугдаж байдаг. Үнэхээр таалагдсан,таалагдсан,хандарсан,”атгаг санаа” агуулсан гээд л ... Тэр болгоныг мэдэх шаардлагагүй, зүгээр л лайк.

-        Аль нэг талыг баримталж зөв,буруу гэсэнгүй. Өнөөгийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон сошиал нэтворк / ерөнхийд нь төлөөлүүлээд ФБ-р дагначилаа / -н талаар миний нүдээр харагдаж буй нөхцөл байдлыг зүгээр л энгийнээр өгүүлэх гэж хичээв.Надтай санал нийлэх албагүүү,таалагдах ч албагүй, таалагдахгүй байвал зүгээр л  CLOSE.

-        Үнэхээр бидний амьдралыг хөнгөвчилж,кайф өгж байгаа нь үнэн. Гэхдээ энд бид нэг зүйлээ гээгээд байна. Энэ бол амьд харилцаа.

298409_161318910626101_103580879733238_310921_841816067_n

      Амьд харилцаа үгүй болж байна,үнэ цэнэ үгүй болж байна. Таалагдсан охинтойгоо зүрх чичирэн барин амидаар очиж танилцаж, багын найзыгаа ямар болсон бол гэж замын турш догдлон очиж, 10н жилийхнийгээ хэрхэн өөрчлөгдснийг цуглахдаа шохоорхож байвал сайхан юм шиг...  Тэнцвэржүүлэх хэрэгтэйг онцолж байна. ФБ-гээ хаа гэжгуам биш,орохоо бай гэжгуам биш... Хааяадаа ч гэсэн амьд харилцааг үүсгэж байвал дээргүй юу л гэж. Юм хэт туйлширахаараа,хөгжихөөрөө аливаа бүх материг үхмэл шинж рүү хөтөлдөг гэж дуулсийм байна,үнэн юм байна. Ядаж хайр сэтгэлийн асуудал дээр Сошиал-дахаа байчуул яасийнн . 

 

 

 

 

 

 

 


 

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 20 Dec 2011 20:54:00 -0800 “Байсан” http://tumenjargal.posterous.com/87589523 http://tumenjargal.posterous.com/87589523

 Ажиглаад байхнээ Манай ард түмэн ялагдах үнэн голоосоо дургуй улс юмаа, урьд нь ямар ард түмэн байсан одоо ч гэсэн тэр хэвээрэй агуу түүхтэй ард түмэн гэдгээ л хадгалж явах гээд байгаа санаатаймуудаа.  Мөн сонсоод байхнээ Грекүүд манайхан шиг ялагдах жигтэйхэн дургуй ард түмэн гэнэ,агуу түүхтэй энэ улс Уйгурт бут ниргүүлсэн Турэгүүдэд газар нутгаа алдсанаа бодохоор л “гомдоод” одоо хэрнээ жигтэйхэн их хорсож явдийм гэсэн. Мөн манайхан шиг “байсан” гэж ярих  дуртай гэсэн. Одоо цаг дээр нь ярих гэхээр “Гүэээ байсан юм чинь” гэдэг гэнэ. Уг нь манайх Грекийг бодвол ялагдаж сурсан баймаар, түүхэндээ 1206–1405 он тэгээд 1911 оноос өнөөг хүртэл л гэхээс бусад үед дандаа л харь орнуудын эрхшээлд байсан ер нь бол. Агуу их байлдан дагууллыг хийж,одоогийн энэ сайхан эх орныг минь үлдээснээс өөр бүтээсэн зүйлгүй,гэхдээ “байсан”. Хугацааг хожихыг бодож харийн соёл иргэншлээс бүтээлүүдийг нь суралцаж өөрийн орондоо буулгах,одоогийн франчайзинг хийх арга байсан ч байж мэднэ.Монголд буй дийлэнх түүхийн дурсгалуудыг бид бүтээлгэсэн /Түрэгийн үеийн,Хар хиданы үеийн,Уйгарын үеийн гээд л /, тухайн үеийн гайхамшиг “байсан” мөнгөн модыг бүтээлгэсэн,Эрдэнэзууг бүтээлгэсэн,Орос ах нараар одоогийн эдийн засгийг чирч байгаа үйлдвэрүүдийг бүтээлгэсэн. Нэг талаар бол хүний гараар бүх юмаа хийлгэдэг улс. Богино хугацаанд буруу юмгүй л дээ,урт хугацаанд бол бид,бидний үр хойч юу ч хийж чаддаггүй хэвээр үлдэнэ. “Байсан” л үлдэнэ. Бидний одоо бүтээдэг нь Барилга,Зам,Гүүр л шивдээ. Мөн жижигхэн үйлдвэр.  

-Өсвөр насаа бодлоолдоо,бид ямар нэг зүйл дээр,хичээл дээр,спорт дээр,урлаг дээр богинохоон цаг хугацаанд мундаг байсныгаа их л ярих дуртай байж билээ. Гол нь ярьж буй цаг нь “байсан”. “Байсан” гэдэг үгийн илэрхийлэл,утга нь одоо цагт “байхгүй”.  “Болдоо сагсаар сайн болсон байна лээ шүү, Ээээ наадахыг чинь сагс мэддэггүй байхад би сургуулийн аварга болж байсан ш д”. “Би уг нь Цэцэрлэгт байхдаа одоо энэ дуучин Уянгаагаас лаг дуулдаг байсан”. Хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь дээрх өгүүлбэрээр харагдаж байна,ер нь ялагдах их дургүй.Өөрөөс нь муу байсан хүн илт мундаг болсныг  Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрэхээрээ “атаархаад” эхэлчиж байгаам.Ямар ч байсан ялагдахгүй. 10н жилдээ бүгд ямар нэг төрлөөр мундаг л “байсан”.

 

Jealousy-envy-jealousy-demotivational-poster-1259698088

-Насанд хүрсэн үеэс дээрх сэтгэлзүйн “сегмент” нь улам хүчтэйгээр илэрхийлэгдэж гарч ирнэ. Энэ нь АМБИЦ ... Эрх мэдэл,албан тушаалын хойноос “байсан”  болон “хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн характераа маш хүчтэйгээр гаргаж ирнэ. Түүнийг нь илэрхийлдэг мундаг арга бий, Хар ПР. Ялахдахгүйн тулд өөрийгөө хурцалж,сайжруулах бус “мундаг” болсон хүнээ чадваргүй болсон өөрийнхөө түвшинд авчрах гэж улайран зүтгэнэ. Дийлэхээ байвал “байснаа” яриад л өөрийгөө тайтгаруулаад л үлдэнэ. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт ойлгомжтой “байсан” дээр тулгуурлана,харин ажилд орчоод мань эр “байсан”-тайгаа л зууралдана,тэгээд “байлгах” гээд байгаа хүнд “байсан”-аараа түрий барин дайрч давшилан,зайгаа тавьж өгөхгүй үзэж тарна.Шар хувалз гэдэг чинь утгаараа дээрх нөхдүүд л дээ. Байлгадаг,бүтээлч хүмүүсийн хүч хөдөлмөрөөр явдаг,тэгээд өөрөө “байсан” тактикаа муу аргаар мундаг ашиглана амь тээдэг хүмүүс. Цаг хугацаа л ганц шүүлт нь болох байх одоохондоо.

 

Jealousy-batman-superman-jealousy-flying-demotivational-posters-1321741505

-Ялагдах дургүй хамгийн энгийн жишээ бол спорт байна л даа. Монголчууд дандаа хождог баг дэмждэг. Сагс Бостон,Лэйкэрс,Миами дийлэнх нь... Хөлбөмбөг Маню,Челси / заа Монголын хамгийн олон фанаттай баг байхөө / Ливерпүүл,Реал,Барса гээд л. Заа тэгээд баг нь хожигдуул хүлээн зөвшөөрөхгүй ээ, шүүгч хийсэн,аз байсан гэнэ,тэгээд дараа нь тоглогч нараа муу суга,амьсгаа,багын алуур,багаас хөөвөл таарна гэх мэтчилэн харааж өгнө. Манай фанатуудад зөвхөн хожил л хэрэгтэй зөвхөн хожил.Сайхан тоглолт,хууралт,таклэ,пасс,тогтоолт,техник энэ бүгд хамаагүй,анзаардагчгүй.Гоал л чухал. Гоал хийсэн хүн хамгийн лаг. Гэхдээ буруу биш л дээ. Зөв ч бас биш байх.Харин энэ фанатууд маань ёстой “байсан” гэдэггүй хүмүүс байх шүү.Баг нь сугараад ирвэл шууд л өөр хождог багыг “байлгана”.

 Ямар нэг талыг баримталж зөв,буруу гэсэнгүй. Зөв,бурууг нь өөртөө тунгаана биз. Харин “байсан” гэхээ л болчих хэрэгтэй байнадаа. Байсан,байна,байлгана,баймаар байна. “Байсан”-аа яриад байгаа хүн байрандаа л байна шүү дээ.Яагаад гэвэл “байсан”-даа сэтгэл ханаад байгаа учраас,ханах ч гэждээ залхуурлаа,арчаагүйгээ хүлээн зөвшөөрөөд байгаа,өөрийгөө тайтгаруулж байгаа хэрэг л дээ. Арчаагүйдээ л “байсан” болчихоод өнгөрсөн цагтайгаа хамт үлдчихсэн. Залуустаа уриалах гээд байгаа царай нь л даа. Одоо тэгээд байлгамаар л байна залуус минь.

 

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 08 Nov 2011 23:29:00 -0800 Атаархал http://tumenjargal.posterous.com/79385063 http://tumenjargal.posterous.com/79385063

Нэг нийгмийн тогтолцооноос эсрэг туйл руу нь шилжих хөдөлгөөний эхэн үед сэтгэл зүйн маш олон гажиг гэж болохоор өвчлөлүүд гарч ирдэг.Түүний нэг нь  “буруу”  атаархал.Уг нь бол хомосапиенсийн үеэс буюу ухамсарт хүмүүн үүссэн цагаас үүсжээ,энэхүү сэтгэлзүйн характер,өвчин. Зөвөөр ашиглавал характер болж байгаам,буруугаар ашиглавал өвчин болж байгаам. Юун зөв,буруугаар ашиглах яриад унав энэ мэдрэл чинь гэж ойлгож байж магадгүй байх. Атаархал нь хүнийг өвчлүүлжч болдог, эрч хүч өгч сэдэлжүүлч болдог тийм зүйл. Авах гээхийн сайхан ухаанаараа хандвал бидэнд үр өгөөжөө харамгүй хайрлах капитал,тийм ч муухай эд биш юм шүү.

-        Өнөө цагын монголын атаархалыг ёгтлол,онигоо зэргээр тайлбарлахдаа “Тамын тогооны үлгэр”-р жишээ авдаг.Дийлэнх нь мэдэх байхдаа Тамд улс орон бүр өөр өөрийн гэсэн тогоотойм байна. Тэрхүү тогоонуудаас 2 тогоо их өвөрмөц тогоонууд гэнэ.Нэг ч Еврэй нарын тогоо,нөгөө нь Монголчуудын тогоо.Бараг дийлэнх тамын элч нар Еврэй нарын тогоонд тэр аяаараа ажилладаг гэнэ,учир нь тэд нэгнийгээ тогооноос гаргахын тулд бүгд доороос өргөж дэмжиж байдаг хэцүү тогоо гэнэ.Гэтэл Монголчуудын тамын халуун тогоонд тамын элч нар ажиллах ямар ч шаардлагагүй гэнэ,яагаад гэвэл нэгнийгээ яг тогооноос гардгийн даваан дээр татаад унагаачихдаг гэнэ. Маш товч тайлбарлалаа. Гэхдээ дээрх ёгтлол бол Монголчуудын атаархалын үнэн төрхийг маш оновчтой ёгтолж тайлбарласан жишээ юм. Бүгд өндөг шиг өөгүй байхгүй,100% төгс хүн гэж байхгүй,залуу хүн алдалгүй яахав гэж ярьцгаадаг мөртлөө алдар нэрд гарж буй залуухан тамирчин,дуучин,сэхээтэн бүгдийх нь алдаа өөг нь баруун солгойгүй дэлгэж гарна,өөрсдөө зохиож цуу тараана. Тэгээд тэрхүү хүний тухай шууд дүгнэлтийг ард түмэн хийнэ. Ингээд л болоо.Мань хүний сэтгэл гонсойж,зан ааш нь эвдэрнэ биздээ зайлуул.Том цар хүрээнд авч үзье. Нэгэн танил маань гадаадаас ирсэн жуулчинд Түвшинбаяр аваргыгаа авилгал өгч олимпийн аварга болсон гэж ярихыг нь сонсож билээ.Гүүэээ энэ чинь хахууль байна уу? Авилгал байна уу? Хамаа алга бид чинь олимпийн аваргатай хүн шүү дээ,гүрийгээд нууна биздээ,үгүй ядаж Монголчууд өөрсөд хоорондоо энэ дов жалганы яриагаа ярина биз,очиж очиж шонхор хамартад ярих ямар хэрэг байнаа.Манайхан нэг л их гадаадуудад итгэж найз болоод байдгийг бас нэг талаараа ойлгодгүүм.Нөгөө л тамын тогоо. Давгаа аварга маань жаахан онгиргон зантай ч гэлээ хийсэн үйл дээр нь дэгсдүүлж зохиож,цуу тараах хэрэг байна уу?. Хийсэн үйлийг нь өөхшүүлж байгаам бишээ.Ядаж Япончуудад муулахаа л болчих хэрэгтэй.Бид гадаадын хүмүүст брэнд болгох зүйлээ сөрж муулаад Үндэсний бахархалаа өөнтөгчлөөд байхаар чамд итгээд найзалж,хөрөнгө оруулна гэж бодож байна уу? Гоожийнжоо гэж...  Энэ хүн чинь дараа нь намайгаа ч муулаад явж байх хүн байна гээд наанаа инээгээд,цаанаа унгаж байх вий. Чингис хаанаас минь хойш дэлхийд Монголын нэрийг 2 дахиа гаргасан ганц хүн нь юм шүү дээ уг нь  ...

 

 

-        Эгшиглэн архичин л гэнэ. Гэртээ байхдаа ”би 100%,би 100%” гэж дуулдаг биздээ “чи”.Байнга өөртэйгөө зөрчилдөнө.       Болд гуншаа хоолойтой л гэнэ,дууг нь амандаа аялаад л явдагш та нар... Заа бидний дунд хамгийн их байдаг жишээг хэлэе л дээ. 10н жилдээ биднээс доогуур сурдаг сурагч,надаас сагс муу тоглодог байсан тоглогч,ноомой байсан нөхөд чинь эерэгээр өөрчлөгдөж сайн сурч,мундаг тоглож, нүүр хагарсан сайн лектор болоход “ ээээээ энэ муу надаас хуулдаг байсийш, еээ үнэн суга гар байсийшдээ бөмбөгөө авж чаддаггүй, эээ энэ хэзээ ийм болцийм бэ? Амнаасаа үг унагаж ядсан,хүний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй амьтан байсийшдээ” гэдэг. Тэр хүнийг зөв талаараа өөрчлөгдсөн нь сайшаалтай биш гэж үү? Эсвэл тэр хүнийг мөнхөнд тийм муу заяатай нь явуулж хатаах гээд байгаамуу. Яг үнэндээ чи тэр хүнийг муулж атаархаж ярьж байхдаа “би арчаагүй эээ” гээд байгаа байхгүй юу. Би дээрх шиг атаархаж ярьдаг байсаан. Гэхдээ ахиж ярихаа больсон.Би арчаагүйдээ тэр хүний доор орчихсон байж бусдад арчаагүйгээрээ гайхуулах хэрэг байна уу?.Тэгэж ярьсныхаа дараа өөрийгөө нэг толинд хар.

Хэдэн хов живний сайтуудын доорх комментийг бичдэг хүмүүс бол үнэхээр хийх ажилгүй,бүтээх хүсэлгүй, чадваргүй,залхуу, түүнийгээ мэддэг болохоор хийж

бүтээж хөдөлмөрлөж яваа хүмүүст атаархаж,муулж явдаг хүмүүс.Гэхдээ бүтээлч,хөдөлмөрч хүмүүсгүйгээр амьдарч чадахгүй.

 

-        Тэгвэл атаархалыг зөвөөр ашиглавал хэрхэн амжилтанд хүрч сэдэлжүүлж болохыг тайлбарлах гээд оролдоё. Дээрх жишээн дээрээс харахад бид өөрөөс нь илүү гарсан хүмүүсийг дэргэдээ авчирч арчаагүй байдалд байгаа өөртэйгөө жишиж,дэргэдээ авчирч атаархаж байна. Ингээд байвал чи байрандаа л байна. Харин бид яагаад энэ хүн яаж амжилтанд хүрэв? Яавал би энэ хүн шиг болох вэ? Муу новш гээд атаархаад үзээрэй. Чамаас муу хүн чамаас илүү сураад байвал атаархаад,шаралхаад сайн сурчаач.Суга тоглодог байсан залуу Илүү сагс,воллейбол тоглоод охидууд чамайг биш нөгөөх рүү хандраад байвал нэр хүндээ буцааж авахын тул атаархаад бэлтгэлээ сайн хийчээч. Ээрч гацаад байдаг байсан нөхөр уран цэцэн үгтэй,хэлэх гэснээ цэгцтэй зөв хэлчдэг болоод хүмүүс анхаарч сонсдог болцон байвал атаархаж суралцаад хүмүүсийг татдаг болчооч. 

 

 

-        Хүнийг муулах,шүүмжлэх 2 гэдэг тэс ондоо агуулгатай. Муулах гэдэг нь сайн талыг нь олж харахгүйгээр,харахыг ч хичээлгүйгээр өс хонзон,буруу атаач байдлаар хандаж өөнтөгчлөхийг нэг ёсондоо хэлээд байгаа юм шиг байгаам. Шүүмжлэх нь шийдэлтэйгээр муулахыг хэлдийм шиг байгаам / би л тэгэж ойлгодог юм /,тухайн хүний эерэг сайн талуудыг олж харж,харахыг хичээж, хийсэн,хийж байгаа,хийх гэж байгаа үйл хэрэгт шийдэлтэйгээр зөвлөмжтэйгээр муулах нь зүйтэйм болов уу. Хэрвээ та бүтээлч,хөдөлмөрч,ёс суртахуунт хүмүүн бол хүн муулахаас аль болох зайлсхийхийг зөвлөе.Дээрх 2 маань мөн л зөв,буруу атаархалтай холбоотой . Заа тэгээд үнэхээр муу үйл хийцэн авах юмгүй хогийн нөхрийг бол яалтай ч билээ ^^.

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Fri, 21 Oct 2011 02:06:00 -0700 Инээмсэглэл - Юу ч чаддаггүй их зантангуудад зориулав. http://tumenjargal.posterous.com/76360515 http://tumenjargal.posterous.com/76360515

Мэддэгийгээ мэддэг хүмүүс. Эдгээр хүмүүст их зангийн талаар хир,хор халдаахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд чаддаг,бүтээдэг хүмүүс.Мөн “эрхтэй” ч хүмүүс.Гэхдээ үнэн мөн чанартаа дээрх хүмүүс юмыг бүтээж,байгуулж,олж мэдэх тусам “инээмсэглэх” нь элбэг.Гэтэл мэддэгүйгээ ч мэддэггүй “илжиг” хүмүүс хамраа сөхөх нь элбэг болжээ. Анхандаа би өрөвддөг байсаанн. Учир нь би илжигүүдийн нэг байсан болохоор тэр. Гэхдээ 4н сарын хугацаанд ...  Одоо харин бүтээлч хүмүүсийн хийж бүтээхэд нь тушаа болж буй “илжиг”-үүдийн их занд бухимдал төрөөд байх боллоо. Та нарт нь уг нь хийж чадах зүйл байдаг юм ш дээ.Тэр бол инээмсэглэл.Доорх өгүүллэгээр учирлая.

-        Бяцхан охин гунигтай алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

-        Зурвасыг авсан найз нь маш их баярлаж,өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ  харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

-        Хөгшин гуйлгачин тун их баярлажээ.Бүхэл бүтэн 2 өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан,сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

-        Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ.Дулаан оромжид баацагнан гүйж,эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ.Өвгөн байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

Хэрвээ юм бүтээж чадахгүй,хөдөлмөрлөж чадахгүй байгаа бол ядаж хааяадаа инээмсэглээд сурчих. Чин сэтгэлээсээ биш байсан ч хамаагүй.Чи өөрөө л худлаа инээмсэглэлээ мэдэгдэхгүй бол үргэлжилсэн буян болох магадлалтай.Үгүй ядаж хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ инээмсэглээд сурчихаар худлаа инээмсэглэнэ гэж байдаггүй юм дөө. 

Smile-baby


Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Wed, 06 Jul 2011 22:43:00 -0700 Үндсэрхэг үзэл-Ардын урлаг http://tumenjargal.posterous.com/59954172 http://tumenjargal.posterous.com/59954172

Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4

1998 он юмдаг. Аавын маань төрсөн дүүтэйгээ хамтран / Ерөнхий менежмент,үүсгэн байгуулах дийлэнх ажлыг аавын маань дүү гүйцэтгэдэг байсан.Мундаг бизнесмен байлаа / Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Анар” нэртэй жуулчны баазыг байгууллаа. Би өөрийн үеэл Булгантайгаа бүтээн байгуулалтанд маш бага ч гэлээ сэтгэлээрээ туслалцсан билээ ^^.Тухайн цаг үедээ алсын хараатай ирээдүйтэй бизнесийг ах маань эхлүүлсэн байлаа / Монголдоо эхний 5-д багтах жуулчны бааз /. Өнөөг хүртэл үр өгөөжөө харамгүй сайхан хайрлаж байгаа капитал.Үр өгөөжөөс эхлүүлээд хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд энэхүү баазтай маань холбоотой. Хархоринд ирэх болгондоо бааз дээрээ л очихийн түүс. Бааз байгуулагдсаны дараа жилээс ах маань мөн л гүйлгээ ухаан гаргаж жуулчдыг татах нэгэн ажил эхлүүлсэн нь Монгол урлагын тоглолт байлаа.СУИС-н оюутнуудыг авчран бааздаа үнэгүй байрлуулж / өнөөг хүртэл / харин тоглолтын орлогыг оюутнууд өөрсдөө авна.Миний санахаар сургалтын төлбөрөөс гадна жилийн байрныхаа төлбөрийг өлхөн хийчхээд явдаг байсан санагдана.Тэрхүү оюутнуудаас одоо Морин хуурын чуулгат 5 6н хүмүүс орсон байгаа. Урьд нь телевизээр л үздэг үзэх үзэхдээ цагаан сар,наадам гэх мэт уламжлалт баяруудаар халит сонсдог байж. Яг тэрхүү яг үеэс Монгол урлагын тоглолтыг амьдаар үзсэн 1999 оноос ямархуу гайхамшигт,агуу урлаг болохыг нь ойлгож мэдэрч эхэлсэн билээ. Би магадгүй зуны 3н сардаа нийт 31н удаа үздэг / сүүлийн жилүүдэд эрс багассан. Ингээд бодохоор би 4000 гаруй удаа үзсэн байгаа юм: Гэхдээ би хэзээ ч уйдаж байгаагүй.

            Заа агуу гэдгийг нь би гадаад хүмүүсийн авсан сэтгэл хөөрөл мэдрэмжээр батлах гэж оролдое. Би үзэхдээ жуулчдын гаргаж буй сэтгэл хөөрлийг байнга ажигладаг. Тэд мэдээж анх удаа монгол урлагын тоглолтыг үзсэн байж таараа. Гэтэл аль ч гадаад жуулчин монголчууд бид ч орно,бусад орны үндэсний урлагын тоглолтыг анх удаа үзэхдээ сэтгэл хөөрлөөр,кайф авж үздэг билүү. Бүр дуурь,балетийг хүртэл анх үзэхэд эвшээлгээгүй хүн гэж бараг үгүй. Нэгэн Итали эр хүртэл өөрөө тэгэж хэлсийм шүү. Заа эхний бичлэгийг сонирхоцгоое.

Тайландын ардын урлагийн нэгэн хэсгээс:


x202athailand_traditional_musicx202crlm_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202athailand_traditional_musicx202crlm_360P_50%Trial.mp3 (2.75 MB)

Японы ардын урлагийн нэгэн хэсгээс


x202aUmekichi_traditional_Japanese_music_SXSWx202c_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aUmekichi_traditional_Japanese_music_SXSWx202c_360P_50%Trial.mp3 (2.25 MB)

Хавайн ардын урлагийн нэгэн хэсгээс


x202aHawaii_Dancex202crlm_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aHawaii_Dancex202crlm_360P_50%Trial.mp3 (373 KB)

Шотландын ардын урлагийн нэгэн хэсгээс


x202aScottish_folk_musicx202crlm_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aScottish_folk_musicx202crlm_360P_50%Trial.mp3 (2.22 MB)

Африкийн ардын урлагийн нэгэн хэсгээс


x202aAFRICAN_MUSIC_AND_DANCE_TRADITIONAL_RHYTHM_PE_480P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aAFRICAN_MUSIC_AND_DANCE_TRADITIONAL_RHYTHM_PE_480P_50%Trial.mp3 (526 KB)

Дуурийн нэгэн хэсгээс


x202aITALIAN_OPERAx202crlm_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aITALIAN_OPERAx202crlm_360P_50%Trial.mp3 (344 KB)

Би бусад орны соёлыг ардын урлагийн муу,аялгуу муутай гэжгаан биш. Мэдээж тухайн орны уур амьсгал,зан үйлийн хүмүүсийн онцлогтоо тааруулсан гайхамшигт урлаг. Гэхдээ бид анх удаа үзэж сонирхоход магадгүй байнга үзээд байхад ч та ойлгохгүй байж магадгүй. Нэг урлаг судлаач Ирланд залуу манай бааз дээр ирж Монгол урлагийн тоглолтыг үзсэн юм. Тэгээд би орчуулагчтай нь хамт хэсэг ярьж сууваа. Тэр залуу хэлэхдээ: "Би Зүүн өмнөд азийн орнуудын урлагийг сүүлийн 6н жил судалж байна.Судлаачын хувьд 6н жил гэдэг бага хугацаа. Гэхдээ би чамгүй олон мэдээлэл өгөгдөл цуглуулсан. Танай Монголд байгаа гээд Монголын урлагийг одоо магтах гээгүйм шүү.Үнэндээ хамгийн сонсголонтой,аялгуулаг нь Монгол урлагийн тоглолт.Одоогоор би 34н орны урлагийг судлаад байна.Хэлэхэд ичмээр ч би дуурийг анх үзэхдээ унтаж байсан хэхэ. Танай уртийн дууны утга найруулагийг нь сайн ойлгоддоггүй ч аялгууг нь сонсохоор нэг тайвшираад байдаг юм. Гэхдээ надад Оросын ардын дуу,бүжиг илүү таалагддаг" гэж билээ.Энэ мэт би олон гадаад хүмүүстэй ярилцсан.Хий дэмий сагсуурч бүгд л Монголтой холбоотой болгож хөөрдөг,бараг бүгд Монголоос үүссэн гэж хашгичдаг,Дэлхийн талыг эзэлсэн гэж онгирдог хүн би биш. Би Монгол гэх бодитой зүйл дээр итгэж сагсуурч,онгирч,бахархадаг хүн.Үүний нэг нь Монгол урлаг

Заа Тэгвэл энэ чинь одоо Монгол урлаг / Анар бааз дээр тоглодог хамтлагийн тоглолтоос хагасыг нь толилуулая.12н жил энэхүү тоглолтыг үзэхдээ уйдаагүй. Гадаад хүмүүс дахиулж үздэг юм.Монголшуу ухаантайм бол бүтэн үзчихнэ биз /

x202aTrip_To_Mongolia_Traditional_Music_Culture_360P_50%Trial.mp3


http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aTours_In_Mongolia_Traditional_Music_Culture_360P_50%Trial.mp3 (2.66 MB)

Заа энэ бол Морин хуурийн төвөргөөн гэдэг алдарт хуурийн гоцлол

x202aMorin_Khuur_Tuvurguun_Mongolian_traditional_m_360P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aMorin_Khuur_Tuvurguun_Mongolian_traditional_m_360P_50%Trial.mp3 (1.71 MB)

Монголын ардын урлагаас өөр орны ардын урлагийн хөгжим дуурийн ая,тоглолтуудаас тоглосоныг нь мэдэхгүйм байна.Жинхэнэ огшитол авнадаа харин ч ...


x202aPirates_of_the_Caribbean_OST_720P_50%Trial.mp3

http://posterous.com/images/filetypes/mp3.png

Click here to download:

x202aPirates_of_the_Caribbean_OST_720P_50%Trial.mp3 (1.23 MB)

Яахуу улс орны минь хөгжил тааруу,авилгалд идэгдсэн хөгжих гэж буй буурай орон ч гэлээ бидэнд үлдсэн томоохон агуу соёлууд бий. Түүх түүх л гээд байдаг. Яг үнэндээ бидэнд үлдсэн нь газар нутаг,хэдэн балгас. Харин түүхээс минь бодитойгоор гайхамшигтай үлдсэн соёл нь Монгол ардын урлаг. Зөвхөн монголчууд бид сонсож биширдэг биш,монгол урлагийн тоглолтыг үзсэн жуулчид бүр биширдэг юм. Би 12н жил 4000 гаруй удаа үзэхдээ ажиглалт хийсэн хүн. Өглөө болгон сонсож сэрдэг Швед хүн цаана чинь байна. Хөөмийг анх удаа үзээд амандаа юм хийчихэж гэж амыг нь шагайж харсан хүмүүсийг би харсан,2хон утсаар дуурь тоглож байгааг бишрээд мөн гутарч бухимдсандаа тоглолт хаяж явсан Итали хүнийг би харсан,уртын дуу сонсоод ихэрч татаж уйлсан Япон өвөөг би харсан,уран нугаралтыг үзээд харж чадахгүй хурууныхаа завсраар үзсэн жуулчдыг би харсан.Нүд үнэн чих худал.  Тиймээс өөрсдөө жуулчидтай хамт нэг удаа зориод тоглолт үзвээс миний гайхуулаад байгаа зүйлд маань итгэх болно.

Залуустаа хандаж хэлэхэд би азтай одтойдоо,боломж таарсандаа монгол урлагийнхаа тоглолтыг эрт үзэж амжижээ. Харин та нар минь өөрсдийн гэж үлдсэн Монгол урлагийн тоглолтыг үзэж сонирхож судалж,хамгаалж,кайф авдаг байгаасай гэж хүсч байна. Саяхан манай найзууд бөөнөөрөө Морин хуурын чуулгын тоглолтыг үзэн биширч,уйлж гарч ирсэн байна лээ. Тэд урьд үзэж байсан бүх тоглолтуудаас хамгийн гайхалтай нь гэсэн сэтгэгдэлийг хэлсэн. Энэхүү бахархам агуу соёлоо түгээн дэлгэрүүлж,хадгалж үлдэн хамгаалах нь бидний үүрэг. 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Sat, 04 Jun 2011 10:21:00 -0700 Аминч үзэл-Бидний оршихуй / Маш богинийг оруулав / http://tumenjargal.posterous.com/55643290 http://tumenjargal.posterous.com/55643290

Хүүхэд насанд,10н жилд хүмүүсийн хамгийн ихээр жигшэн ярьж,ийм л зантай байхгүй мэт ярьдаг байсан зан араншин нь хувиа хичээсэн, "Амиа" гэж нэрлэгдэх зан ааш. Энэ л занг бусад муу муухай бүхнээс илүүд жигшэн,ийм зантай хүүхэдтэй төгсөх хүртлээ нийлж чаддаггүй зайгаа барин сурдаг байж... Би ч мөн ялгаагүй. Гэвч миний бие хүний сайнтай муутай нөхөрлөж,жаргаж зовж,ууж идэх бүрдээ нэг л зүйлийг ойлгож өөрийнхөө өчүүхэн оюун бодолдоо итгэл үнэмшилтэй боловоо. egoism хүн оршин тогтноход нөлөөлсөн ганц хүчин зүйл гээд байгаам шүү сүүлийн үед эрдэмтэд.... Яагаад?


 

- Хүн гэдэг амьд биетийн амьд байгаа гол хүчин зүйл,утга учир нь кайф,аз жаргал. Хүн анх орчлонд амьд биетийг олоод ганцаараа жаргалтай явж болох л байсан. Гэхдээ богино хугацаанд. Урт хугацаанд жаргалтай байх гэдэг чин хүсэл.  Иймийн тулд өөртөө адилхан бие мах бодьтой,ижил сэтгэхүйтэй амьтантай хоршин хамтран амьдравал урт хугацаанд аз жаргалтай,баталгаатай амьдарч болох юм гэсэн аминч үзэл дээр гэр бүлийн зохион байгуулалт үүссэн болов уу. Эрэгчин ганцаараа амьдарвал яахуу ан хийнэ,гэхдээ хувцас оёод байх боломж болон цаг байхгүй.Эмэгчин ан хийнэ гэхэд хэцүү,гэхдээ дулаан явах хувцас оёж чадна. Ийм л давуу талууд болон хэн хэнтэйгээ байвал бие биедээ кайф бэлэглэж болох "аминч үзэл" дээр тулгуурлаж,эрсдэлийг тооцоолж анх гэр бүл үүссэн байж магадгүй. 

-Өнөөгийн нөхцөл байдалд аваад үзье. Найз. Бага насандаа бид өөрийнхөө зан араншинд таарч тохирохгүй хүнтэй хүчлэн байн найз болдоггүй л байх. Яг л хамт байхад зан ааш нийлдэг,тоглоход санаа нийлдэг тийм л хүнтэй нэгдэн найз болцгоодог. Энэ найз болох харилцаанд би "Бат" гэдэг хүнийг бодож найз болоогүй. Би зөвхөн надад л хамт байхад аз жаргалтай байдаг болохоор би найз болохыг хүссэн. "Бат" ч гэсэн ялгаагүй надтай байхдаа өөрт нь кайфтай байдаг болохоор эргэж холбогддог. Гашуун үнэн. Том болсон,оюутан болсон ямар ч ялгаагүй үзэл бодол,санаа нийлсэн тийм л хүмүүстэйгээ найзалдаг нийлдэг. Өөрийнхөө найзуудыг хараарай,анх яаж нийлснээ бодоорой. Би "Бат" гэдэг хүний сэтгэлийг бодсондоо найзлаагүй. Тэр хүнтэй оюутан цагт нийлж юм ярьхад,хамт байхад зөвхөн "БИ" гэдэг хувь хүнд кайфтай,аз жаргалтай байдаг болохоор л тэр миний сайн найз,би түүний найз. 


-Хайр дурлал-д бол бүр ойлгомжтой гарч ирнэ. Хосууд нэгэндээ хайраа өгөлцөж,авалцахдаа аль алиндаа кайфтай бдаг болохоор л хосууд гэсэн статуст байгаа хэрэг. Салдаг шалтгаан нь маш энгийн. "Чимгээ"-н нэг зан нь надад аз жаргал өгөх бус зовлон,уур бухимдал төрүүлдэг.Салахыг бодох энэ цаг үед хайртай гэж боддог хүнээ өчүүхэн төдий ч боддоггүй. Өөрөө аз жаргалгүй байгаа учир өөртөө өчүүхэн хэр буртаг ч халдаадаггүй. "Хайр"-т жинхэнэ утгаараа гол тулгуур хүчин зүйл нь аминч үзэл болдог.Үнсэлцэхэд та түүнд нэн тэргүүнд тэрэнд ямар мэдрэмж төрж байгаа нь чамд боддог гэж үү,бэлгийн харьцаанд ороход түүнд ямар байгааг нэн тэргүүнд боддог юм уу. Заа бүр муухайгаар хэлэе. Найз охин,банди нь эдгэрэшгүй өвчин зовлонтой болсон ч эцсийг нь хүртэл хамт байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн тогтож байгаа шалтгаан нь аминч үзэл.  Хайртай хүнийх нь өвчин зовлонд хүн чанар таталж байгаа нь 10%,үлдсэн 90%-нь хайртай хүндээ үнэнч байснаар өөрөө өөртөө аз жаргал өгч байгаа кайф. Тэр хүнийг үнэнчээр хайрласандаа сэтгэл хангалуун явах хүн чанартай бахархасан "аминч үзэл". 

Egoism1

 

-Хүмүүсийн шашин шүтэх сайн үйлсийн аян,тэтгэлэг,хандив тусламж буяны үйл өгдөг нь ч мөн аминч үзэлтэй холбоотой. Маш энгийн... "Би энэ өвчинтэй хүнд тусласнаар миний буян арвижиж ирээдүйд эргэж буян ирэх болно" гэсэн аминч үзэл, Муухай сонсогдож байна уу? Яг үнэндээ буяны үйлийг яах гэж хийдэг юм.Хүн өрөвдсөндөө юу? Хүнийг хайрласандаа юу?. Мэдээж нөлөөлөгч хүчин зүйл болно.Гэхдээ гол нь тэр хүнийг хайрласандаа бус,өрөвдсөндөө бус. Буян үйлдэх нь 1-д сайн үйл,буян арвижна. 2-д Би зовсонд хүнд туслаж байгаа нь бахархах сэтгэлийг төрүүлж байна.Хүн өөрөөрөө бахарна гэдэг цэвэр аминч үзэл. 

 

Заа аминч үзлийн талаар маш ойлгомжтой тайлбарласан ном,хэвлэлийг үзэе гэвэл Адам-н суу алдарт номонд хангалттай бий. Мунхаг би далдагнаж юу байдгийг нь дурьдаад яахав. Бүр дэлгэрэнгүй аминч үзлийг өгүүлэе гэснээ 1-д хүмүүсийн бухимдлийг төрүүлчих байх гэж айлаа./ Эрсдэлийг бодсон аминч үзэл /. 2-д найз нар минь намайг буруугаар бодох вий гэж айв / хамт олонгүй болох вий гэсэн аминч үзэл /. 3-д эхнэр болох хүн маань уншчих вий гэж айв / амьдралын гол утга учраа алдах вий гэсэн аминч үзэл / -ээс болоод урьд нь бичсэн зүйлсийнхээ 20%-г орууллаа. Гэхдээ би ухамсарт,хүмүүжилт хүмүүн учир хүнд хоргүй,гэмгүй үнэнч ХУВИА ХИЧЭЭГЧ билээ би. 

 

/ Аминч үзэл нэг л зүйл дээр устаж үгүй болдог гэдэгт харин итгэдэг. Тэр нь гэр бүл үр хүүхэд. Дамаан үр хүүхэдтэй болсноос хойших үе. Бидний аав ээжийн хөдөлж хөдөлмөрлөж,түүнээсээ кайф авж буй нэг л утга учир нь бид. Монголын "металл" зүйр үгүүдэд тодхооннн өгүүлцэн байгаа. "Үртэй хүний гол 7 тасардаг"-Уг нь бол нэг л тасрах учиртай,тэвчээрийн хязгаар гэж хүртэл ярьдаг. "Үхэвч үр харам"-Ээээ бурхан минь хамгийн хүнд "металл" зүйр үг шүү,тайлбарлах үнэндээ илүүц. Дэлхийн сөнөж буй,дайн гарч буй кинонуудад тухайн хүний үхэл өөрт нь ямар ч хамаа алга зөвхөн үр хүүхэд,гэр бүлийнхээ төлөө амь хайргүй тэмцдэг. Хүүш үүнийг эрт ажигласан мафийнхний дарамталдаг №1 арга нь гэр бүл,үр хүүхдийг рекетлэх гэж байгаам. Бүр ойлгомжтой. Тэгэхээр хүн үр хүүхэдтэй болох цаг хүртэл аминч үзэл тулгуур нь болдог байх нь /

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 17 May 2011 22:22:00 -0700 Гэрэлт зулын ёслол-Төрсөн сэтгэгдэл http://tumenjargal.posterous.com/53472202 http://tumenjargal.posterous.com/53472202

5-р сарын 17н. Бурхан багшийн их дүйцэн өдөр. Ямар өдөр гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно орхие. Гэрэлт зул өргөх ёслолд клубээрээ / Парагон 13-http://www.facebook.com/Paragon13club / сайн дураараа оролцлоо. Ёслол болохоосоо урьд өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан,заа бүр урьд өдөр нь маш халуун бүгчим байлаа. Гэвч урьд урьд  жилүүдийн энэхүү өдрийг санавал цаг агаарын эрс өөрчлөгдөж бороо цас гэх мэт үзэгдлүүд болдог,их сонин. Энэ жил ч ялгаагүй уг нь бороотой гэж байсан боловч өглөө тэнгэрт бүртийх ч үүлгүй байлаа.Гэвч их сэрүүхэн.Чухам яагаад энэ өдөр ингэж цаг агаар эрс тэс болдог юм бол.Яахав би бодохдоо бурхан багш энэхүү өдөр үнэхээр буян үйлдэж,сэтгэл санаагаа ариусгаж сайн сайхныг хүссэн хүмүүсийн тэвчээр хатыг шалгаж байгаа хэрэг юм байна гэж өчигдөр бодлоо.Хүмүүс хэдий даарч чичирч байвч нүднээс нь бухимдал,уцаарыг би ер олж харсангүй.Үнэхээр л сүсэг бишрэл,итгэлдээ үнэнч байгаа нь харагдлаа. Ямар хүйтэн юм бээ? гэж чичирч байгаа мөртлөө бүгд л мишээцгээх юм. Гайхалтай. Гэхдээ миний хамгийн гол сэтгэл хөдөлсөн зүйл гэвэл-Залуус. Ёслол болохоос 7 хоногийн өмнө IBS болон Сэтгэл амирлал сангын тэргүүн Мөнхөө ахтай уулзаж байхдаа "Энэ жил залуусыгаа ихээхэн оролцуулмаар байна,Яагаад заавал дан настай хүн сүсэглэх ёстой гэж,буян номын ажилд нас тогтсон хүмүүс л харагдах юм,хүн хөгшрөөд ирэхээрээ ухаараад шашин шүтэж,буян үйлддэг энэ ёсыг халмаар байна" гэх мэт саналуудыг түлхүү ярилцаж байлаа. Энэхүү яриагаар настай хүмүүсийн шашин шүтэх нь буруу этр гэсэн агуулгатай зүйл илэрхийлэхгээгүй юм шүү. Гол нь залуусыгаа ёс суртахуунтай байлгах гэдэг зүйл дээр голлож оролцоог нь нэмэгдүүлэх гэсэн санаа.Манай клуб ч хамтарч ажиллахдаа "Шашин" бус "Ёс суртахуун" гэдэг зүйл дээр санал нийлж сайн дураараа оролцохоор болсон юм. Тэгээд бид залуустайгаа их ярилцаж үзлээдээ."Залуу хүн гэхээр ёс суртахуун,буяны ажил гэх мэт зүйлсээс хол байдаг зүйл биш,харин ч залуугаасаа оролцвол зөв хүн болж зөв үлгэр дууриалал үзүүлнэ",  "Чи аав ээжээсээ хүүхдийн төрсөн өдрийн мөнгө биш буяны ажилд оролцох урилгын мөнгө гуйвал үгүй гэхгүй","Чиний шоуны мөнгөний 50% шүү дээ" гээд л ярьж өгсөн. Заа миний хувьд нийт ярилцсан залуусын 30%-нь хүлээж авсан,зарим нь илт буруу зүйл яриагүй болохоор толгой дохиод өнгөрсөн,үнэхээр завгүй нэг нь шулуухан хэлцэн. Сэтгэлээр унасоон унасан. Энэ буруу соёл,нийгмийг яамаар ч юмбдээ. Хүн гэдэг амьтан нэг бол гэр бүлтэй болоод үр хүүхдийнхээ төлөө,нэг бол настай болоод ирэхээр там руу уначихгүйг хичээж л буян үйлдэж,шашин шүтдэг юм байна л даа гэж... Ёслол эхлэх гээд сайн дурын оюутнууд,зохион байгуулагчид гээд гүйлдээд л байлаа. Хүмүүс орж эхэллээ. Урд эгнээгээр нөгөө л нас тогтсон хүмүүс,өндөр настангууд үр хүүхэдтэйгээ,Заа хааяа нэг миний таньдаг залуус / манай сургуулийн /. Хэсэг зуур сайн дурын оюутнуудаа ингэ тэнгэ гээд гүйж байтал хүмүүс нилээд дүүрээд ирвээ. Хүмүүс дундуур алхлаа,ажиглалаа. Хүүеээээ нийт ирсэн хүмүүсийн бараг 80%-нь залуус маань байлаа.ВОУУУВВВ. Сэтгэл нэг л амраад явчих шиг. Яахуу би сүртэй хандсан санагдаж байгаа байх. Гэхдээ л би их баярласан. Энэ нийгмээс миний санааг хамгийн зовоодог сегмент нь залуус.Яагаад гэвэл Энэ эх орны ирээдүй нь бид. Хүлээлт муу байжгаад гэнэт давбал яаж баярладаг билээдээ тэгж л баярласан. Зул хөөрлөө. Хамаг зовлон аваад явчих шиг болоод,эрч хүч дүүрээд,даарч байсан биеэ итгэл,хүсэл,тэвчээрээрээ дулаацууллаа. Залуус маань Ирээдүй рүү хүслээ илгээлээ

Untitled

 

/ Нээрээ  Ёслолд ирсэн хосуудыг хараад сэтгэл хөдлөсөн шүү,ёстой л 2уулаа гэсэн юм шиг бие,биеэсээ дулаацуулаал яааая.Хос залуус маань хайрын дурсамждаа үлдээх хамгийн сайхан мөч өчигдөр байсан гэж хэлмээр байна. Бусад ирээгүй хосууддаа хэлэхэд үзвэр үзэх,зугаалахаас илүү романтик үйл явдал гэрэлт зулын ёслолд болдог юм байна лээ шүү. Хамтдаа бясалгаж сэтгэлээ ариусгаал,Хамтдаа зулаа асааж хүслээ нисгээл,заа бүр эрчүүдэд эр хүн гэдгээ харуулах бүр сайхан боломжтой.Даарахад нь Цамцаа өгөөд л ,өөрөө даараад байвал  тэвэрч дулаацуулаал хэхэхэхэ. Өчигдөр байсан хосууд минь үлгэр жишээ сайхан Монгол гэр бүл болохыг ерөөе  / 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 11 Apr 2011 07:43:00 -0700 ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ / хэсгээс / http://tumenjargal.posterous.com/49213112 http://tumenjargal.posterous.com/49213112

Оюу толгой гэж саалийн үнээ гарж ирсэнээс хойш үндсэрхэг үзэл гээч юм нь яасан ч сүрхий хүмүүсийн сэтгэлзүйг өөрчилж,өдөөж,сэргээж өгөвдөө. Хэзээ л ийм байлаа гэмээр ... Энд тэндгүй баахан хөдөлгөөн бий болж  харийн соёлыг үгүйсгэж,харийн хүн Монголын баялагийг идэж уулаа дуусгалаа гэх мэтээр Эх орноо өмөөрөн,хамгаалах болсон.

Баялаг-Баялаг ямар үед жинхэнэ "Баялаг" болох вэ?газар дээр гарч ирээд бүтээгдхүүн болсон үед.Бэлэн болсон бүтээгдхүүнийг хэрхэн гаргаж ирэх вэ? олборлолтоор. Олборлолтыг хэн хийх вэ? Монголчууд лав биш. Би Монголынхоо баялагыг ухаж түнхээд,бүгдийг нь олборло гэжгаан биш. Харин ашиглах боломжтой орд газраа ашиглах л хэрэгтэй..Магадгүй 30,40н жилийн дараа бидний харамлаад байгаа зэс,нүүрсийг орлох бүтээгдхүүн гараад ирвэл бидний баялаг үнэгүйдэх аюултай. Ашиглахад харин бидний хүч үнэхээр хүрэлцэхгүй. Ийм үед яах вэ? гадны хөрөнгө оруулалт л чухал. Яг л бид өөрсдийн шийдэж чаддаггүй байсан асуудлаа харийхнаар хийлгэдэг байсан үе шиг. Гадны хөрөнгө оруулалтаар уурхайгаа ашиглахыг зарим нэг улс төрийнхөн "Үндсэрхэг үзлийг" буруу ашиглан бидэнд юу ч хүртээлгүй юм шиг ард түмэнд түгээж байна. Хөрөнгө оруулалт орж ирснээр бид технологитой болно,ажлын байртай болно, бүр хамгийн чухал боловсон хүчинтэй болно. Бид өөрснөө ухахад хөрөнгө мөнгө,технологи байдаггүймаа гэхэд мэргэжлийн боловсон хүчин байхад арай өөр. Ядаж бидний боловсон хүчинд тулгуурлан богино хугацаанд хөрөнгө босгоход арай дөхөм. Гэтэл бид африкийн орнууд шиг байж бүгдийг хөөх гээд байдаг.

Нөгөө л нэг Түүхээ сөхөе. Манайх ийм хаалттай улс гүрэн байсийм гэж үү. Дэлхий даяараа шашнуудын урсгал хүчээ авч нэгнийгээ үздэггүй байсан тэр үед дэлхийн бүх шашин Улсын маань нийслэлд амар тайван оршин байдаг байлаа. Худалдаа хийхэд хөлсний цэрэгээр хамгаалуулан явдаг байсан тэр үед манай Торгоны замаар амьсгаа уужуу явдаг байлаа. Нүүдэллэхээс өөрийг мэддэггүй өвөг дээдэс маань харийн соёлоос хэрэгтэй гэсэн зүйлсээ авсаар л ирсэн.Яг л өөрсдийн соёлд тохирсныг нь.Хаа байсан 13р зуунд орон орны хүмүүс эх нутагт минь ирснээр бид эрдэмтэн,мэргэд,технологи байхгүй юм байхгүй л болсон үе шүү дээ / Гэм нь Манж,Гамин,Орос дарлуулаад юу ч гүй үлдцэн болохоос/ Бидэнд өчнөөн сайхан зүйл наалдаж үлдсэн шүү дээ.Мөн соёлоо ч гэсэн сайхан авж үлдсэн.Ингээд бодохоор яг л соёлдоо харшлахгүйгээр авах гээхийн сайхан ухаанаараа дэлхийн соёлтойгоо хөл нийлүүлээд л яваал байсан байгаам. Гэхдээ бид үндсэрхэг байсан уу? мэдээж байсан. Бидний цусанд аяндаа бий. Гэхдээ одоогийн энэ үндсэрхэг үзэл биш. Дэлхий бөөрөнхий биш болсон,даяаршлагдсан энэ зуунд бид бусдаасаа тусгаарлагдаж,хөөж тууж эсэргүүцдэг нь харин Эртний нүүдэлчдийн ухамсар ухаанаасаа дор байгаам биш үү. Бид одоогийн энэ үндсэрхэг байснаараа соёлоо авж үлдэж чадаж байгаамуу тэгээд... Ичиж хэлий Жишээ нь: одоогийн залуус бид цагаан сарын ууц тавих ёсоо мэдэхиймуу,наадмаар ямар,ямар насны морь уралддагийг мэдэх хүн хэр их байна,Бэр гуйх ёсоо хэр мэддийн бол,.Би ч мэддэггүй байсан заримыг нь саяхныг хүртэл...үнэндээ өөрөөсөө ичиж явдаг.Бүр гүнзгий биш юмаа гэхэд суурь соёлуудаа мэдэх л ёстой заавал.Гэтэл Эртний уламжлагдаж ирсэн энэ соёлоо мэдэхгүй байж,бусдын соёлоос зулгаадаг байж үндсэрхэг үзлээ ингэж буруу ашиглахын хэрэг байна уу.Энэ үндсэрхэг үзэл мөн үү. Япончууд биднийг бодвол жинхэнэ Үндсэрхэг ард түмэн. Тэд яг бидэн шиг юуг ч нээгээгүй,юуг ч бүтээгээгүй. Гэхдээ бүгдийг хамгийн сайн чадна. 2 солонгосын дайн дээрээс олсон мөнгөөрөө бүх оюутнуудаа харийн соёл руу илгээсэн. Тэд Шотландаас вискиний,Хятадаас торгоны / Ходоодондоо нууж авчирсан-өөрөө үхсэн / Америкаас техникийн гээд бүх технологийг авчирсан. Гэхдээ тэд эх орноо гэсэн үндсэрхэг үзлээрээ авчирсан. Одоо хэрнээ соёлоо маш сайн хадгалж авч үлдсэн хамгийн мундаг хөгжсөн орон. Бид соёлоо арай ядан авч явжгаа хэрнээ хөгжил буурай. 

 

Үнсэрхэг үзлийг үгүйсгэж байгаан бишээ. Харин зөв илэрхийлээсэй гэж хүсэж байна. Газар шороогоо ухаж түнх гэжгаан биш ашиглах боломжтой газруудаа хамтран ашиглах л хэрэгтэй бид юучгүй учраас. Гадны соёлоос авахыгаа ав,хаяхыгаа хая.Өөрсдийн соёлоо гол нь авч үлд. 

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Sat, 19 Mar 2011 09:19:00 -0700 Аз уу? хувь заяа юу? / Тусгаар тогтнол / http://tumenjargal.posterous.com/46533886 http://tumenjargal.posterous.com/46533886

Монголынхоо хувь заяа,азын талаар дурьдахаас өмнө хэдэн товч мэдээлэл үзүүлий.

ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ 10н ҮНДЭСТЭН- "Тайм" сэтгүүлийн нэрлэснээр

1.Шотланд-1707 онд Их Британийн парламентаар 2 улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж,зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харьяат болсон./ Яагаав Braveheart гээд кино байдаг даа / Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үе үедээ буухиалж ирсэн юм.1999 онд анх удаа Шотланд үндэстэн анх удаагаа парлатментийн сонгууль явуулсан байна.Гэвч Шотландын парламент нь орон нутгийн чанартай бөгөөд Вэстминстерийн эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж чаддагүй.Жишээ нь : Британид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахад шотландчууд эсэргүүцэх боломж байдаггүй.

2.Баск-1945-1975 онд Испанийн засгийн эрхийг барьж байсан Франциско Франкогийн хатуу бодлогын үед баскуудыг үндэсний хэлээр сургалт явуулах,хүүхэддээ нэр өгөх,өөрсдийн хэвлэлтэй байхыг хориглосон нь ЭТА гэж олонд танигдсан бүлэг үүсэж,алан хядах үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Испанид ойролцоогоор 3 сая орчим баск байдаг бөгөөд Францад ч цөөнгүй бий.Тэмцлийн үр дүнд 820 хүн амь эрсдэж өөртөө засах орны статустай болсон ч тусгаар улс болох сонирхол нь унтраагүй.

3.Төвд-1949 онд Мао Зэдунтай "Төвдийг тайван замаар чөлөөлөх нь" гэрээ байгуулсны дараагаас Төвд албан ёсоор БНХАУ-гийн мэдлийнх нь болсон гэж үздэг.Сүүлийн үед саармагжих төлөвтэй байгаа төвдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Далай ламын дэмжлэгтэйгээр дахин сэргэсэн нь хятадуудыг багагүй сандаргаж байгаа.

4.Өмнөд Осети-Аланы удам осетичууд тусгаар тогтнолын төлөө хамгийн тууштай тэмцэгчид.ОХУ Гүржийн заагт орших энэхүү үндэстэн 2008 онд тусгаар тогтнолоо олохоор тэмцсэн ч санасандаа хүрч чадаагүй.Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Никарагуа,Венесуэл,Науру улсууд хүлээн зөвшөөрсөн хэдий ч "Оросын ард нуугдаж,Москвагийн кнопоор ажилладаг" гэж үзэх улсууд ч бий.

5.Квебек-Квебекчүүд 18-р зууны үед Их Британийн колони байгаад өдгөө Канадын мэдэлд байх болсон.Тэдний 85% нь францаар ярьдаг бөгөөд тусгаар тогтнолд уриалсан түүхэн үг нь хүртэл францаар ( "Je me souven" буюу " Би дурсана" ) байдаг аж.1980,1995 онуудад тусгаар улс болох оролдлогууд олноор гарч байсан ч 1995 онд бүх нийтийн санал асуулга явуулж 7,5 сая иргэний саналаар Канадын нийтийн танхим улс доторх үндэстэн гэдгийг нь л хүлээн зөвшөөрсөн юм.Квебек нь Канадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар арвин нь тусгаар улс болоход нь садаа болдог байна.

6.Баруун Сахар-Испанийн колони байсан Баруун Сахар өдгөө Мавритани,Марокко,Алжир улсуудын хараанд байдаг бөгөөд НҮБ-ын хяналтад байдаг бүс нутаг юм.Өнгөрсөн 11-р сарын бослого,тэмцлээр 12 000 гаруй хүн амь үрэгдсэн байна.1991 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид мароккочууд хяналтаа тогтоох болсон.

7.Каскадын Бүгд Найрамдах улс- нь өдгөө Британийн Колумб,Орегон,Вашингтоны хяналтад байдаг 14 сая иргэн бүхий том үндэстэн хэдий ч тусгаар тогтнолын тэмцэл нь удаа дараа амжилтгүй болж байсан.Өөрсдийгөө Каскадын бүгд найрамдах улс гэж нэрлэдэг ч албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй.Үндэсний статустай байдаг ч эдийн засгийн хувьд тогтвортой,"Майкрософт","Амазон","Старбакс"-ын салбар үйлдвэрүүд байдаг.

8.Падани-14 жижиг угсаатан бүхий Падани үндэстний тусгаар тогтнолын асуудал сүүлийн үеэс л яригдах болсон юм.Эртний Ромын үеэс улбаатай гэгддэг ч 19-р зууны сүүл хагасаас Италийн мэдэлд орсон.1991 онд Лега Норд улс төрийн бүлэглэл бий болсноор Амберто Боссигоор толгойлуулсан хүмүүс тусгаар тогтнолын асуудлаар тууштай тэмцэж байна.Тухайн үед өөрсдийн гэсэн туг сүлдтэй ч болсон байв.Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж.

9.Бүгд найрамдах Вермонт улс-Дюкийн их сургуулийн профессор Томас Нэйлор 2003 онд Бүгд найрамдам Вермонт улс нь тусгаар болж яагаад болохгүй гэж гэсэн нийтлэл бичжээ.Гэвч үүнээс өмнө тус үндэстэн тусгаар улс болох талаар арга хэмжээ авч байгаагүй гэвэл тийм биш.18-р зууны үеэс эхлэн тусгаар улс болохоор зорьж байгаа юм.1791 оныг хүртэл 14 жилийн турш л Вермонт тусгаар байсан бөгөөд тухайн үедээ АНУ-н нэг муж болжээ.

10.Курд-Иран,Ирак,Сири,Туркийн нутагт 30 сая курдууд амьдардаг учраас тэдний тусгаар тогтнол бол яах аргагүй чухал асуудал.Гэвч шинжээчдийн үздэгээр дээрх нүсэр бүрэлдэхүүн нь өдийг хүртэл тусгаар улс болж чадаагүйн үндэс болдог аж.1840 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл гаргасныг туркууд зогсоож байв.Үүний дараа 1908,1939,1945 онд дахин бослого гарсан ч  нийт үндэстнээрээ оролцож чаддаггүй,хагаралтай байдал нь өнөөг хүртэл тусгаар тогтнолых нь тушаа болсон гэж үздэг.Курдын ажилчдын намын 1970 оны тэмцэлээр 30 000 гаруй турк амь үрэгдсэн нь курдуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ.

 

Ямар азаар 2 700 000-н Монгол үндэстэн 2000н жилийг туулсаар өдгөө Тусгаар улс болж чадваа. Хүннүгээс Их монгол улс хүртэл Сүмбэ,Нирун,Түрэ,Уйгур,Хиргис,Кидан гээд 6н үндэстэн,залгуулаад Манж,тэгээд Орос ах нар...... Тусгаар улс гэдэг ямар их үнэ цэнэтэй эрхэм зүйл болохыг дээрх үндэстнүүдийн тэмцэлээс харж болно. Бид үнэхээр азтай.Магадгүй бид  "Тайм" сонины нэрлэсэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10н үндэстэнд Монгол гээд 2 700 000-н үндэстэн "Орос,Москвагийн кнопоор ажилладаг,Сталины хатуу бодлогоор үндэсний хэлээрээ сургалт явуулахыг хорьсон,Хятадад олон нийтийн газар тамхи татахыг хориглоход Монголчууд эсэргүүцэх боломж байдаггүй,Монгол нь Хятадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар баялаг нь тусгаар улс болоход нь садаа болдог байна,Монголд 1990 онд НҮБ-н зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийх нь ихэнхид Оросууд хяналтаа тогтоох болсон,Сонирхолтой нь эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүргэлтэй байдаг аж,1921 оныг хүртэл 10 жилийн турш л Монгол тусгаар байсан бөгөөд тухайн үедээ Хятадын-н нэг муж болжээ,Монголын ардчилсан намын 1990 оны тэмцэлээр 30 000 гаруй Оросууд амь үрэгдсэн нь Монголчуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ" гэсэн мэдээлэл гарах байсныг үгүйсгэх аргагүй.Ямар аймар сонсогдож байна гээч бурхан минь. Түүхийн хуудсыг сөхөөд тусгаар тогтнолоо хэрхэн олж авсан талаар та бүхэн уншвал бид үнэхээр азтай улс болох нь харагдана. Бүх Монгол нэгдэж байж тусгаар болсон уу гэвэл бас үгүй шүү дээ.Хойд өмнөд хөршийн ашиг сонирхлоор тусгаар улс гэдэг статус авсан нь харин бүх Монголыг нэгтгэсэн. Харин Тусгаар тогтнолын төлөө тэмцэж халуун амиа бидний өнөөгийн энэ тусгаар улс гэсэн "аз жаргал"-д авчирсан эрэлхэг зоригт баатрууд өвөг дээдэс заяасныг бодохоор харин хувь заяатай юм шиг / Бахархадаг шүү харин чиг /. Гутранги үзлээр аз уу? хувь заяа юу? гэж асуусанд минь үндсэрхэг ардууд маань намайг хараах бизээ. Гэхдээ дээрх 10н үндэстний талаар дэлгэрүүлж уншаад үнэхээр өрөвдлөө,өөрсдийгөө азтайг гайхлаа,баярлалаа.Гарж гүйгээд орилоод,газар шороон дээрээ өнхөрч хөрвөөмөөр санагдлаа . Одоо харин бид энэхүү тусгаар улсыг улс шиг улс болгоход бид харин "сармагчин" байхаа болих хэрэгтэй байх.Баабар ахын хэлснээр эхлээд оймсныхоо цоорхойг нөхчих тэгээл болоо.Нэг хүн "хүн" болоод ухамсарлаад биеэ дагаад аваад явчих чадвартай болоход л тэгээд биеэ засчихаж байгаа нь тэр ... Тэгээд гэрээ засчих тэгээд төрөө зас... Энэ хүмүүс чинь амар сайхан амьдралыг бодооод шууд төрөөсөө гэрээ засаад байх юм.Харин гэрээсээ биеэ засах биш Сармагчин болчоод байгаа нь энэ. Бид "хүн" болчиход сармагчин биш хүн л сонгох байлгүй дээ. Хувь хүн бүр дор бүрнээ биеэ дааж хичээсэн энэ улс чинь дэлгэрээд явчдийн байгаа биздээ. Нээх сүрхий "улс орны хөгжилд залуус бидний оролцоо" нтр гэж лаг юм ярихгүйгээр хувь хүн өөрийгөө өлхөн авж явчдаг чадвар,ухамсартай болоод хүнд лай тарчихгүй дор бүрнээ хичээхэд Азтай эзтэй Монгол гэдэг тусгаар улс улс шиг болоход багагүй хувь нэмэр оруулах болов уу.Вискиний эх орон Шотландын дэргэд бид цоорхой,хэрэгжидгүй ч гэсэн хуультай ард түмэн шүү ЗАЛУУСАА ........

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 07 Mar 2011 10:13:00 -0800 Дэлхийн хамгийн баян хүмүүс, Баярын мэнд http://tumenjargal.posterous.com/45223290 http://tumenjargal.posterous.com/45223290

Тиймээ та нар дэлхийн хамгийн шилдэг капитал бүтээгч. Та нарын бүтээсэн бүтээл тань энэ дэлхийн түүхийн хамаг гайхамшгийг бүтээж,туурвиж,бүтээж байна. Тиймээ та бүгдийхээ өсөх дэвжих эрх чөлөө,кареер өсөлтийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эмэгтэйчүүд та бүхний энэ төр,эдийн засаг,нийгэмд үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол хүн бий болгох юм шүү дээ. Эртний түүхийг сөхөе. Хамгийн сайн мэдэхээр нь их хаан Чингисээ саная. Тэр хүний гени,авьяас чадвар эцэгээс өвлөгдөн ирсэн ч тэрхүү хүнийг хүн болгож,өөрийн агуу түүхээ бүтээх энэ бүх суурийг эх Өүлэн үжин тавьсан. Хэн маргахийн... Дараа нь Бөртэ үжин.түүний өсгөсөн 4н хөвгүүн. Их хөвгүүн Зүч өнөөгийн Орос улсыг байгуулах эх үндсийг тавьсан. Цагаадай Алтан ордны улс, Өгөөдэй Их Монголын хаан, Тулуй голомт сахисан. Сорхогтани Беки. Түүний өсгөсөн 4н хөвгүүн. Мөнх-Их монгол улсын хаан. Хубилай-Юан гүрнийг үндэслэгч,Ариг бөх-Их монгол улсын хаан /Хар хорумд болсон Их хуралдайгаар/,Хүлэгү-Ил хаадын улсыг үүсгэн байгуулагч............ энэ мэтээр яривал энэ их хаад,баатар,эрдэмтэд,гайхамшигт хүмүүс энэ бүхний цаана эмэгтэйчүүд та нар минь байдаг юм шүү дээ. Та нар энэ дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид... Та нарын бүтээсэн,хүмүүжүүлсэн баялаг өнөөдөр Мона лизаг бүтээж, Микеланжэлог урлаж,цахилгаан үүсгүүр,соронзон орон,таталцал,Химийн элементүүд,анагаах ухаан, заа бүр сүүлийн үеийн он тоолол руу орий , интернэт, Майкрософт, APPLE,Facebook-г бүтээж байна. Маш товчоор дэлхийн түүхийг бичилцсэн,гайхамшигт хүмүүсийн нээлтийг арай дэндүү тодоор дурслаа. Би ч та бүхэн ч гэсэн ирээдүйд юуг ч бүтээж болно. Энэ бүхний маань цаана ээж минь,та нарын минь ээжүүд байгаа. Ирээдүйд эмэгтэйчүүд та нар минь байна.Би эр хүн.Ирээдүйд аав болно.Би хүүхдээ хүн болгоход мэдээж өөрийн байдаг бүхнээ зориулна.Гэхдээ хүүхдэд минь ээжүүд чухалаа.Хүлээн зөвшөөрнө. Би эмэгтэй хүний үүргийн хамгийн чухалыг хүнийг бүтээх гэж боддог. . Та бүхний хөгжих эрх чөлөө,бүтээх хүслийг боож байгаан бишээ. Хүүхэд ээжийгээ л гэдэг... Би ч ялгаагүй Билл гейтс ч ялгаагүй. Та нар минь хүн гэдэг дэлхийн хамгийн үнэтэй баялагийг бүтээгчид. Та нар минь дэлхийн хамгийн баян хүмүүс. Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

 

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 01 Mar 2011 09:02:00 -0800 Амьдрал юун дээр тогтдогийннн???? http://tumenjargal.posterous.com/44580657 http://tumenjargal.posterous.com/44580657

Амьдрал юун дээр тогтдог вэ? Зиа асуулт чинь энэ чинь хос залуус нэгнийгээ сонжох гэж,боловсролтой залуус бусдыгаа үнэлэх гэж,найзуудын яриан дундуураа сэдэв болгож ярилцах гэж асуудаг асуулт шүү дээ. Асуух асуухдаа араас нь "хайр уу" , "мөнгө үү" гэж асуудаг. Ихэнх нь кок авахын тулд,заа зарим нь реалистууд үнэнгээсээ "хайр" гэж хэлдэг. Шударга бөгөөд капиталзмын хатуу ширүүнийг үзцэн хүмүүс "мөнгө" гэдийн байналээ. Сүүлийн үеийн Хөөрхөн хөөрхөн нотолгоогоор "хайр" дээр тогтдог гэсэн хүмүүст амыг нь хэсэг хугацаанд таглах хариулт өгчижгаамдаа.Би энэ 2ын алинтай нь ч санал нийлдэггүй.Заа би нээх хүмүүсээс ялгарах гээд,ухаантай харагдах гээд,өөрөөр сэтгэдэг болох гээд санал нийлэхгүй байгаам биш. 16н насандаа нэг охинд "амьдрал юун дээр тогтдог вэ? хайр-мөнгө" гэж сонжиж асуухад нь аль нь ч биш ХҮН дээр тогтдог гэж хэлж байлаа. нэг нотолгоо хэлий гэжгаад өөрийнхөөрөө нотлохыг оролдсийм л даа. Таны хандлага,бодлыг бол хүндэтгэнээ буруу гэжгаан биш.Яахуу өөрийхөө боддогыг хэлийй. ^_^

ХАЙР-Хүний үүслийн анхдагч нар Балар эртний хүн буюу-Homo habilis / гэхдээ хүн биш,бараг сармагчин /  нар анх хөгжих явцдаа орохдоо байгалийн шалгарал,байгалийнхаа хуулиар эрэгчин нь эмэгчинээ сонирхон "ороонд" орсноор үржиж эхэлсэн.Гэхдээ тэд анхны оюун ухаант ухамсартай хүн болтлоо хөгжих хүртэлээ 2 сая гаруй жилийг туулжээ.2 000 000 жил шүү дээээээээ / Бид хэд насалдаг билээ /.. Тэдний анх үржлийн явцыг хайр байсан гэх үү. Нэгэндээ дурлаж сонирхож нэг л эмэгчин habilis-ээ сонирхдог байсан уу. Харамсалтай тэр үед бүгдийг байгалийн зөн совин,мэдрэмжээрээ хийдэг байсан. Бүр эхийн эрхт ёсын үед / МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил / хүн төрсөн эцэгээ ч мэддэггүй байсан байгаамдаа.Хүний хөгжил,өсөлтөнд дээрх ёс нилээд сөргөөр нөлөөлж эхэлсэн.Зөвхөн төрсөн эхээ л мэднэ.Ухамсарын түвшин ямар байсан нь ойлгомжтой.Амьдрал тогтохгүй аюул нүүрлэсэн гэж зарим судлаачид үздийн байна лээ.Үүнийг хайр гэх үү. Аа харин ухамсар суух тусам тэд овгийн зохион байгуулалтыг / гэр бүлийн / оновчтой хийж эр хүн толгойлж "төрсөн" эцгээ мэддэг болсон тэр үеэс,гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйл мэдрэгддэг болсноор,хүн бүр эцэг,эх үр хүүхэд гэсэн утга учир,орон зайг бий болгож мэдэрснээр жинхэнэ ХАЙР-г үүссэн гэж бий хувьдаа үздэг. Энэнээс өмнөх нь дандаа байгалийн шалгаралд тэсч үлдэхийн тулд,адгууслаг шинжээр яг л сармагчин,арслан,барс,загас жараахай шиг амьдарч үр удмаа үлдээсэн байгаам. Азарга ороо нь орох тэр үеийг "гүү"-нүүдтэй хайртай болсноороо үржилд орж байгаам гэх үү.Хайр гэдэг чинь ганц хүмүүс хоорондын ухамсарт харьцаа биш ан амьтан,байгаль дэлхийгээ энэрч хайрлах мөн орно.Тэгвэл Homo habilis ан амьтанг агнахдаа энэрэнгүй ханддаг байсан уу? үгүй.Амьтны дөнгөж төрсөн зулзагыг хүртэл алдаг байсан.Сүүлийн үед эрдэмтэд хүн хайрлаж энэрч,ухамсартай болсны хамгийн энгийн шинж тэмдэгт амьтан агнахдаа орчин үеийн хүмүүс ангилал хийдэг болсонд гэж үзээд байгаа / ховор амьтадыг алахыг цээрлэж эхэлсэн,амьтан гаршуулж эхэлсэн,амьтны зулзагыг агнахаа больсон гэх мэт /. Тэгэхээр хайр гэдэг оюун ухаанд ухамсар бий болсноор сэтгэлийн орон зайд үүссэн агуу зүйл гэж хэлнэ.

МӨНГӨ-Заа энэ бол арай л туйлширсан асуудал. Мөнгө яаж үүссийн бээ? Хүмүүс худалдаа наймаа хийдэг болсон тэр үед бараагаа худалдаж авах,худалдахдаа адуу мал,эд хөрөнгийг авсаархан болгож хялбарчилан гаргасан солилцооны хэрэгсэл шүү дээ. Тэгээд хүмүүст өөрт ойлгож үнэлэхэд ч хялбар болгохын тулд эд хөрөнгө,капиталаа мөнгөөр үнэлж зах зээл,амьдралд хэрэглэх болсон тийм л зүйл. Хайраас бол хамаагүй хойно үүссийшдээ.Яахуу хүй нэгдлийн задралын үед үүссэн гэдэг бөгөөд санаандгүй солилцоо байсан гэдийн зарим нь. Дэлхий нийтээрээ бол 13р зуун Хятад нтр гээд явна. Тэгэхээр мөнгө бол солилцооны хэрэгсэл,хүний эд хөрөнгө капиталын үнэлэх тоон үнэлэмж.Мөнгө хүнд аз жаргал,таашаалыг мэдрүүлэх хэрэгцээ болохоос амьдралыг тогтоон барих хүчин зүйл биш. Нөлөөлөгч хүчин зүйл.

Ингээд үзэхээр хүмүүс яагаад өөрсдийн бүтээсэн зүйл дээрээ оршин тогтноно гэж... Тиймээ хайр яах аргагүй нөлөөтэй оршин тогтноход,мөнгө сайхан амьдарч гэдэс цатгалан,элэг бүтэн явахад нөлөөтэй одоо бидний олохыг хүсдэг хамгийн гол "эрдэнэ" тиймээ мөн. Гэхдээ мөнгө,хайр 2 хүн гэдэг "Дэлхий" дээрх цор ганц оюунлаг,ухамсарт амьд биет байгаагүй бол үүсэхгүй байсан. Хүн төрөлхтөн сүйрч үгүй болвол МӨНГӨ,ХАЙР 2уулаа устана.   Минийхээр бол амьдрал ХҮН дээр бид нар дээр тогтдог.

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Mon, 21 Feb 2011 04:36:00 -0800 Фанат http://tumenjargal.posterous.com/43728679 http://tumenjargal.posterous.com/43728679

Анх 11н насандаа дэлхийн хамгийн агуу спорт "Хөлбөмбөг"-н тоглолтуудыг үзэж эхэлвээ. Манайх шинэ кабел тавилаа.Үздэг 2 суваг нь MTV, StarSports. Гэхдээ эрэгтэй хүүхэд болоод тэр үү спортын сувгийг арай илүүд үзнэ.

-"Испанийн ла лиг-Барса-Ривалдо" энэхүү лиг,энэхүү баг,энэхүү тоглогч нь хөлбөмбөгт хайртай дуртай хоббитой болоход маань нөлөөлж,үндэс суурийг тавьсан юм. Барса-гийхаа тоглолтыг үзчээд Ривалдогийнхоо хийсэн хууралтуудыг байрныхаа гадаа туршиж үздэг байж билээ. Манай Барса хожигдсон ч "Зүгээрдээ Борба минь" гэж дотроо өөрийгөө тайтгаруулдаг байлаа.Ривалдо Монгол хүн байсан бол гэж зөндөө их мөрөөддөг байсааааанннннн.

-"2002 дэлхийн аварга" Гайхалтай дэлхийн аварга. Ривалдогийн маань баг түрүүллээ. Түрүүлэх түрүүлэхдээ манай Борбагийн хийсэн гавьяа зөндөө. Ривалдо Монгол хүн байгаад,Монголчууд Бразил шиг түрүүлсэн бол хичнээн сайхан.

-"Английн Премьер лиг-Челси" Ривалдог маань van Gaal гэж нөхөр учир битүүлэгээр багаасаа "хөөв". Барсагийн удирдлагууд ч шийдвэрээ гаргав.Би үнэнч фанат гэхдээ Миний "Монгол" тоглогчийг маань хөөсөнд Барса-д голдоо ортол гомдон Испаниас нүүр буруулсийм.яг энэ цаг мөчтэй зэрэгцэн заяа төөргөөр Английн лиг манай сувгаар гарч эхэлвээ. Мэдээж би хөлбөмбөгийн улаан фанат. Үзэж эхэлнэ биздээ. Монгол хүний зөн мэдрэмжээр ч тэрүү цэнхэр хувцастай нөхдүүд надад таалагдаж эхэлэвээ. Анхны үзсэн тоглолтонд маань Ман-ситиг 5-0 бут ниргэв. Ингээд Челсигийн фанат болсиймдаа. Зөндөө баярлуулж зөндөө ууцаарлуулсандаа. Анх дэмжиж эхлэхэд Челси английн дундаж л баг байсан. Одоо дэлхийн топ багуудын эгнээнд зүй ёсоор орж байгаад баярлаж бахархаж байна. Абрамович Монгол хүн байсан бол хичнээн сайхан

-"Вэст хэм" 2 жилийн өмнөөс дэмжиж эхэлж байнадаа. Дэлхийн хамгийн супер фанаттай баг. Вэст хэм английн дундаж баг. F.A cup-даа 3 л түрүүлсэн даруухан амжилттай. Яагаад дэлхийн хамгийн супер фанаттай баг болчихвоо. Баг нь өөрийн талбайд ч,айлын талбайд ч,хожсон ч,хожигдсон ч ямар ч уур амьсгал,цаг агаар,нөлөөлөлд багаа сэтгэл зүрхээрээ дэмжиж өөрсдийн уухай дуу хоолойгоороо багаа тоглогчдоо урамшуулдаг фанатууд. Би ийм л фанат байхыг хүсдэг. Миний "Монгол" тоглогчыг хөөсөнд гомдон багаа дэмжихээ больсныг эс тооцвол нь хөлбөмбөгт дурласан 11 жилдээ ийм фанат байсан. Энэхүү багын уур амьсгал,стиль Монгол хүний цөс,зан араншинд хамгийн тохирсон баг гэж би хувьдаа боддог. Одоо манай баг лигтээ 19т байна. Ноднин жил арай л доод лиг рүүгээ унаагүй. Гэхдээ л би энэ багтаа үнэнч. Би "Вэст хэм-ийн" эзэн болмоор байна.

-"2010 дэлхийн аварга" 8н жил Английн лиг үзэж Английн баг дэмжсэн болохоороо нүд дассан багаа дэмживээ. Немцүүдээс үнэндээ айммааар айж байлаа. Тэр тоглолтоос хөлбөмбөгийн шүүлтэнд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсныг ойлголоо. Баг маань хожигдлоо,нулимс унагалаа-яг Монголын шигшээ маань хожигдож байгаа юм шиг. 

Харийн орны баг,харийн орны тоглогч,харь улсын шигшээг "Монголын" гэж төсөөлж,мөрөөдөж 11н жил боллоо.Одоо боллоо Монголоосоо "Ривалдо" шиг тоглогч төрхийг,Монголоос минь "Челси" шиг баг гартал,Монголын фанатууд "Вэст хэмийн" фанат шиг болтол уухайлан МОНГОЛОО ДЭМЖИНЭ. Хэдий манай хөлбөмбөгийн хөгжил,манай хөлбөмбөгийн шигшээ баг "ичмээр" хөгжилтэй,тоглолттой ч гэлээ одоо миний "Хөх чононууд" миний баг болсон. Яадгийн манайх бразилтай тоглоод сагсны оноогоор хожигдоно л биз. Бусдад муугаа үзүүлэхгүй. Анх орилсон уухайлсан тэр л инерцээрээ багаа дэмжих болно. Миний дэмждэг #1 баг бол "Мазаалай". Үхэн үхтлээ Монголоо дэмжинэ. Хөх чононууд минь урагшаа,урагшаа. УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ УУУХХАЙЙЙ

 

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 15 Feb 2011 23:46:00 -0800 ҮЕРХЭЛИЙН ҮНЭ ЦЭНЭ http://tumenjargal.posterous.com/43212998 http://tumenjargal.posterous.com/43212998

Зиак нэгэн сонирхолтой статистик хэлий. Миний цуглуулснаар..... сүүлийн 24н сарын хугацаанд танил,хичээлд хамт суудаг facebook-н найзууд гэх мэтчилэн 50н охиноос ийм нэг асуултуудыг яриан дундуураа хавчуулаад асуулаалдаа. "Хэдэн удаа үерхэж байсан бэ?" .... Нааг эхлээд ингээд асуусан чинь нийт охидын 70% нь өөрийг нь сонирхоод байгаа юм байна гэж бодсон гэсэн. Үнэндээ би нийт асуусан охидыхоо 10%-г тухайн охиныг сонирхоод асуусан. Үлдсэн 90%-г нь бол судалгааны зорилгоор... Их сонирхолтой сонирхолтой тоо баримтууд гарлаа л даа.Нуршихгүйгээр ойролцоогоор хэлий. Нийт охидын 20% нь-10аас 15-н хооронд 30% нь-5аас 8-н хооронд 40% нь 1-4н хооронд үлдсэн 10 нь үерхэлээ тоолоогүй 0_o. Хөвгүүдийн ямарыг би угаас мэдэжгаа болохоор охидын үерхэлд хандах хандлагыг сонирхлоолдоо. Зарим нэг нь ингэж байхын "Өөххх угаас тээл удку салнадоо" тэгтэл зарим нь "угаас суухгүй нь тодорхой" аа бас хэсэг бүлэг нь "Яахуу дажгүй санагдаал,нээх удахгүй биздээ",Мөн тэгтэл "Залуу нас ш дээ,яваал үзжил байх хэрэгтэйшдээ"/гутрав/ . Ойлгоорой найзуудаа мэдээж үерхэлийн талаар гэгээлэг гое зүйл ярьсан охид байгаа байгаа. Эмзэг хэсгүүдийг дурьдаад явчлаа. Дээрх охидын үерхэх хугацаан нь дундажаар 2 сар... мэдээж 50 хүний дундажаар авна л даа. Үерхэлдээ ийм сэтгэлээр ханддаг мөртлөө эсрэгээрээ хайраасаа давсан "хартай" /Гэхдээ хөвгүүд илүү харддаг гэдэгт санал нийлдий шүү хаха/. Үнэнч байдал гэдгийг кинон дээрээс л мэдэрдэг байх гэмээр. Өөрсдийгөө өмөөрч байгаа тулж байгаа "цэг" нь ЗАЛУУ НАС. Залуу насандаа бужигнуул гэдгийг чинь хийж бүтээх бус өөрийгөө өөрөөлийг ч сэглэхээр ойлгоод авчиж.Яагаад ингэж хандаад байна вэ. Яахуу би бодохдоо олон үерхэл муу гэжгаан биш,тухайн үерхэлдээ харин үнэнчээр,үнэ цэнэ өгөөд үерхэвэл ямар гое вэ. "Би энэ хүнтэй суух учраас..." гэж хандаасай. Хэрвээ үнэхээр салж нийлэхдээ хүрвэл "суух гэжгаа,хайран амьдрал" гээд чичрээд туйлшраад байвал тэнэг л дээ. Зүгээр л тухайн үерхэж буй цаг хугацаандаа хайраа гэр бүлийн хэмжээнд аваад үзвэл ядаж эргээд харахад БҮТЭЭЛ мэт санагдах болов уу.Боддоо 6 000 000 000 хүнээс зөвхөн та 2 нэгэндээ хайраа өгж байнашдээ.Гое байгаа биздээ хаха. ХОЕ банди нартаа хүртэл хандаж хэлж байгаам шүү.Охидоос өгөгдлүүдээ цуглуулсан болохоос биш банди нар хөвгүүд ч мөн ялгаагүй ш дээ. Бүх охид хөвгүүдээ үерхэлд дээрх шиг ханддаг гэсэнгүй. Яахуу ийм хүмүүс байна.   

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 01 Feb 2011 08:24:00 -0800 Beatles Beatles Beatles.... дэндүү орой сонсжээ. Гэхдээ бас эрт хаха http://tumenjargal.posterous.com/beatles-beatles-beatles http://tumenjargal.posterous.com/beatles-beatles-beatles

Битлзийн улаан фэн найз маань "чи рок,амьд хөгжим сонсдог гээд байгаа бол эхлээд Битлзийг сонс... Битлз-д бүх метал рок хөгжимийн бүх жанр тэр аяаараа агуулагдаж байдаг юм. Үгүй бол чи рок,метал нтр гээд олон юм битий ярь" гээл авж өгж билээ.Тухайн үедээ Elvis минь байхад юу яриадгаан гээл өнгөрсөн. Сүүлийн 8н хоног зогсоо зайгүй сонслоодоо. Гайхалтай. Би хөгжимд хайртай дуртай, хөгжимгүйгээр амьдралын нэг өдрийг ч төсөөлөхөд бэрх. Би амьд домгуудаас зөвхөн Битлзийг л тойроод л байсан байна ш дээ. Би мэдэрсэн,ойлгосон гэж худлаа шаахгүй ээ. Хамгийн чухал нь би шар үс босох,хөл хаялж дуу аялах мэдрэмжийг авсанд байгаа юм. Би Битлзийг Yesterday,Let it be-г нь сонсчоод бишрээд шүтээн байгаам биш. Энэ 2оос тас дуу цаана чинь бээн хое хаха. 

Love, love me do.You know I love you,I'll always be true,So please, love me do энэ тас тас ^_^.

Мань амьд хөгжмийг мэдэрч ядажгаа болохоор юу гэж хэлнүү хамаагүй  Преслигээс минь илүү гэж хэлж болж чадкууу ээ Ромаан MAX 2оо хахаха.  

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin
Tue, 30 Nov 2010 22:17:57 -0800 My First Post http://tumenjargal.posterous.com/my-first-post http://tumenjargal.posterous.com/my-first-post

Манай 76ын ээлжит шоу явсаар бүр тасархай төсөв баталлаа бурхан минь... Төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцож гаргалаа. 2007 онд хямралын өмнө зэсийн үнэ 9000 хүрж байхад яаг ингэж далдагнацгааж билээ. Гэвч удалгүй 4000руу унаад манай хэдийг ганц сайхан сандаргасан хөөрхий. Тэглээ гээд хаширсангүй давахгүй гэсэн даваагаар ахиад давах гэж дайрлаадаа. Ахиад бидний хайрт хужаа нар зэс нөөцөлж өмнөх хямралаар аварсан шигээ аварна гэж найдаж байгаа юм байлгүй.Оронд нөөцөд байгаа хэдэн ордоо өгөөл нам.ихх амархан... Манай орныг маань ганц гэрэлтүүлээд байгаа Оюу-толгойгоос татварын орлого 163.2 тэрбум төгрөгийг аваад, мартагдсан дууль Эрдэнэтдээ 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг өгчижээ. Зиа тээд эдгээр мөнгөөр юу хийнэ гээч... манай ажилсаг,бэлэнчлэх дургүй хөдөлмөрч ард түмэнд маань 702.5 тэрбум төгрөгийг,их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 82.5 тэрбум төгрөгийг өгнө гэнэ шүү. Ард түмэн интернэтээр нэг стресстэж,уурлаж бухимдацгааж байна цаана чинь. Ухаалаг ард түмний маань хамгийн ихээр бухимдаж байгаа асуудал нь дээрх бүх мөнгө нь одоо олчоод байгаа орлого биш ирээдүйд орж ирэх орлогыг нь баруун солгойгүй цацаад байгаад л байгаа юм шиг байна. Зиа тэгэхээр ард түмэндээ цацах 800 тэрбумаар чинь  

* Тус бүр 40 тэрбумаар - хамгийн орчин үеийн 20 эмнэлэг (аймаг бүрт)

* Тус бүр 10 тэрбумаар - 80 дунд сургууль

* Монгол улсын хэрэгцээг бүрэн хангах Нефть боловсруулах үйлдвэр

* 4-р станцаас томхон цахилгаан станц

* “Цэвэрхэн” нүүрсний, эсвэл нүүрснээс шатдаг хий гаргах үйлдвэр (УБ-ын утаа 2-3 дахин багасна) гэх мэт зүйлсийг хийж болохыг ард түмэн маань мэдчээд боож үхэх гээд байгаам байна л даа бас нэг талаараа. Сүүлдээ аль нь ухаантай,аль нь мундаг, аль нь мэдлэгтэй, аль нь бурхан, аль чөтгөр гээд юугаач мэдэхээ байлаа. Мий ухаан хүркүүн бээнөөө : (

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1331347/47982_149113831778020_100000382111304_326917_3376281_n.jpg http://posterous.com/users/ZtohX9tEUPT Tumenjargal Lamaachin kareem Tumenjargal Lamaachin